antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 18, 2015 9 comments

Санжаадамбад хэлэх үг

нийтлэсэн Admin
527-14398669043c3hi2970r5nb96uh2oek6ra8jХоёр. Санжаадамбад хэлэх үг 
Ч.Санжаадамба зааны талаар хэлж бичмээр юм нэлээд байна. Миний бодлоор Ч.Санжаадамба заан маань хэдэн жилийн өмнөх цагаан сарын барилдаанууд болон 6000-гаруй бөхийн барилдаанд барилдсан сэтгэл зүйгээрээ сүүлийн жилүүдийн улсын наадамд барилдсан бол өнөөдөр дор хаяж хоёроос доошгүй түрүүлчихсэн, бусад жилд нь дөрөв, тав, эсвэл өөр даваанд унасан байх болов уу. Ерөөс Ч.Санжаадамбын барилдааны “араншин” тийм юм.
Ч.Санжаадамба зааны гол алдаа нь, төв цэнгэлдэхэд барилдахаараа л Б.Бат-Эрдэнэ аврага шиг ул суурьтай, хянуур даамгай барилдах гээд “хамаг биеэ барьчихдаг”-т байгаа юм.. Б.Бат-Эрдэнэ бол Б.Бат-Эрдэнэ, Ч.Санжаадамба бол Ч.Санжаадамба шүү дээ. Ч.Санжаадамбыг онгироо сагсуу энэ тэр гэж хэлдэг хүмүүс бий л байх. Тэгж хэлвэл хэлж л байг л дээ.
Тухайн цагтаа Мөөеө аврагыг ч, бас А.Сүхбат аврагыг ч хэн сайн хэлж байлаа даа. Ер нь хүн болгон шахуу янз бүрээр хэлэгддэг. Гэтэл одоо дээрх хоёр аваргыг муу хэлдэг хүн олоод ир гэвэл харин ч олдохгүй байх шүү. Баянаа аваргыг ч гэсэн нэг их магтаад байгаагүй л юмдаг.
‘‘Сайн бөх болох хүн, монгол бөхийн хаалгыг өшиглөж ордог”, гэсэн нэлээд танхайдуу хэллэг бий, буруу ойлгосон хүн, бөхийн өргөөний хаалгыг ч очоод эвдчихэж магадгүй юм. Утгачилвал найрч гуйж байж бөх болдоггүй, эр бяр хүч чадлаараа бөх болдог гэсэн үг л дээ.
Санжаадамбаа чи, барилдааны үед онгироо бол онгироогоороо, сагсуу бол сагсуугаараа л бай. Жаахан аатай бол аатай л бай. Танай нутагт дээр үед Аат Лувсанжамц гэж сайн бөх байсан гэдэг биз дээ. Гэхдээ зөвхөн наадмын талбай, бөхийн өргөөнд гэдгийг чи юу эс андхав. Толгойгоо жаахан савчуулмаар байвал савчуул.
Өөрийнхөөрөө байж, өөрийнхөөрөө л барилд. Өмнө нь чи бараг улсын наадмаас ч дутахааргүй чансаатай барилдаануудад олон удаа түрүүлчихсэн болохоор барилдааны үед чамд, улсын наадамд түрүүлэх тухай бодол тодорхой хэмжээгээр орж ирээд байдаг, тэр нь ч зохих хэмжээгээр чамд саад болдог гэвэл хол зөрөхгүй л болов уу. Өөр саад чамд байхгүй.
Иймд чи, барилдаан бүрийнхээ явцыг бүрэн мэдэрч, тухайн даваанд л таарсан бөхөө давна гэдэгтээ бүрэн итгэж, жаахан аатайхан л барилдваас чи давна, нэг л мэдэхэд чи, үзүүрт үлдсэн бөхөө дагуулаад есөн хөлт цагаан тугаа тойрон дэвж явах болно. Энэ жилийн наадамд ес давсныхаа дараа, халуун амьсгаан дээрээ Э.Оюунболд харцагын хэлсэн үгийн утга ердөө л энэ. “Үнэндээ би түрүүлнэ гэж огт бодоогүй, харин…” гээд л.
