antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 27, 2015 7 comments

“Тийм хүн сонгогдсоныг сонсоогүй”

нийтлэсэн Admin

gdsgsБ.ЗАЯА

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулийн I тойрог буюу Хан-Уул дүүргийн I, II, III, XV хорооны иргэдийг төлөөлөн нийслэлийн МАН-ын дэд дарга Б.Энх-Амгалан сонгогдсон билээ. Тойргийн гишүүд төлөөлөгчөө ингэж дүгнэлээ.

 

Ө.Болд:

ЧИХЭР БООВООР АМ ТАГЛАДАГ

/ХУД-ийн II хорооны иргэн/

-Төр засаг, сонгогдсон хүмүүс нь ард иргэдээ харж үздэг үе нь сонгууль, эсвэл цагаан сар юм даа. Сар шинийн баяраар ахмадууддаа чихэр боов өгөөд л өнгөрдөг. Бид тэтгэврийн нас болоогүй, гэсэн ч ажилд авдаггүй дунд нь хохирч байгаа хүмүүс. Одоо автобусанд суух ч мөнгөгүй болчихож байна. Төр засаг, нам дагасан хүмүүс сонгуулийн өмнө олон сайхан зүйл амлачихаад дараа нь алга болчихдог.

 

Ц.Мөнхжаргал:

АЖИЛТАЙ БОЛГОНО ГЭСЭН НЬ ҮЛГЭР БАЙЖ

/ХУД-ийн II хорооны иргэн/

-Манай хорооны Засаг дарга анх гарахдаа хүн бүрийг ажилтай болгоно гээд яриад байсан. Гэтэл өнөөдөр тэр амлалтаа биелүүлсэнгүй. Би өчигдөрхөн Хөдөлмөрийн хэлтэс дээрээ очиж ажлын байр асуутал “Үнэндээ танд тохирох ажил алга, эгчээ” гэж байна. За тэр яахав. Хөдөлмөрийн бирж орлоо. Бас л байдаггүй. Нийслэлийн төлөөлөгч бол сураг ч байхгүй. Гэхдээ одоо нэг зүйл ажиглагдаж байна. 2016 оны сонгууль болоод идэвхжиж эхэлж байгаа нь мэдэгдээд байна.

 

Д.Оюун:

Б.ЭНХ-АМГАЛАНГ ТАНИХГҮЙ

/ХУД-ийн III хорооны иргэн/

-Манай хорооны үйл ажиллагаа боломжийн сайн. Харин сонгогдож гарсан Б.Энх-Амгалан гэж танихгүй. Тэр хүн сонгогдсон хороо, дүүргээ эргэж хардаг, иргэдээ сонсдог бол бидний эргэн тойронд тулгамдаж байгаа асуудал олон байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй барилгууд энд тэндгүй босч байна. Нийтийн эзэмшлийн талбайг элэлж аваад зээл барилга барьчихаж байгаа.

 

Б.Гэрэлмаа:

АХМАДУУДАА ХАРЖ ҮЗЭЭСЭЙ

/ХУД-ийн III хорооны иргэн/

-Ахмадууд бидэнд хамгийн чухал зүйл эрүүл мэнд. Эрүүл мэндээ хамгаалж, рашаан сувилалд явах хэрэгтэй байна. Хороо, дүүргээс зохицуулж өгөхгүй юм. Иргэдийн амьдралын төвшин тааруу байна. Сургуулийн хүүхэд олонтой. Иргэдийн төлөөлөгчид иргэдтэйгээ уулзаж нийгэмтэйгээ хөл нийлүүлж алхмаар юм. Төлөөлөгч болохдоо тэр ч намаас, энэ ч намаас гээд нэр дэвшдэг, улмаар гардаг. Гарсан хойноо хийж бүтээж байгаа зүйл алга. Аль ч нам ялгаагүй болжээ.

 

Д.Нямдаваа: 

НИЙСЛЭЛД БИДНИЙГ ХЭН ТӨЛӨӨЛЖ БАЙГААГ МЭДЭХГҮЙ

/ХУД-ийн II хорооны иргэн/

-Нийслэлд биднийг хэн төлөөлж байгааг мэдэхгүй. Лу.Болд, Ц.Оюунгэрэл хоёрыг нь гадарлах юм байна.

