antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 22, 2015 26 comments

Э.Бат-Үүл баатрын хүү Б.Чулуудай туркийн компанид их хэмжээний хохирол учруулжээ

нийтлэсэн Admin

1551ae48b2b4a4a8originalОдоогоос хоёр жилийн өмнө Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн “Грандлайн”компани гэр хорооллын лахин төлөвлөх ажилд оролцон Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт 1200 айлын “Түмэн амгалан” цогцолбор хорооллыг барих эрхийг авсан байдаг. Хотын дарга аавынхаа буянаар баянзүрхчүүдийг тохилог, тав тухтай орон сууцтай болгох томоохон тендерт ялалт байгуулсан түүнийг тойрсон сайн гэхээсээ илүүтэй саар мэдээлэл байсхийгээд л хэвлэлийн хуудаснаа залардаг. Тухайн үед Э.Бат-Үүл даргын ерөнхий шүүгчээр нь ажилласан гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах түүхэн ажилд нэрээ үлдээх 14 компанийг шалгаруулах гол багийн тэргүүн эгнээнд нэг ч барилга, хороолол барьж байгаагүй хүүгийнх нь “Грандлайн” ХХК багтаж олныг гайхшруулж байв. Удаа ч үгүй ганц тендер аваад зогсохгүйнийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Грандлайн” компанийн нэр дээр 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гэр хороол лын дахин төлөвлөлт нэрийд лээр гаргуулсан байдаг. Олон хүн “Грандлайн”-ыг хардаж байсанч ажлаа хурдан дуусгачихвал хэламгүй байх байв. Гэвч тэд ажлаа хийжчадаагүй юм. Өнөөдөр“Грандлайн”-ы хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийнгазар нэг ч тоосго өрөгдөөгүй суурийн ухсан нүхнээс өөр зүйлгүй байгаа юм. Улсын баатар эцгийнхээ чихийг олонтаа халууцуулсаних мөнгөн дээр эзэн суусан Б.Чулуудайн толгойлж буй“Грандлайн” компанитай холбоотойсаар мэдээлэл үүгээр дууссангүй. Тэрбээр гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдийгорон сууцжуулах төсөл, хөтөлбөртшалгарсан даруйдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл олон гаргажээ. Түүнчлэн “Түмэн амгалан” цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын ажилдхамтран ажиллах гэрээ байгуулсан Турк улсын “216 Яапи” ХХК-дих хэмжээнийхохирол учруулсан болохыголон улсын Арбитрын шүүхээс саяхан тогтоожээ.

 

ҮҮЛ БААТРЫН ХҮҮ Э.ЧУЛУУДАЙ ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛЭН АШИГЛАЖЭЭ

 

Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлынхүрээнд Баянзүрх дүүрэгт сүндэрлэх “Түмэн амгалан” цог-цолбор хорооллыг шавыг 2013 оны аравдугаар сардтавьсан байдаг. Тухайн оныхоо арванхоёрдугаар сардБүгднайрамдах Турк улсын “216 Яапи” ХХК-тайхамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэгзуржээ. Туркийнкомпани өнгөрсөн оны гуравдугаар сарын 12-нд “Хувьцаахудалдан авах” гэрээгээр “Грандлайн” компанийн нийт хувьцааны 50 хувийг худалдан авсан аж. Ингэснээр Монгол-Туркийн хамтарсан “Грандлайн” ХХК-ийг албан ёсоор байгуулж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сардулсын бүртгэлд бүртгүүлснээр 9019077083 дугаар бүхий гэрчилгээ авсан байна. Төдудалгүй “Түмэн амгалан” цогцолбор хорооллын барилгын ажлыгэхлүүлэх тусгай зөвшөөрлөө ч авав. Харин хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш барилгын ажил эхлэх хүртэлх хугацаанд Туркийн талаас 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн аж. Өөрөөр хэлбэл, Турк улсын “216 Яапи” компани гэрээнд заасны дагуу “Түмэн амгалан” цогцолбор төслийн ажлын эхлэл болон реклам, сурталчилгааны бүх ажлыгхариуцан гүйцэтгэжээ. Түүнчлэн барилгын зурагтөсөл, газар чөлөөлөх ажил төдийгүй төслийгхэрэгжүүлэх байрны зураг, газар шорооны ажил гээдбүгдийг нь хийж, гүйцэтгэсэн байна. Үүгээр чзогсохгүйтус цогцолбор хотхоны барилгын ажлыг шинэ технологийн дагуу асар богино хугацаандбарих техник, тоног төхөөрөмж, технологийн хэв хашмалыгөөрийн улсадзургийн дагуу захиалж,оруулж ирсэн аж. Нэг үгээр хэлбэл, дээр дурдсан бүх ажлыгТуркийн тал дангаараа санхүүжүүлж, төсөл хэрэгжүүлэх ажлыгбогино хугацаанд амжилттайзохион байгуулжээ. Харин эл хоорондхоёр улсын хамтарсан “Грандлайн” ХХК-ийн хувьцааэзэмшигчБ.Чулуудай нь өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, компанийн гүйцэтгэх удирдлагыгхууль зөрчин гартаа авсан байна. Өөрөөр хэлбэл, хотын даргаЭ.Бат-Үүлийн хүү Чулуудайн буруутай үйлдлээс болж хоёр талын хооронд үл ойлголцол гарч, дээрх зурагтөсөл зогсонги байдалдоржээ. Тэр ч битгийхэл, хоёр тал маргаанаа шийдвэрлүүлэхээр өнгөрсөн оны есдүгээр сардолон улсын Арбитрын шүүхэднэхэмжлэл гаргав.

 

АРБИТРЫН ШҮҮХ ТУРКИЙН ТАЛД ШИЙДВЭРЭЭ ГАРГАВ 

 

Харин олон улсын Арбитрын шүүх энэ оны гуравдугаар сарын 26-ндхуралдаж, шийдвэрээ гаргажээ. Арбитрын шүүх бүрэлдэхүүнээс гаргасан 47 дугаар шийдвэрээр Монгол Улсын “Грандлайн” ХХК болон Туркийн “216 Яапи” компанийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээгцуцалсан бөгөөдТуркийн талд“Грандлайн” ХХК-иас 792 мянга114 ам.доллар, 31 сая 956 мянга166 төгрөг гаргуулахаар болжээ. Харамсалтайнь, олон улсын шүүхээс гаргасан шийдвэрийг “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудайөнөөг хэр нь биелүүлээгүйбайгаа аж. Тэрбээр өнгөрсөн хагас жилийн хугацаанд “216 Яапи” компаниднэг ч ам.доллар өгөөгүй байна. Олон улсын Арбитрын шүүхээс “Грандлайн” компанийн захирал Б.Чулуудайг Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83.1, 83.6 болон Монгол-Туркийн хамтарсан “Грандлайн” компанийгбайгуулах тухай гэрээний 6.13, 10.1-п заасныгтус тус зөрчсөн болохыгтогтоожээ. Харин “216 Яапи” компанийн удирдлагуудөмгөөлөгчөөрөө дамжуулан “БидМонгол Улсын барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах халуун сэтгэлээр ирсэн. Хэдийгээр хэсэг хугацаанд ажилласан чхамтран ажиллагчталын хууль зөрчсөн үйлдэл, хувиахичээсэн аашзан, шаардлагаас болж ажлаа дуусгаж чадсангүй. Монгол, Туркийн хамтарсан “Грандлайн” ХХК нь хамтарсан компани болсоноос хойшхувьцааэзэмшигч Б.Чулуудайнь компанийн 50 хувийн хувьцааэзэмшигчТуркийн “216 Яапи” компанидмэдэгдэлгүй “Улаанбаатар” банкнаас есөн тэрбум төгрөгийн зээл авсан. Түүнчлэн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 11 тэрбум төгрөгийн дэдбүтцийн ажлыг авсан байдал нь дээрх төсөл дээр цаашидхамтран ажиллахад саадболсон. Энэ бүх асуудлаар “Грандлайн” компанийн захирал Б.Чулуудайгхууль, хяналтын байгууллагад шалгуулах хэрэгтэй” гэдгийгуламжилжээ.

