antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2015 Comments are off

Улаанбаатарт 23 хэм дулаан

нийтлэсэн Admin

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо зарим газраар түр зуурын бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ.

2015 оны наймдугаар сарын 29-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, Алтайн уулс болон говийн нутгаар секундэд  түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21хэм, Говийн бүсийн нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 21-23 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 13 хэм дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Наймдугаар сарын 30, есдүгээр сарын 2-нд зарим газраар, 31-нд нутгийн баруун хэсгээр, есдүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 31, есдүгээр сарын 1-нд зарим газраар, 2-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car