antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 21, 2015 11 comments

Загалмайлсан авлигачид АТГ-тай бус, Ерөнхийлөгчийн хоригтой тэмцэж байна

нийтлэсэн Admin

olloo_mn_1434590871_atg1Н.Энхбаяр тэргүүтэй авлигын хэрэгтнүүд өршөөлийн төлөө улайрч байна

МАХН-ын дарга Н.Энхбаярыг албан тушаалын хэрэгт холбогдуулан АТГ-аас 2011 оны дөрөвдүгээр сарын 9-нд сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн. Н.Энхбаярт Улсын дээд шүүх 2.6 жилийн ял оноохдоо “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр онц их хэмжээний хохирол учруулсан, Японы бурхны шашны “Агоншү” байгууллагаас хандивласан телевизийн тоног төхөөрөмжийг завшсан гэх үйлдлийг хангалттай нотлогдоогүй хэмээн хэрэгсэхгүй болгосон. Харин бусадтай бүлэглэн “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилж өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” компанид шилжүүлэн завшсан гэдэг нь нотолгоотой байна гэж үзсэн. Мөн түүний улсад төлөх ёстой 1.2 тэрбум төгрөгийг цайруулсан билээ.Тэрбээр тухайн үед эгээ л одоогийн Г.Дэнзэн шиг үхэх шахаж байгаагаа илтгэн харуулж өрөвдүүлсээр уучлалтай золгосон. Харин одоо түүнд өөр хэргүүд бий юү, эсвэл өөрийн хүмүүсээ аврахын тулд өөр шигээ эрх чөлөө, эрх мэдэлтэй болохын тулд Өршөөлийн хуулийг хүсэн Засгийн газрыг барьцаалсан уу гэдэг нь анхаарал татаж байна.
Н.Энхбаярын хэргийн мөрдөн байцаалтын явцад түүний дүү болон туслахынх нь ахаас байцаалт авах олон шалтгаан гарч ирсэн ч тэд аль хэдийнэ Монголоос оргон зайлсан байв. Иймээс АТГ-ынхан Интерполын товчоонд Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулгын ах Б.Хуягийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Дараа нь Н.Энхбаярын байгуулсан МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн 2012 оны сонгуулийн дараа Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байхдаа Интерпол руу захидал бичиж эрлээ зогсоохыг хүссэн нь албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг болсон. Шүүхээс Э.Эрдэнэжамъянд эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн 2-т зааснаар албан тушаалаа ашиглан мөрдөн шалгах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэж үзээд улс төрийн албан тушаалд ажиллах эрхийг хоёр хилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан.

Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагаас “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын талаар байцаалт авах олон шаардлага АТГ-ынханд байсан ч тэрбээр олдохгүй байгаа юу, эсвэл түүнийг хайхгүй байна уу гэдэг тодорхойгүй хэвээр байна. Тэрээр бизнесийн зөвлөгөө өгдөг “Эскон” хэмээх хувийн компанийг 2010 онд ахаасаа авснаар энэ хэрэгт нэр холбогджээ. Н.Энхтуяа тухайн үед Сингапурт байрлах усан онгоц бүртгэдэг компанийн бүртгэгчээр ажиллаж байв. Тэр 2004 оноос хойш АНУ, ОХУ, Сингапурт амьдарч байсан бөгөөд Монголд суурин байгаагүй. Харин компанийнхаа үйл ажиллагаанд алсаас оролцдог байсан ажээ. Үүний дараа “Mедиа холдинг” компанийн 500 ширхэг хувьцааг эзэмшдэг байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрийн хувиа Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Н.Энхтуяа “Медиа холдинг”-ийн захирал болоод “Улаанбаатар таймс” НӨҮГ-ийн хувьчлалын дараа Н.Энхбаярын “Кроп” компанид хөрөнгөө шилжүүлсэн юм. Ахынхаа бэлэглэсэн компанийг авсан дүү нь өмчилснөөр ийн хэрэгт холбогдсон байдаг.

