antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 27, 2015 13 comments

Дарьбазар

нийтлэсэн Admin

15020405-750x400_500x500Б.ДАМДИН-ОЧИР

“Ардын элч” гэж сайхан кино бий. Энэ киноны гол дүр Дарьбазар гэж найдвартай “шууданч” байх. Киноны зорилго угаас тодорхой. Соц үеийн эх оронч, хувьсгалч хүмүүжлийг та бидэнд олгоход оршсон.

Харин өнөөдөр дээрх дүрээс улбаатай Дарьбазардах гэсэн хэлц болтлоо хөгжсөн үг байна. Дарьбазардана гэвэл хэн ч шууд л ойлгоно.

Аль нэг албан газар, хамт олон дунд заавал Дарьбазар байна. Дарьбазар архи, тамхинаахинд гүйнэ. Ер нь л юм болгонд явж байдаг шууданчийн үүрэгтэй. Дарьбазарт мөнгийг нь өгөөд захисан зүйлийг яг таг авчирна. Дарьбазар өөр илүү дутуу үг ярих, “…Би явахгүй, чадахгүй” гэж “томрох” эрхгүй. Бас өөрөө мэдээд захиснаас өөрийг авчирвал арьсаа хуулуулах учраас тийм ойлголт ой ухаанд нь байхгүй.

Тэгвэл ийм Дарьбазар улстөрд бас байна. Тэр н ь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэнэ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “…Ч.Сайханбилэгт тархи алга” гэсэн. Зарим хэвлэлд “Ч.Сайханбилэгт Ерөнхий  сайд болохыг ерөөе” гээд биччихэж. Чухамдаа Ч.Сайханбилэг гэдэг сайхан Дарьбазар байна хэмээн улстөрийн хүрээнийхэн жиг жуг хийгээд эхэлчихжээ.

Ч.Сайханбилэг уг нь Монгол Улсын Ерөнхий сайд билээ. Ерөнхий сайд гэдэг юутай их эрх мэдэл вэ гэдгийг хүмүүс андахгүй мэднэ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний эрх мэдэлд хэмжээ хязгаар бараг үгүй дээ. Харин мань Ч.Сайханбилэгт тэр нь алга. Цаасан дээрх нь байгаа ч түүндээ хүрч хэрэгжүүлж чадахгүй байгаа нь үнэн.

Засгийн газраас МАН-ыг гаргана, гаргахгүй гэж яригдах үеэс л энэ нь улам тодорч ирсэн. Өөрөө болохоор МАН-ынханд “Санаа зоволтгүй. Энэ танхимаараа энэ бүрэн эрхийн хугацааг дуусгана” гээд хэлчихсэн. Гэтэл АН-ын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь намынх нь бүлэг МАН-ыг гаргана гээд шийдчихсэн. Мань эр энэ бүхний дараа “Намаа дагалаа” гээд зургаан сайдын нэр бариад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр руу явсан. Үнэндээ бол шахалтад орсон хэрэг. Одоо дараагийн сайд нараа тодруулж чадахгүй бөөн хэрүүл сууна. Хэвлэлийн төлөөлөгч нь хэд хоногийн өмнө “Намрын чуулган аравдугаар сарын 1-нд эхэлнэ. Тэр үед сайд нарын нэрийг өргөн барихаар боллоо” гэв. Гэтэл УИХ-ын дарга “Есдүгээр сарын 6-ны өмнө оруулж ир. Хууль зөрчихгүй шүү” гээд анхааруулчихлаа.

Яг үнэндээ зургаан сайдын асуудал Ч.Сайханбилэгийн ямар ч оролцоогүйгээр яригдаад, хэлэлцэгдээд байна гэх юм билээ. Нэг талаас Ерөнхийлөгч, нөгөө талаас УИХ-ын дарга гэсэн хоёр том нөхөр хоорондоо толхилцоод байгааг дээрхээс харж болно. Нэгэн цагт энэ хоёр нь ойлголцолд хүрч сайд нараа тохироод, ажлаа явуулъя гэвэл Ч.Сайханбилэг сайд нарын нэрээ бариад явна гэсэн үг. Угаас Дарьбазарын үүрэг л тэр ажээ.

zuuniimedee.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • зочин (August 27, 2015 8:11:16 am )

    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО, ЗАСВАР ХИЙСЭН 1 ӨРӨӨ БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ.ГАЛ ЗУУХ ТУСДАА 8858-3333

  • bantan (August 27, 2015 8:30:48 am )

    Тэгвэл энэ Сайханбилэг утсан хүүхэлдэйнээс ямар ч ялгаа алга.Уг нь ерөнхий сайдын эрх мэдэл ерөнхийлөгчөөс илүү,УИХ аас хамааралгүйгээр сайдын нэрсээ оруулж ирэх нь ерөнхий сайдын өөрийнх нь эрх мэдлийн асуудал байдаг биз дээ.естой хэрэг алга.

  • Unen (August 27, 2015 9:17:43 am )

    Yun daribazar.ter chin zov hun

  • умбаа (August 27, 2015 9:40:41 am )

    21r zuunii daribazar

  • Зочин (August 27, 2015 10:03:57 am )

    Хүн чадахгүй мэдэхгүй зүйлээ хийгээд юу хийхэв. Сайханбилэг эхний ээлжинд соёлын яам мэтийн яамыг удирдах байсан юм.

    • Anonymous (August 27, 2015 3:55:06 pm )

      чи өөрөө харин ерөнхий сайд хийж чадах уу ? чаддаг бол гарч ирээд хий ! чадахгүй бол худлаа бүлтэрч , тэнэг юм битгий бич

  • Anonymous (August 27, 2015 11:36:18 am )

    Анхнаас нь Уянга Баярцогтын толгой гээд хэлчихсэн шуу дээ

  • Anonymous (August 27, 2015 4:16:34 pm )

    Fuck this Goomoo bandi

  • Anonymous (August 27, 2015 4:30:14 pm )

    сайд болоод их л юм хийж байгаа хүн ш дээ хувьдаа дэмждэг шүү

  • Anonymous (August 27, 2015 4:31:00 pm )

    том том төслүүдийг хөдөлгөөд хүчтэй зангарагтай сайд шиг л байга ш дээ амжилт

  • Anonymous (August 27, 2015 4:31:39 pm )

    шударга бай шулуухан бай өөрийнхөөрөө бай амжилт хийгэд бна шүү сайдаа

  • Anonymous (August 27, 2015 4:32:20 pm )

    тэмцэнэ гэдэг тэмүүлэх гэсэн үг тэмц тэмц хийгэд бай ажлаад бай

  • Anonymous (August 27, 2015 4:34:44 pm )

    сайханбилэг сайпаа сайдын зангараг аа үргэлжлүүлээд байна шүү хэн юу ч хэлсэн бай хамаагүй хий

antalya rent a car