Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд болж байна. Хурлыг олон нийтэд нээлттэйгээр Ийгл ТВ болон ТВ-9 телевиз үзэгчдэд шууд дамжуулж байгаа юм.
Хурал эхэлмэгц Л.Гансүхийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Уг хүсэлтийг шүүх хүлээн авах эсэхээ хэлэлцэхээр түр завсарлаад байна. Ингээд энэ талаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржоос тодрууллаа.
-Ямар шалтгаанаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна вэ?
-Л.Гансүхийн хэрэгт хуваарилагдаад буй гурван шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн, Л.Гансүхийн хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзаж байна. Тухайлбал, Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурорыг АТГ-аас шалгаж байгаа. Тэгэхээр ахаар нь барьцаалж, Л.Гансүхийн хэргийг шийдвэрлүүлэх гэж байж болно. Тиймээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзлаа.
-Шүүхээс хүртэл татгалзаж байна гэж хурлын үеэр ярилаа?
-Гурван шүүгчээ соливол шүүх хуралд оролцоно. Хэрэв солихгүй бол шүүхээс татгалзаж, өөр шүүхэд хэргийг шийдүүлэх хүсэлт гаргана. Тухайлбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх есдүгээр сарын 2-нд Л.Гансүхийн эрхэд ноцтойгоор халдаж, хорих шийдвэр гаргасан. Ер нь энэ шүүх ихэвчлэн хорих шийдвэр гаргадаг ч ихэнх хэрэг нь явц дундаа хэрэгсэхгүй болдог. Энэ мэт хүний эрхэд халдах тохиолдол бий. Тиймээс уг шүүхийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх боломжтой байна.
Б.Анир
Холбоотой мэдээ
-
jj (September 10, 2015 1:36:49 pm )
yah yum boldoo
-
Зочин (September 10, 2015 1:44:20 pm )
Зөв талаас нь нухацтай шийдвэрлэх хэрэгтэй.Авилгатай тэмцэх газар маш их хэрэг хүлээлгэдэг толгой муутай новшнууд ажилладаг юм байна лээ.Шударга шүүх л хэрэгтэй
-
unshigch (September 10, 2015 2:51:01 pm )
Бугдээрээ л идэж ууж хувааж авдаг байх …Хумуус яагаад ингэж биендээ оширхдог Юм болоо. Хажууд нь байгаа хуухдууд бас л хэлмэгдлээ, хуний ур садыг ингэж шаналгах ямар хэрэг бнаа
-
Bold (September 10, 2015 3:08:13 pm )
Ogt yum ideegvi gej Bol bhgvi. Baiha
-
Anonymous (September 10, 2015 3:15:54 pm )
идсэн уусан ойлгомжтой байхад эр хүн шиг баймаар юм аа шалчигнаад хоног хожоод л
-
zochin (September 10, 2015 6:11:30 pm )
Ene tom heregt gurav durvun
jil ugvul A. T. G yn eeljit jujig
xarin horios guchin jil ugvul
Gansuhiin buruu baij gej
oilgoydoo. -
Зочин (September 10, 2015 7:47:48 pm )
Шүүхэд итгэх итгэл суларч байна. Улс төрчид өөрсдийн эрх ашгийн төлөө хөдөлгөж байгаа хардаг.
-
Гал (September 11, 2015 10:21:15 am )
ардчилсан намынхан нэгнийгээ барь идэж байна
-
ардБолдБидDgyАрайБондгор (September 11, 2015 8:44:25 pm )
Юу гээд шалчиганаад байгаа юм бэ үнэн юм үнэнээрээ шүүгдэг л дээ. Яг энхийн цагаан тагтаа ч биш байхаа. Энэ Баасандорж юмыг харьцуулж хянаж чаддаг нөхөр үү үгүй юу
-
Anonymous (September 12, 2015 11:37:19 pm )
Нохойн жогорхойнуудаа энэ бол дэндүү заваан зүйл гэдэг нь маш тодорхой байншдээ. АТГ , шүүх бүгд л Цахиагийн хар пяздугийн шахалтаар явж байна. Ингэж муухай юм хийж болох уу. Шүүхийн нэр хүнд гэж алга боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга гэх Ховдын нөхөр Лүндэндорж 2 сайхан монгол хүний амийг хороосон арчаагүй амьтан. Тэхлээр энэ хэргийфг шүүлгээд эцсээ хүртэл алалцах цөлх чанар Гансүхд байгаа гэдгийг ШУТИС-д хамт багшилж залуу насаа цуг өнгөрөөсний хувьд батлая
10 Comments