 

Б.Төрбат

– See more at: http://www.unen.mn/content/53241.shtml?alias=politics#sthash.svK8VvFK.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Зочин (August 22, 2015 11:40:08 am )

    Чадахгүй юум байж эрхийн балай хүүхдээрээ ямар ахадсан ажил хийлгэдэг юум бэ

  • tsoeo (August 22, 2015 12:04:21 pm )

    tegj davarchl baig 2016 ond bvgd barivchlagdaj shorondoo vhetsgeeh bizdee

  • Anonymous (August 22, 2015 12:45:05 pm )

    naad hed chini shorond vhej chadahgvi uvduj zovood urshuul vzvvleech geed nysaa hastartaa naana

  • ihtugchin (August 22, 2015 1:32:02 pm )

    Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад 3 удаа түрүүлж, бух олимпиадуудын хамгийн том амжилтуудын нэгийг үзуулсэн хүү байна: Edward Batmendijn, Словакийн иргэн. Овог нь Батмэнд эсвэл ийм словак нэр байдаг юм болов уу? Монголчууудын бас нэг бахархал уу? Манай монголчууд түүхэндээ 2 хүрэл медаль хүртэж байсан юм байна.

  • зочин (August 22, 2015 6:42:46 pm )

    Аавынхаа чихийг халууцуулахгүй хал балгүй тэр авсан мөнгөөрөө ажлаа хийчихгүй ,Элбэгдөрж бгаа болохоор авилгатай тэмцэх газраас айхгүй бгаа юм байлгүйдээ аав хүү хоёр

  • Бат (August 22, 2015 6:53:26 pm )

    Бат үүл ээ балагтай хүүгээ яах вэ? Аав нь худлаа ярьж ард түмнийг хуурна. хүү залилан мэхэлнэ. болж байна уу Бат үүл ээ.

  • зочинзочин (August 22, 2015 9:15:28 pm )

    Батүүл чи анх гарч ирэхдээ юу гэж донгосоод байлаа, гэтэл ганц жил тэсээгүй л хүүтэйгээ мөнгө идээд хэцүүдсэн байна шүү дээ. Бодвол та нар энэ өршөөлийн хуулиараа цагаадаж мөнгөнийхөө эзэн болж эсэн мэнд үлдэх л хор найруулаа биздээ. Батүүл чи гэр хороолол, барилгачин компаниуудын талаар нэг их том юм яридагаа одоо болисон уу? Та нар ямарч тэсвэргүй, жаахан цухуйх хугацаандаа улсын хөрөнгийг цай пайгүй идэж хувьчилж өөрсдийгөө л боддог хар дуракууд шүү дээ.

  • Anonymous (August 22, 2015 10:05:09 pm )

    Batuul ugaasaa butehgui luivarchin

  • Icheeseihe he (August 22, 2015 10:42:44 pm )

    Hulgaich

  • Guest (August 23, 2015 1:40:48 am )

    Thief and Fraud!!!!

