antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 26, 2015 Comments are off

Оюутны дотуур байрны бүртгэл маргааш эхлэнэ

нийтлэсэн Admin

dotuurbairИх, дээд сургуулиудын дотуур байрны бүртгэл маргааш эхлэнэ. Харин “Оюутны хотхон”-д байрлах 1000 оюутны байрны бүртгэл хичээл эхэлсний дараа эхлэх аж.

БҮРТГҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТ:

• Иргэний үнэмлэхний хуулбар

• Сургуулийн томилолт

• 4 хувь цээж зураг

• Төлбөр төлсөн баримт

• Оюутны хувийн өргөдөл зэрэг баримтыг бүрдүүлэх юм.

Нийслэлд жилдээ 40-50 мянган оюутан орон нутгаас ирж суралцдаг. Үүний 14 мянга нь дотуур байранд амьдрах боломжтой. Жил бүрийн өдийд дотуур байрны төлбөрийн нэмэгдэл эцэг, эхчүүдийн санааг зовоодог билээ. Энэ жилийн хувьд Их, дээд сургуулийн дотуур байрны төлбөр доод тал нь 50 мянга, дээд тал нь 200 гаруй мянган төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, АШУҮИС-ийн дотуур байрны төлбөр өнгөрсөн жил 380 мянган төгрөг байсан бол энэ жил 430 мянган төгрөг болж 50 мянган төгрөгөөр нэмэгджээ. Харин МУИС дотуур байрны төлбөр өнгөрсөн жил 400 мянган төгрөг байсан бол энэ жил 630 мянган төгрөг болж 230 мянган төгрөгөөр нэмэгджээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car