antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 26, 2015 3 comments

МҮИС гэдэг нь ломбард юм уу, сургууль юм уу

нийтлэсэн Admin

mvisМонголын Үндэсний Их Сургууль /МҮИС/ гэсэн сүржин нэртэй даржин сургуулийн тухайд сайн мэдээ дуулдахаа болилоо. Өнгөрөгч 2014 онд БШУЯ-ны Дээд боловсролын хэлтэс, Боловсролын үнэлгээний төв шалган нягталсны үндсэн дээр БШУЯ-ны томилолтыг 2014 оны есдүгээр сард албан ёсоор хэвлэж олгодог байтал уг яамны томилолтыг Үндэсний их сургууль сургууль хоёр дахь жилдээ зургадугаар сард хуурамчаар үйлдсэн нь илэрч байв. Энэ хуурамч томилолтоо  боловсролын үзэсгэлэн яармагийн үеэр хүмүүст тарааж байсныг ч уншигч та сайн санаж байгаа.

     Гэтэл энэ жил сургуулиас нь шилжих гэсэн хүүхдүүдийн бичиг баримтыг өгөхгүй янз бүрийн арга хэрэглэж байгааг эцэг эхчүүд бидэнд гомдол гаргасан юм. Жишээ дурдвал өнгөрөгч 2014 онд тус сургуульд элсэн ороод нэгдүгээр ангиа төгссөн хүүхэд энэ жил өөр сургуульд шилжихээр болжээ. Харин бичиг баримтаа авахаар МҮИС-д иртэл бичиг баримтыг нь өгөхгүй. Архивын хүн солигдсон. Амарсан байгаа. Сургалтын алба амраад ирээгүй гэх зэргээр шалтаглаад бичиг баримтыг нь өгөөгүй аж. Ийнхүү арга саам хийсээр байгаад дараагийн сургуульд бүртгүүлэх хугацааг нь өнгөрөөсөн тухай эцэг эхчүүд гомдол гаргаж байна.

      Мөн 2015 онд тус сургуульд шинээр бүртгүүлсэн хүүхэд сонголтоо өөрчилж, мөн л бичиг баримтаа авах болоход өгөхгүй арга саам хийсэн гэнэ. Ингээд нэгэнт бүртгүүлсэн учраас 50 мянган төгрөг өгч байж бичиг баримтаа ав гэжээ. Тиймээс өөр сургууль сонгосон хүүхэд арга буюу Үндэсний их сургуульд бүртгүүлснийхээ төлөө 50 мянган төгрөг төлж байж бичиг баримтаа арай гэж салгаж авчээ.

     Тэгэхээр Ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа болон их дээд сургуульд элсэгчид анхаарч, чухам ямар сургууль сонгохоо судлахгүй бол хэцүү цаг иржээ. Ямартай ч МҮИС-д бүртгүүлэх юм уу, сурах юм бол бичиг баримтаа лав авч чадахгүй юм байна шүү. Тэгээд ч эцэг эхчүүд Монголын үндэсний их сургууль гэдэг чинь ломбард юм уу, сургууль юм уу хэмээн халаглаж байхыг сонслоо.

А.Гал 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Хэнмэдэх (August 26, 2015 4:10:55 pm )

    За даа бараг л ломбард тал руугаа болов уу

  • R (August 26, 2015 8:00:59 pm )

    Mongold baigaa hamgiin muu surguuli daa….huviin surguuliuudiin neriig baastaj duuslaa.

  • Setguulch (August 26, 2015 8:19:53 pm )

    Surguuli ch gej dee….mungu l ugch baival budhiig tuugaad guigaad oruulchihna… Yamar ch chadvar medleggui talhaa l zalguulii gesen heden bagsh nertei gologdliig shahaad hicheel zai geed tavichihna. Hel am muu muuhai bolgoniig deed zergeer nevtruulj baigaa aimshgiin gazar daa

antalya rent a car