antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 21, 2015 5 comments

Юу болоод өнгөрөвөө буюу Засгийн газрын “ирээдүй”

нийтлэсэн Admin

ebee-actorЗасгийн газарт 6 сайдыг шинээр томилох асуудал нэг хэсэгтээ гацаанд оров.  МАН-ын 6 сайдыг Засгаас хөөгөөд  “Шударга ёс” эвсэлтэй  ойлголцоод  засгаа байгуулаад хамтраад цааш явчихна гэж бодсон АН, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн  тохиролцоонд Ерөнхийлөгч “саад” болов.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Прокурорын байгууллагын ойн баярын хурлын индэр дээрээс маш чангаар “авлигачыг суллуулахгүй” гэж өндөр дуугаар “хашгирлаа”. Тэрээр үүнийгээ хэд хоногын дараа ёсчлон Өршөөлийн хуульд бүрэн эрхийнхээ дагуу хэсэгчлэн хориг тавьлаа. Ингэснээр АН, МАХН-ын 6 сайдын томилох  тохироо гацлаа.

Үнэндээ Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр дахин улс төрд орж “тоглох” болсонд учиргүй ихээр бухимдав, бас уурлав. Үүнийг түүний прокуроруудад хандаж хэлсэн  70 минутын  лекцний  50 минут нь нэрийг нь нэгч дурьдаагүй авлигачийг суллах ёсгүй гэсэн үгнээс ойлгож болно. Хэрэв зээ шударга ёсны тухай, авлигын тухай ярих гэж байгаа АН-д, МАН-д, төрд одоо байгаа авлигачдын тухай  ярих  ёстой. Харин тэр энэ тухай ярьсангүй, бүх “сумаа” Н.Энхбаяр руу чиглүүлсэн.

Үүнд нь Н.Энхбаяр дургүйцэн, Ерөнхий сайдтай анх тохиролцсон 2 сайдын суудлынхаа тоог нэмэх, цаашлаад Хууль зүйн сайдыг “Шударга ёс” эвсэлд өг гэсэн хатуу шаардлагыг “шантааж” болгон эсрэгцүүлэн  тавьсан. Үүнийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавын хийсэн тайлбар   нотлоно.

Магадгүй  АН-ын зүгээс  Шударга ёс эвсэлд өгөх сайдын суудлынхаа тоог нэмэхгүй бол, мөн Өршөөлийн хуулийн хоригийг  АН-ын бүлэг УИХ-аар хүлээж авах юм бол   Н.Энхбаяр Засагт  орохгүй гэсэн биз.

Ингээд АН-д,  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүнд асуудал тулгарсан. Засгаа авч үлдэхийн тулд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүйгээр Өршөөлийн хуулийг хэвээр үлдээгээд цааш явах, нөгөө бол Өршөөлийн хуулийг хүлээж аваад АН-ын 6 сайдаа томилуулж чадахгүй улмаар  огцорох.

Хэрвээ Засгийн газар огцороод  тодорхой хугацаанд дахин байгуулагдаж чадахгүй бол Үндсэн хуулийн дагуу Засгийн газраа байгуулж чадахгүй байгаа УИХ өөрөө тарах ёстой болдог. АН-тай Шударга ёс  эвсэлтэй ойлголцож чадахгүй бол, тэдэнд Засагт хамтрах өөр сонголт гагцхүү МАН үлдэнэ. Гэвч тэд  МАН-ын 6 сайдыг  сар хүрэхгүй хугацааны өмнө засгаас хөөчихөөд эргээд тэднээс хамтарья гэж  царайчлах нүүр байхгүй.  Үүнийг урьдчилан харсан АН-ын зарим гишүүд УИХ-ыг хугацаанаас өмнө нь тарах нь зүйтэй гэсэн байр сууриа нэгэнт илэрхийлээд эхлэжээ.

Ингэхлээр тэдэнд засгаа авч үлдэх эцсийн найдвар Шударга ёс эвсэлийн дарга Н.Энхбаяр  юм.

Н.Энхбаяр өөр рүү нь “давшилж” байгаа Ц.Элбэгдоржид  ямар хариу барихаа тооцсон байгаа биз. Уг нь  Н.Энхбаяр Ц.Элбэгдоржтой дайтья гэж ирээгүй. Харин түүнийг эх орондоо ирэхэд нь   Ц.Элбэгдорж өөрөө  “дуэль”-д дуудчихлаа. Энэ дуэльдээ тэрээр Ан-ыг Засгийн газрыг чирээд оруулчихлаа. Ямартай я нэг хэсэгтээ Н.Энхбаяр ямар шийдвэр гаргахаас засгийн хувь заяа нэгэнт  хамаарах болчиход байна.

Зарим ажиглагчдын хэлж байгаачлан Хууль зүйн яамыг Шударга ёс эвсэл авч, О.Баасанхүү гишүүн  хэрвээ Хуульзүйн  сайд болох юм бол хууль эрх зүйн салбарын үйл ажиллагаа  Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр  гэдэг хоёр  хүний бие биенээсээ өш хонзонгоо авах талбар болж хувирна гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй биз ээ.

Н.Энхбаярыг эрх мэдэлд хүрнэ гэхээс “үхтлээ айсан”  Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж ямар ч үнээр хамаагүй түүнийг зогсоохыг оролдож байгаа сурагтай.  Ингэхдээ тэрээр  авлигачидад үйлчилж байдаг гээд шүүмжлээд  байсан  хэвлэл мэдээллийг ч өөрийнхөө талд ашиглахаар “зүтгүүлж” байгаа гэнэ.

Хэрвээ энэ үнэн  бол Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын “улс төрийн жүжиглэлт” монгол  төрийг хөлдөө чирэх нь бололтой.

Судлаач А.Тамир

Ugluu-logo20157

Share Button


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Mongol (August 21, 2015 12:02:41 pm )

    GOOMOO mulguu hvndee. Er hvnshig bj zow shiidwer gargaj chadku Bol zailaad ogooch!!!

  • Bold (August 21, 2015 12:04:16 pm )

    Bayartsogtin nuuts amrag Saikhanbilge bsniig Kempenski hotel video camera notoljee.

  • Anonymous (August 22, 2015 9:29:06 am )

    Энэмсгулжигнасан хүүхэн шиг нөхөр бүтэхгүй ээ Лидерийн шинж огт байхгүй Баярцогт энэ хоёр зайлаад өгөөсэй

  • батаа (August 22, 2015 9:30:20 am )

    Энэмсгулжигнасан хүүхэн шиг нөхөр бүтэхгүй ээ Лидерийн шинж огт байхгүй Баярцогт энэ хоёр зайлаад өгөөсэй

  • tsog (August 26, 2015 11:59:36 am )

    enhbyar elbegdorj hoyroos bolj mongol uls balarah boloo shivdee ene hymyysees eh oron 25 jil dooshoo orloo ta heden hiiregsen odoo ta heden hynii ner sonsohoor oi gytah oym

antalya rent a car