antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2015 3 comments

ЗТЯ-наас 160 ам.долларын сэтгүүлийн талаар албан ёсны тайлбар хийв

нийтлэсэн Admin

144075328255e0268269037Сүүлийн өдрүүдэд Зам тээврийн яамтай холбоотой таагүй мэдээлэл гарах болсон . Тодруулбал, Олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэтэй сурталчилгааны сэтгүүлийг авахыг шаардсан Засгийн газрын лого бүхий танилцуулгыг Хилийн хяналтын бүсэд тараасан хэрэг илэрсэн. Тиймээс уг зөвшөөрлийг Зам тээврийн яамнаас өгсөн гэдэг мэдээлэл олон нийтэд тархсан юм.

Өчигдөр хуралдсан хурлын үеэр ЧХОУНОБ-ын дарга М.Даваажав Ерөнхий сайдад “Тухайн сурталчилгааны сэтгүүлийг өндөр үнээр зарж борлуулж байсан “Хүннү Лорд” хэмээх хувийн компанид үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Зам тээврийн яамны холбогдох албан тушаалтнууд Чингис хаан нисэх буудлын даргад бичгээр ирүүлсэн” гэж мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр Зам тээврий яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан болон Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга С.Адъяасүрэн нар дээрх мэдээлэл худал болохыг баримттайгаар дэлгэн тавьсан юм.

Тус яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Мөнхнасан “Чингис хаан олон улсын нисэх буудлын хяналтын бүсэд худалдаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудал Зам тээврийн яаманд хамааралгүй. Зам тээврийн яам Иргэний нисэхийн дотоод үйл ажиллагаанд хяналт тавьж, ямар нэгэн заавар чиглэл, зөвшөөрөл олгодог байгууллага биш. Зөвхөн бодлогын хүрээнд ажилладаг. Гуравдугаар сарын 30-ны өдөр “Хүннү Лорд” компаниас Зам тээврийн сайдад хандан хилийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн албан бичиг ирсэн. Энэ албан бичгийн хариуг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр өгч, ЗТЯ энэ асуудалд зохицуулалт хийхгүй гэдгийг мэдэгдсэн. Дөрөвдүгээр сарын 8-ны хариу албан бичгийн хуулбарыг “Чингис хаан” ОУНБ-ын захиргаанд мөн илгээсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн мэдээллийн чанартай албан бичиг байсан. Гэтэл энэ үйл явдлыг зориуд мушгин гуйвуулж, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн” гэв. Тиймээс уг асуудалд Зам тээврийн яам болон тус яамны албан тушаалтнууд ямар нэгэн байдлаар оролцоогүй юм байна.

Энэ бол маш ноцтой асуудал юм. Тиймээс дээрх буруутай үйл ажиллагааны эзнийг олж асуудлыг түргэн хугацаанд шийдэх нь чухал болоод байна.

dgsgsdgdsg gdag gdsgdsgds gdsgdsgdsd sgdsgsd


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ЗОЧИН (August 29, 2015 4:16:22 pm )

    ЭНЭ БИТГИЙ ХЭЛ ӨЧНӨӨН ТЭРБУМААР НЬ УЛС ОРНЫГ ӨРӨНД ОРУУЛСАН ХҮМҮҮСЭЭ ӨРШӨӨСӨН БАЙЖ ЭД НАРЫГ БАС ӨРШӨӨ? ДАМИЛДУУЛЖ ӨЧНӨӨН ХҮНИЙГ АЖИЛГҮЙ БОЛГОХ ГЭЭ ЮУ? ГАДААДЫН ХЭДЭН НӨХДӨӨС МӨНГӨ АВАА Л БИЗ ТЭГЭЭД УЛС ЯАЖ ХОХИРСОН ЮМ ВЭ?

  • Зочин (August 31, 2015 8:29:46 am )

    Иймэрхүү жижигхэн юмаар ардын толгойг эргүүлж байгаад араар нь тавих вий, ямар нэгэн асуудал шийдэх вий. Үнэхээр ерөнхий сайд энэ асуудлыг салбарын сайдтай нь, тэр төрийн нарийн бичгийн Батзандангийн ахтай ярих хэрэгтэй. шудрага эх оронч дүртэй нөхөд ахаа, найзаа яамдуудад сайн байршуулсан байн билээ. Ийм асуудалд еөрнхий сайд анхаарал хандуулах хэрэгтэй.

  • MGL (August 31, 2015 2:18:52 pm )

    Ийм зүйл захаасаа байгаа. Үүнийг эвэртэй туулай үзсэн юм шиг болгоод яахав дээ. Эрхэм дээдсүүд минь тэнгэрээс буугаад газрдвал ийм юманд дөжөрнө. Үүнээс аймаар юм их бий.

antalya rent a car