Б.Хуягийг “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудлаар шалгах шаардлагатай ажээ. Экс Ерөнхийлөгчийн шадар туслахаар ажиллаж байсан Б.Тулгыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбогдуулан баривчлаад сулласныг олон хүн мэднэ. Харин түүний төрсөн ах Б.Хуяг АНУ руу дүрвэсэн байдаг. Тэрээр Н.Энхбаяр нарт холбогдох хэргээс болоод сүүлийн хоёр жил эх орондоо ирж чадахгүй байгаа ч хаа нэгтээ найз, нөхөд рүүгээ цахим шуудан бичдэг гэсэн мэдээлэл бий. Иймээс ч АТГ, УМБГ-аас Буяагийн Хуягийг луйврын хэрэгт холбогдуулж Интерполоор эрэн сурвалжлуулж эхэлсэн. НИТХ-ын тогтоолоор “Өргөө” зочид буудлыг “Хар дун” компанид шилжүүлснээр Б.Хуягийн нэр энэхүү дуулиант хэрэгт холбогдох болсон юм. “Хар дун”-гийн гэх хавтаст хэрэгт нарийн яривал Н.Энхбаярын хүү Э.Батшугар ч холбогддог гэдэг боловч эдүгээ Монголбанкны дэд ерөнхийлөгчөөс Монгол Улсын Шадар сайд болох гээд юун гэмт хэрэгт холбогдохтой манатай өсөн дэвшиж яваа нь сайн аавын буян, ийм буянтай хүүд хууль үйлчилдэггүйн жишээ бололтой. Дээрх бүх хэрэг Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аваагүй тохиолдолд замхарч хэрэгтнүүд өршөөгдөх гэж байна.
С.Баяр,С.Батболд нарын “үеийнхэн” бас өршөөл хүлээсээр…
Тэдэн дээр УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, Д.Дондог нар нэмэгдэнэ. Ийн үргэлжилсээр С.Баярын Засгийн газрын үеийн “өршөөгдөх авлигачдын цуваа”-тай холбогдож байна. Үүнд С.Баяр өөрөө ч хомроглуулаад авсан. Г.Уянга гишүүний хувьд С.Баярыг анхны эхнэр болон охид, одоогийн найз бүсгүйн нэр дээр Америкт тансаг хаусууд авч өгсөн. Цаашлаад энэ нь мөнгө угаасан хэрэгтэй холбогдож магадгүй гэсэн зүйлийг тодорхой баримтуудын хамтаар дэлгэсэн билээ.
Харин С.Баяр “Би солиотой хүн биш долоон байшингаар яах юм бэ. Нэр төрд халдсан хэргээр цагдаагийн байгууллагад хандана” гэдгээ мэдэгдсэн. Хожим нь УИХ-ын гишүүн Г.Уянга гишүүний нэр дээр АТГ-аас “С.Баяртай холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээллийг хуулийн дагуу хянан үзэж байна” гэсэн албан бичгийг хаяглан явуулжээ. Ингэснээр АТГ С.Баярыг шалгаж эхэлсэн, Г.Уянга гишүүнээс ч тодруулга авсан нь тодорхой болсон юм. Ямартай ч С.Баярыг АНУ-д 24 тэрбумын үнэтэй долоон байшин эзэмшиж байгаа гэсэн мэдээлэл няцаагдаагүй байгааг бодоход түүнийг “цэвэр шүү” гэж цагаатгаагүй, хилсдүүлчихлээ гэж уучлал гуйгаагүй л байна.
С.Баярын Засгийн газрын үед авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэмтнүүдийг С.Баярцогт, Л.Гансүх нар тэргүүлнэ. Улмаар Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг хууль бусаар 120 гаруй лиценз олгосон хэргээр шалгагдаж эхэлсэн. Төдөлгүй “Рио Тинто”-гийн төлөөлөл, “South gobi sands” компанийн Ерөнхийлөгч “Жастин Капла ч энэ хэрэгт холбогдсон тул түр хугацаагаар албадан саатуулж Монгол Улсаас гарч явахыг нь хориглосон нь дуулиан тарьсан төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг дохио болсон юм.