Харин энэ жилийн наадмын, гайгүй давшиж задгайрч барилдсан гурав, дөрвийн даваануудад чинь чамайг ажиж байхад, “уначихнүүдээ, энэ чинь,” гэмээр байдал харагдаж л байна лээ. Тэр хамаагүй чи давсан, цаашдаа ч давна. Энэ бол угаасаа чиний барилдааны онцлог. Дээрх байдал Э.Оюунболд харцагын барилдаанд ч бас, ажиглагдаж л байсан. (Тавын даваанд билүү дээ, Архангай аймгийн арслан М.Бадарчтай барилдах үед нь)
Онцлог нь тэрээр, түүнийгээ огтхон ч тоогоогүй, бараг анзаараачгүй байх, өөрийнхөөрөө барилдсаар өндөр амжилтад хүрсэн. Манай Хадаа аварга улсын наадамд хоёр удаа түрүүлсэн бөх. Түүний гол онцлог нь тэрээр ингэж барилдвал уначих болов уу, тэгж барилдвал яах бол хэмээн огтхон ч бодож байгаагүй, өөрийнхөөрөө л барилддаг байсан юм.
Чамд өнөө цагийн аврага арслангуудаас илүү бяр чадал, мэдрэмж туршлага, ур чадвар байгаа бөгөөд, дутуу юм огтхон ч үгүй гэдгийг олон түмэн даяараа мэднэ. Хэдэн жилийн өмнө, чиний телевизид өгсөн ярилцлагыг би үзэж байсан юм. Чи бас их ухаантай залуу юм билээ. Чи чаднаа. Санжаадамбаа.
Эцэст нь чамд нэгэн этгээд ч гэмээр, тун чухал зөвлөмж хэлье. Дээр дурдагдсан бодол санаа заавар зөвлөгөө бол Ч.Санжаадамба гэдэг монгол туургатны хэмжээнд алдартай бөхийн тухай зөвхөн миний бодол, миний дүгнэлт. Эдгээрийг болон бусад заавар зөвлөгөөг ч чи битгий нэг их тоо. Зүгээр л уншаад, эсвэл сонсоод өнгөрчих. Зөвхөн өөрийнхөөрөө байж, өөрийнхөөрөө л барилд. Чи бол, өөрөө өөртөө л, бурхан бас багш дасгалжуулагч билээ.
Гурав. Тогтвортой барилдаан ба сэтгэл зүйн мэх
Монгол үндэсний бөхөд, “барилдаан тогтох” буюу “барилдах арга барил нь тогтворжих” гэж нэг ойлголт байх шиг байдаг юм. Одоохондоо Ч.Санжаадамба зааны байтугаа өнөө цагийн залуу аварга арслангуудын ч барилдаан тогтоогүй байна. Иймээс тэд өнөөдөр, барилдааны явцад үүссэн нөхцөл байдлын дагуу л өөр өөрийнхөөрөө барилдацгааж байна.
Барилдаан нь тогтсон сүүлийн үеийн бөхчүүд гэвэл, Улсын дархан аврага Б.Бат-Эрдэнэ , А.Сүхбат нарыг л нэрлэх болов уу. Олон жилийн өмнө, сэтгэл зүйн болоод ам мэх, бас сэтгэл зүйн зөвлөгөө гэж байсан тухай яриа байдаг бөгөөд эдгээрийг ч мөн Мөөеөө аврагатай л холбож ярьдаг байв. Дэлхийн дэвжээнд, Мөөеө аврагын, өнөөгийн гавьяат тамирчин Бүрэгдаад ч билүү, өгсөн сэтгэл зүйн зөвлөгөө туйлын оновчтой болсон тухай яриа ч байдаг.
Харин Монгол бөхийн хөгжил үлэмж өндөр төвшинд хүрсэн өнөө цагт үндэсний бөхийн дэвжээ клубүүд сэтгэл зүйч-багш дасгалжуулагчтай болох шаардлага зайлшгүй тавигдаж байгааг анхаарах биз ээ.
Дөрөв. Увсын бөхчүүд
Би хувьдаа “Увс нуур” дэвжээний бөхчүүдийн барилдаанч чанар, тактик сэтгэл зүйн бэлтгэлийг ихэд үнэлж биширдэг болоод байгаа юм. Жишээ нь, энэ жил Улсын арслан П.Бүрэнтөгс Ч.Санжаадамба заантай есийн даваанд буюу цолоо ахиулж Улсын гарьд болчихсоных нь дараа биш, харин наймын даваа буюу урьд нь хоёр ч удаа уначихсан даваанд нь амлан авч барилдах нь илүү ашигтай хэмээн тооцоолсон нь анзаарагдсан. Түүнээс бус П.Бүрэнтөгс арслан энэ даваанд давахаа чухалчилсан бол Э.Оюунболд харцагыг биш гэхнээ Б.Гончигдамба гарьдыг ч амлаж авч болох л байсан байх.
