antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 22, 2015 1 comment

Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгийн хязгаарлалт өнөөдөр эхэлнэ

нийтлэсэн Admin

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах эрсдэлтэй болдог.

Тиймээс өмнөх жилүүдэд авч хэрэгжүүлж байсан түр зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын нэгнийг хүртлэх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах жуарм хэрэгжиж эхэллээ.

Тодруулбал, наймдугаар сарын 22 буюу бямба гарагт өглөөний 08.00 цагаас 20.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон  тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын  23 буюу ням гарагт сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин хөдөлгөөнд оролцох юм.

Иймд жолооч таны автомашины улсын дугаар сондгойгоор төгссөн бол өнөөдөр замын хөдөлгөөнд оролцох боломжгүйг анхаараарай.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • MGL (August 24, 2015 7:10:43 am )

    Ганц чаддаг ажил нь энэ шүү дээ. Нөгөө 8 сарын 15 наас номерын хязгаарлалтыг зогсооно гэсэн яасан вэ?

antalya rent a car