Мөн С.Батболдын Засгийн газарт ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж байгаа юм. Хэргийг шалгах явцад тендерийн мөнгийг 2012 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийн данс руу 1.735 тэрбум төгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлэхэд зориулан шилжүүлсэн. Шилжүүлж авсныхаа дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг тэрбум 720 саяыг нь шилжүүлж, тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл Н.Түмэндэмбэрэл нь бусадтай үгсэн хуйвалдаж өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн хэрэгт сэжигтнээр татагдсан юм. С.Баярцогт, Ё.Отгонбаяр нарын холбогдоод байсан багтдаг ZTE-ийн хэрэг гэгч замхарсан уу, мөн л тусгаарлан шалгаж байна уу. Цагаатгалаа гэж дуулдаагүй болохоор бас л өршөөл хүлээж байгаа бололтой.
Н.Алтанхуягийн Засгийн газрын үеийн авлигачид намаа талцуулж байна
Н.Алтанхуягаас өөрөөс нь эхлээд ахлах зөвлөх, төрсөн охин, хүргэн дүү гээд олон хүн энэ өршөөл хамаатай. Мөн түүний Засгийн газарт багтсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар нарыг “Чингис бонд”-ын хөрөнгийн зарцуулалт, тэр тусмаа үйлдвэржүүлэлтийн 888 төсөлтэй холбоотойгоор шалгаж эхэлсэн гэдэг. Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэн 17 тэрбумын хэрэг нь улам ч нэмэгдсээр байдаг ч хоригдож байх хугацаандаа бие нь муудаж, захиа бичиж, эгээ л том ах нарын гаргадаг авир бүхнийг гаргаж, хэлдэг бүхнийг хэлсээр батлан даалтад гараад байна. Магадгүй батлан даалтад гаргаагүй бол өнгөрсөн тавдугаар сард 461 дүгээр ангид хоригдож байгаад амиа алдсан Д.Амарсайхан агсны адил золгүй явдал тохиолдох вий гэж урьдчилан сэргийлсэн бизээ. Д.Амарсайхан агсны хувьд мөн л Газрын тосны газрын даргаар ажиллаж байхдаа “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийнхантай нийлж мөнгө угаасан хэрэгт холбогдон шалгагдаж байсан билээ.
Н.Алтанхуягийн Засгийн газрын үеийнхний албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон байдал нь голдуу “Чингис”, “Самурай” зэрэг бондын хөрөнгийн зарцуулалтай холбоотой байдаг. Тиймээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, “Гудамж” төслийн Д.Батболд, “Нүүрс” хөтөлбөрийн Л.Гансүх, “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх, нягтлан бодогч М.Хулан гэхчлэн толгой дараалан шалгагдаж шүүгдэж байна. Тиймээс ч Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавих вий гэсэн айдастай тэдэнд хамгийн их хамаатай. Учир нь мартагдаж амжаагүй шинэ сэрэг дээрээ байгаа болохоор олон түмний анхаарлыг татаж буй. Ийнхүү ял сонссоноос эхлээд мөрдөн байцаалтын шатанд байгаа, тусгаарлан шалгаж байгаа гэх олон хэргүүд Өршөөлийн хоригийг эсэргүүцэн дуншин хүлээж байна.
Энэ мэтчлэн “аалзны тор”-ыг хөвөрдөөд байвал үл тасрах бололтой. Таслах гэснийг нь тас цохиж сүүлдээ АТГ-тай тэмцэх уриалгаар эхэлж Өршөөлөөр төгсөх “Авлигачдын алтан үе” нэгэнт ирсэн бололтой. Сүүлдээ авлигачид нам, фракц хамааралгүй “Шударга үнэний” эсрэг тэмцэн үүндээ Засгийн газрыг барьцаалах замаар ажиллаад байгааг Хууль зүйн сайд Д.Дорлигжав телевизээр хэлчихлээ. Өршөөлийн хуулийг ардуудад зориулъя л гэсэн бол авлига, албан тушаалын хэрэгтнийг өршөөх ёсгүй. Ардууд бол шударга үнэнээрээ явахыг чадах ядахаараа хичээж байна. Тэдний сайн сайхан амьдрах нөхцлийг шунахайн сэдлээр булаан авч албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хариуцлагаа заавал хүлээх ёстой. Гэвч Өршөөлийн хуулийг “худалдан авсан” үе үеийн авлигачид Ерөнхийлөгчийн хоригийн эсрэг тэмцэхээр нэгдэж байгааг бид харж байна. Өршөөлөөр наймаалцаад ялсан авлигачдад хоригийг бүү худалдаарай, УИХ-ын дарга аа!!!


