antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2015 Comments are off

Улаагчин үхэр өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 15. Санчир  гараг. Тооно одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car