antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 10, 2015 5 comments

АНУ-ын баруун эрэгт Монгол улс ерөнхий консулгүй жил хагас болжээ

нийтлэсэн Admin

anuunenМонгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотноо суух Ерөнхий консулаар томилогдсон О.Машбаттай уулзаж ярилцлаа. Тэрбээр Стратегийн судалгааны хүрээлэнд олон жил ажиллаж, МУИС-д багшилж явсан эрдмийн хүн бөгөөд 2013-2014 онд Гадаад харилцааны сайд Л.Болдын стратегийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэ албанд томилогджээ. Гэвч томилсон газар руу өнөөг хүртэл салбарын яам нь явуулаагүй бөгөөд АНУ-ын баруун эрэгт манай улс нэг жил хагасын турш Ерөнхий консулгүй байгаа юм байна. Ингээд түүнтэй ярилцлаа.

-Сайн байна уу, та. Сан-Францискод томилогдсон О.Машбат гэдэг хүний тухай УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр Гадаад харилцааны шинэ, хуучин хоёр сайд харгалдаад байсан нь таны тухай юм байна шүү дээ. Тийм л болж таарч байна. Засгийн газрын 2014 оны аравдугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор намайг АНУ-ын Сан-Франциско хот ноо суух Монгол Улсын Ерөнхий консулаар томилсон. Одоогоор тэр шийдвэр хүчинтэй л байгаа, өөр чиллөө л гэж сонсогдоогүй.

-АНУ-ын баруун эрэгт Монгол Улсын 15 мянга гаруй иргэн аж төрдөг юм билээ. Тэдний эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээсэн та яагаад одоо болтол яваагүй юм бэ?

-Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн намайг “Түр хүлээ” л гэсэн. Уг нь энэ оны нэгдүгээр сарын8-ны өглөө би томилогдсон газар руугаа нисэх гэж байсан юм. Шинэ он гараад 5-ны өдөр ажил цугласан. Явахынхаа өмнө салбарынхаа сайд тай уулзах нь зүйтэй гэж үзээд 6-ны өглөө Л.Пүрэвсүрэн сайдтай уулзах хүсэлт тавьсан. Гэтэл үдээс хойш нь ГХЯ-ны Төрийн за хир гаа, удирдлагын газраас “Удирд лагын шийдвэргүйгээр таныг явж болохгүй гэсэн. Нөгөөдөр нисэх билетийг чинь цуцалсан” гэж утсаар дуулгасан даа. Намайг ГХЯ биш Засгийн газрын тогтоолоор томилсон, тий мээс би сайдын үгэнд оролгүй, нис чихэж болох л байсан. Гэхдээ салбар толгойлсон сайдаа хүндэт гээд яваагүй юм. Даанч түүнээс хойш одоо есөн сар өнгөрч байна даа.

-Таны тухай УИХ-ын Байнгын хорооны хурал дээр Л.Пүрэвсүрэн сайд “Төрийн гурван өндөрлөгийн түвшинд яриад өндөр албан тушаал дээр өөртэй нь яриад тавихаар болсон” гэж хэлсэн шүү дээ. Таныг Хойд Солонгост Элчин сайдаар явах гэж байгаа тухай яриа бас гарсан байсан. Энэ үнэн үү?

-Харин тийм. УИХ-ын Байнгын хорооны хуралд албан ёсоор тэгж хэлсэн байна лээ. Гэхдээ, одоохондоо “төрийн өндөр албан тушаал дээр тавьсан” юм алга л байна. Намайг Сан-Франциско явуу-лаа гүй тэр оройдоо Л.Пүрэвсүрэн сайдтай уулзахад, тэрбээр“Пхеньянд Элчин сайдаар чамайг томилъё, чи хүлээж бай” гэсэн юм. Энэ оны хоёрдугаар сард нийт есөн Элчин сайдыг томилоход миний нэр бай-гаагүй. Намайг томилох асуудлыг зур га дугаар сард УИХ-аар оруулна гэсэн, одоо есдүгээр сар гарч байна. Чимээгүй л байна.