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • зочин (August 21, 2015 11:55:15 am )

    ЭНЭ САЙХАН БИЛЭГ ГОНЖИЙГООД БУУСАН ШОДОЙ ШИГ МӨРТЛӨӨ МАНАЙ ҮЕИЙН ХАМГИЙН МУУ ЕРӨНХИЙ САЙД АРАЙ ГАЙГҮЙ БАЙЯ ГЭВЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВ!

  • Mongol (August 21, 2015 12:00:23 pm )

    Mongol ard tumen bosoh tsag in irjee!!! Oor songolt bhgvi odoo

  • bantan (August 21, 2015 2:21:05 pm )

    Хэрэг хийсэн болоод Энхбаяр түүний хамсаатнууд гадагшаа гарж зугтаагаад байгаа биз дээ.Үгүй юм бол ирээд үнэн мөнөө олооч Чадахгүй л дээ .

  • Хэлмэгдэгч (August 21, 2015 6:01:46 pm )

    Гүжирдүүлж гүтгүүлэх мөн ч сүрхий шүү, дээр нь юу ч мэдэхгүй албан тушааланцарууд дэвэргэх нь мөн ч аюултай шүү

  • зочин (August 22, 2015 5:11:48 pm )

    манай Монгол улс татвараа төлдөггүй том том компанууддаа зориулж татварын өршөөлийн хууль авилгал албан тушаалтны хэрэгтэнгүүдээ өршөөсөн хууль гаргаж Дэлхийн бусад орнуудаас Монгол улс хамгийн Ардчилсан, Төрийн дээд өндөр албан тушаалтангууд нь эрх эрх чөлөөгөө дээдлэж юу ч хийж байсан халдашгүй дархан эрхтэй тэд гэндэж халтирах бол өөрсдөө зориулсан гоё гоё нэртэй хууль санаачилна Гэтэл манай хөрш Хятад улсад хүний эрх эрх чөлөөг дэндүү боомлих юмаа Тэр хэдэн дарга нарыгаа авилгал авлаа л гэнэ Албан тушаалаа ашиглалаа гэнэ Татвараас зугтаасан л гэнэ Энүүхэнээс болж гадаад орнуудад гарсан ийм асуудалд орсон иргэдээ баривчилж эх оронд нь авчирч шоронд хийгээд л аймаар юмаа Манай Монгол улсад тэгдэггүй ш дээ Чөлөөтөй гадаадад гарч хэдэн ч хаус худалдаж авч болно Тэр ч битгий хэл гадаадад амьдарч байгаа мөртлөө дуртай цагтаа орж ирээд Улс төрийн амьдралд оролцож Сайдын томилгооны асуудлыг шийднэ Жинхэнэ Ардчилсан хүний эрх эрх чөлөөг дээдлэсэн орон гэж манай улсыг л хэлэх байх даа

  • Tanil (August 22, 2015 6:02:02 pm )

    Ene namudiin hoorondiin hun naimaalah asuudal dendlee. Dagaad avilgaliin hereg, alban tushaaliin hereg, buh l bulhai luivar n dagaldaj yvj bdag l bhgui yu. Edniig Mongoliin ard tumen zogsooj chadahgui bolson. Yagaad gevel tal n edniigee dagaj shavhruug n dolooj amidardag tul ulsaa hudaldahaas butsahgui, uldsen n udriin hooloo bodohoos Uls, eh oron n yah n ch hamaagui bolson. Iim l bolj de MONGOL ULS min!!!

  • Guest (August 23, 2015 2:05:07 am )

    Dampuurchee bid!!!! AN, MAN-y avilgachdyg alaach ee!!!

  • zochin (August 23, 2015 10:13:24 am )

    mongol yls ard tumen sogdoj bn yndesnii kampan sonoj dampyyrch bn enhbayr l mongoloo avran odo deere avlagchid gaarch bn dendyy bn erdenetin shoroog hen ygaaj hen chever zes gargaj hichneen tonoor n gargaj bn enhbayrin hajuud yu ch bish mongolig enhbayr l avran ter mash tom orsin zeelin oriig shiidsn odoo ene talaar hench yarihgui bn ene bol agyy

  • zochin (August 23, 2015 10:25:14 am )

    enhbar aguu hun ter oion honog huurai olsoglon tevchij ylsan iim hun tord baih estoi

  • çî÷èí (August 23, 2015 10:23:50 pm )

    ýíõáàÿð áîë àâèëãàëèéí çàãàëìàéëñàí ýöýã îäîî õ¿¿õýä íü øàäàð ñàéä áîëíî äàðàà íü ààâ íü åðºíõèé ñàéä äàðàà íü åðºíõèéëºã÷ òýãýýä ìîíãîë óëñ ñºíºíº

  • зочин (August 23, 2015 11:53:37 pm )

    АН ын хараалч ЭБэ гээр тархиа угаалгагчид хүн гүтгэж дрромжлох дуртай гэдэг нь.Цалин аьдаг болоод л идэвхтэй байдаг байх.Хар дотортой хар энерги түгээгчид .

antalya rent a car