 

С.Чинбат:

ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨӨС СУРАГ АЛГА

/ХУД-ийн III хорооны иргэн/

-Б.Энх-Амгалан хаана, юу хийдэг юм бүү мэд. Манай улсын хэмжээнд улс орон, сонгогчдынхоо эрх ашгийн төлөө чин сэтгэлээр зүтгэж байгаа улстөрч байхгүй. Нэр дэвшээд албан тушаалд очоод амьжиргаагаа дээшлүүлнэ гэсэн ойлголттой болчихож. Сайхан юманд эзэн олон. Саар юманд эзэн байдаггүй. Би 1990 оноос ардчиллын төлөө зүтгэж ирсэн хүн. Бизнес эрхэлдэг бидний хувьд аль нэг улс төрийн хүчин рүү орвол бөөн шахалт дарамт бий болно. УИХ-ын гишүүд нь телевиз, радиогоор гарч харагдах юм. Харин дүүргийн төлөөлөгчид бол сураггүй.

 

Д.Энхцэцэг:

МОНГОЛООС СОЛОНГОСТ АЖИЛЛАСАН НЬ ДЭЭР

/ХУД-ийн II хорооны иргэн/

-Би Солонгост ажиллаж, амьдарч байгаад ирсэн. Тэнд сард хоёр сая төгрөгийн ажил хийдэг. Хэрэглээ ч бага. Гэтэл энд өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадчихсан. Ажил ч олдохгүй. Тэгэхээр манайд амьдрах ямар ч бололцоо алга. Ийм болохоор монгол залуус гадагшаа гараад байгаа хэрэг. Дахиад Солонгос руу гарахаар бэлдэж байна. Үүнийг иргэдээ төлөөлж сонгогдсон хүмүүс анхаармаар юм.

 

Х.Содбаяр:

ГАР ӨРГҮҮЛЭХ ШАХУУ БОЛЖ БАЙГААД АЛБАН ТУШААЛТАЙ БОЛДОГ

/ХУД-ийн XV хорооны иргэн/

-Би энэ хороонд амьдраад 60 жил болж байна. Хороо дүүргээсээ хоосон хонолоо, хоёр идлээ гэж гуйж яваагүй. Тэд ч харж хандсангүй. Арьс ширний болон, оёдлын үйлдвэрт олон жил ажилласан. Ажил, албан тушаалд гарах болохоор гар өргүүлэх шахуу болж байгаад гараад явчихдаг. Одоо хэн, хаана биднийг төлөөлж төрд сууж байгааг мэдэхгүй. Ялангуяа Б.Энх-Амгалан гэж хүн сонгогдсоныг мэдэхгүй.

 

Л.Уранчимэг:

200 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ГАРГАЖ БАЙСНЫГ НЬ ДУУЛСАН

/ХУД-ийн III хорооны иргэн/

-Манай аав өндөр настай болохоор хороо, дүүргээр их явдаг. Хорооны ажилтнууд иргэдээ маш сайн сонсдог юм билээ. Засаг дарга н.Пүрэвсүрэн олон зүйл хийсэн. Харин нийслэлд сонгогдсон Б.Энх-Амгаланг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх 200 тэрбум төгрөгийн зээл гаргасан. Биднийг төсөл бичиж өгөөрэй гэж байсныг сонссон юм байна. Түүнээс хойш сураггүй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (August 27, 2015 8:39:34 am )

    хохь чинь

  • Anonymous (August 27, 2015 9:35:02 am )

    NAAD HUN CHINI NAANAAS CHINI BISH ZAHIIN HOROODOOS HIISLELD GARSAN HUN SHUU DEE

  • зочин (August 27, 2015 3:10:57 pm )

    намаараа бүү туйлшир яах гэж сонгосон юм

  • иргэн (August 27, 2015 3:12:22 pm )

    та ч энэ хүнийг сонгоход оролцсон ажлаа хийхийг шаардах эрхтэй шүүдээ

  • Anonymous (August 27, 2015 4:18:33 pm )

    Ter hodoorugaa butsatsgaa ter ajilaa hiij chadku bol. Durrrrrakud!

  • Saran (August 27, 2015 6:30:39 pm )

    Zaluu buir suuri saitai zov hun baigaa um. Dahin songoh ni zov. Han-Uuld hiigdsen ajil bolgon ene hunii zutgeltei holbootoi.

  • zochin (August 28, 2015 12:12:56 pm )

    HkUD n 3r hkoroo er ni 7 jil uy ch hkiigeegyi, hkiihk chadbargyi, medleg mach muu hkumuus bg. AN 7 jil shilen baishin ganhkuag darga eertee barisaar l …. odoo bolinoo

antalya rent a car