-Та яасан уужуухан дотортой хүн бэ. Өөрөө хөөцөлдөж сайд тайгаа дахин уулзаагүй юм уу?

-Би ч удаан хүн л дээ. Гэхдээ яахав, сардаа нэг удаа хөөцөлдөж уулздаг. Хамгийн сүүлд зургадугаар сарын эхээр уулзсан, харин найм-дугаар сараас хойш ГХЯ-нд дотогш нэвтрүүлэхгүй байгаа. Харуулынх нь утсаар сайдын ту слах руу ярихад туслах нь“дараа уулзъя гэж байна” гээд л намайг явуулдаг болсон доо.

-Та гомдол гаргаагүй юм уу?

-Гаргасан. Эхлээд Ерөнхий сай дад, дараа нь Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн дээд удирдлага шаталсан тогтолцоотой, шат шатанд нь хандах тодорхой хугацаа заасан хуультай байдаг, тэр л журмаар хандсан. Шатаар нь явсаар байгаад зургадугаар сарын дундуур Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны шүү хээс“Хариуцагчийн тайлбарыг хүлээж байна” гэсэн хариу зуны туршид өгсөн. Хамгийн сүүлд хоёр долоо хоногийн өмнө асуухад “хариуцагчийн тайлбар нууцын шуга-маар ирсэн. Бид одоо Таг нуулын ерөнхий газар руу хандаж байна” гэсэн шүү.

-Засгийн газрын шийдвэрийг ГХЯ биелүүлэхгүй байгаа тухай захиргааны гомдол гаргахад ТЕГ-т ямар хамаатай байдаг юм бол. Арай танд ТЕГ дээр хэрэг үүсгээгүй байгаа?

-Үгүй байлгүй дээ. Хийсэн хэрэг үгүй юм чинь, яав л гэж. Миний гаргасан захиргааны гомдлын тухай ГХЯ-тай холбоотой зарим зүйл дээр тайлбар авах гэсэн биз.

-Та одоо юу хийж байна даа. Улс төрийн байдлыг харвал таны асуудлыг шийдэхгүй удах нь дээ. Улс төрийн үйл явцын тухай юу бодож байна вэ?

-Би угаасаа судлаач, багш хүн. Судалгааны ажил, төсөл мундахгүй. Орон орны Үндсэн хуулийг харьцуулж судалдаг байсан болохоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж шуугиад байгаа энэ үед хийх, судлах ажил уг нь байна. Саяхан “Үндсэн хууль: улстөр-эрхзүй, хянал-тэнцэл” нэртэй ном гаргалаа. Бараг арван жилийн турш хийсэн судалгаагаа багцалсан нь тэр л дээ. Улс төрийн үйл явцын тухайд олон зүйл ярьж чадахгүй нь. Хууль зүйн үүднээс бол би одоо болтол Сан-Францискод суух Монгол Улсын Ерөнхий консул хэвээрээ, өөрөөр хэлбэл, би дипломат хүн. Тиймээс багш, судлаач байсан үе шигээ өөрийнхөө бодлыг чөлөөтэй яриад явах боломж хомс болсон шүү. Улс төр ийм тийм, шинэ хуучин сайд ийм тийм гэж ярих миний хувьд туйлын тохиромжгүй. Тиймээс энэ асуултад чинь хариулж чадахгүй нь дээ.

О.Сүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • DULMAA (September 10, 2015 1:10:54 pm )

    BI L OCHIJ SUUHAAS

  • arail hamaagyi (September 10, 2015 5:46:52 pm )

    end turiin syld dalbaan yagad buhiitsen uym be gadniihan bolhoor egtseerel baidag harag.dag

  • Зочин (September 10, 2015 10:03:24 pm )

    Энд Нямдоржийн гэнэт тодроод сууж байсан газар мөн шиг байна. Мэнгэт сайдын хүүг гүйцэх хүн олдохгүй байгаа бололтой.

  • Anonymous (September 13, 2015 5:20:24 pm )

    london dahi elchingiin bairnii zurag bna

  • Anonymous (September 25, 2015 4:51:33 pm )

    Долоон буудлын Должин гуайг явуулчих!

antalya rent a car