  • zochin (August 23, 2015 7:23:29 am )

    avlagtai temcheh gazar shalgah heregtei tosoviin mongoorch yu chi hiij chadahgyi togloj duusla shalgaj shiideh heregtei hot hogjihgui bn jil bolgon yrd hiisen yma ahin asar zardal gargaj yanzlaj bn huug n sain shalgah heregtei

  • oogii (August 23, 2015 7:24:37 am )

    batuul shig ymig hiilgedeg buriad hubguun unudur mongold neg ch algadaa mongolchuudaa/

  • oogii (August 23, 2015 7:26:13 am )

    batuul shig ym hiilgedeg buriad hubuun unudur mongold neg ch algada mongolchuudaa

  • zochin (August 23, 2015 10:12:15 am )

    Yu gj yarij blaa .shibshigtei umaa

  • Fuck 75+Bayartsogt (August 23, 2015 7:31:47 pm )

    Hogshin zaluu Oohon Bvmbvvlei nar ulsin mongo ih idejdee!!!

  • BALT (August 23, 2015 10:31:57 pm )

    YYL YR HYYHDEE UDIRDAJ ZOB YBUULJ CHADAHGYI BAIJ HOT UDIRDAH BE ERH CHOLOO HASAJ SANAL ABHAAS OOR YM CHADHAA BAIJEE ZAILUUL

  • MGL (August 24, 2015 7:19:25 am )

    За тэр түрүүчээсээ юм нь зохихоо больж байна. Монголчуудаа. “АРДЧИЛАЛЫН” эд нар өөрснөө мэддэгүй байсан байна. Улс орноо яаж хөгжүүлхээ мэдэхгүй болхоороо гартаа баригдсан нүдэнд харагдснаа хусаж эхэлжээ. Хотын энэ олон орлогч дарга нараас их юм гарна даа түрүүчээс нь АТГ хараандаа авчихсан байгаа шүү.

  • MGL (August 24, 2015 7:30:07 am )

    Бусад хөгжилтэй оронд хотын захирагч нь ийм юманд холбогдсон бол аль хэдийн огцорчихсон байгаа харин манайд эсэргээрээ “хошой баатар ” болно шүү.

  • зочин (August 24, 2015 10:06:41 am )

    “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэж Монгол ардын зүйр үг байдаг даа. Батүүл чинь хар багын хулигаан дээрэмчин л байсан шүү дээ ийм хүн засрахуу!!!! Тэгэхээр хүү нь адилхан байх нь тодорхой юм бишүү. Яанадаа бидний Монголчууд луйварчин хулгайч нараар удирдуулахар мэдээж яаж өөдлөх вэ дээ!!!!!

  • зочин (August 24, 2015 10:55:31 am )

    АН-ынхан бол гэр бүлээрээ луйварчин байх юм даа, Алтанхуяг, охинтойгоо, хүргэнтэйгээ, Батүүл хүүтэйгээ , энэ луйварчдын идэж уусан олон тэрбумыг өөр зүйлд ашигласан бол мөн ч их зүйл хийх байж дээ,

  • boogii (August 24, 2015 2:09:53 pm )

    Өөрөө шоронд явдаг л юм байгааз. Мөрөөрөө байсан хүүхдээ уруу татаад одоо шоронд оруулах болчлоо доо. Ядаж өөрөө иддэгээ идээд ялөаа үүрч болоогүй юм байхдаа.

  • mongol (August 24, 2015 2:34:59 pm )

    bat uul chi xuuteigee shorond orox ni ch baaraggui bolj bna daa.yax gej ingej shunadag yum be dee..2016 onii songuuli ta nariin amidraliin togsgol bolno doo.axij xezee ch AH iig tord buu oirtuul.

  • zochin (August 24, 2015 6:04:26 pm )

    tsagaan uul baraa uul bolloodoo ha ha shorond orood olsoglon zaralhaa boddoo uul darga min

  • ИРГЭН (August 24, 2015 7:33:05 pm )

    Batuulee neg bol uh neg bol shorondoo or yadag nobshiin luubarichid be. Nobshuud

  • хүмүүсээ (August 24, 2015 8:07:10 pm )

    бас нэг цагаач гарчээ

  • Anonymous (August 25, 2015 12:32:57 pm )

    Udamaaraa liuvarchin uu?

antalya rent a car