Үнэндээ ч улсын арслан цолонд нэгэнтээ хүрчихсэн хүнд бол, ес давж дахин түрүүлэх нь л чухал болохоос бус, түрүүлэхгүй л бол наймын даваанд ч унасан ямар ялгаа билээ.
Увсын бөхчүүдийн барилдааны онцлогтой холбогдуулан бас нэгэн жишээ дурдая. Улсын аварга С.Мөнхбат гэхэд ямар ч барилдаанд мэх болон хамгаалалтыг хийхдээ, яг л бөхийн секцийн хүүхдүүдэд хичээл зааж байгаа юм шиг, бүх элементийнх дагуу хийж хэвшсэн байдал ажиглагддаг юм. Уул нь аварга цолтой хүн, мэх хамгаалалтуудыг “өөрийнчилж” зарим элементийг нь арай өөрөөр хийж болох шүү дээ.
Улсын арслан Н.Батсуурь, энэ жил тавын даваанд Улсын гарьд И.Доржсамбууг амлаж авсан нь мэдээж Доржсамбуу гарьдын “цөсийг хөөргөсөн” явдал байв. Гагцхүү залуу арслан үүнийг маш сайн мэдэрсэн учраас, барилдааны эхний хагаст зөвхөн ухарч зугтсаар, тэр их эрч хүч торгон ирийг нь дарагдсаны дараа тогтоон барьж барилдан давж харагдана лээ.
Түүнээс бус хүчтэй гарьдтай тэр ирэн дээр нь шууд тулж барилдсан бол юу болохыг хэн мэдлээ. Дээхнэ үед бол иймэрхүү сэтгэл зүйн тооцоотой барилдааныг зөвхөн Мөөеө аварга л хийдэг юм шиг ярьцгаадаг байсан. Тэгвэл одоо чинь, хичнээн ч олон Мөөеөтэй болчихсон юмбэ дээ энэ Увс нуур дэвжээ чинь. Ингэхэд, Мөөеө аварга мааньТөв аймагтаа байгаа л байгаа даа. Арай Увс нуур…
Эцэст тэмдэглэхэд, барилдаан нь нилээд тогтож байгаа Улсын гарьд Б.Гончигдамбыг, улсын наадамд байтугай заал танхимын барилдаанд ч гоомой барилдаан хийж, өөртөө сэтгэл дундуур үлдэж байхыг бөх сонирхогчид бараг үзээгүй байх, энэ жил ч бас тэр, харьцангуй ханасан барилдаан хийж наадамчин олноо баясгалаа.
Харин Улсын харцага Э.Оюунболдын хувьд есийн даваанд, өөрөөсөө арал бяр туршлагаар илүү П.Бүрэнтөгс арсланд олон угсраа мэх хийж даваад 22-хон насандаа төрийнхөө наадамд түрүүллээ дээ.
Д.Бухбат

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • arad (August 18, 2015 11:32:11 am )

    zuv l bichij Sanjaadamba mini unshij uhaj sain oilgooroi do. er ni bol Sanjaadamba turuulehdee l turuulne tuuntei en tentseh turmul buh unuudurtei barag l baihgui shuu

  • zochin (August 18, 2015 12:10:09 pm )

    Hezee ch turuuleh buh hun bish bie haa saitai l zaluu

  • зочинзочинЗочинзочин (August 18, 2015 2:38:38 pm )

    Санжаадамба дүүдээ хэлхэд чи залуу байгаа дээрээ хэд түрүүлээд авахыг боддоо?Чамд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол сэтгэл зүй шүү дээ?Хүнээс ямар мэх ирэх бол гэж хүлээлгүй барьцандаа л хүрсэн бол чаддаг юмаа хийгээд дуусгах хэрэгтэй шүү дээ?Хүнд эр зориг ямар хэрэг болдог гэдгийг Оюунболд арслан харуулсан даа?Чамд хэдэн түрүү ч бий нь ч бий дээ?Ер нь бол аливаа хүн хүрэх ёстой зорилгоо тодорхойлоод түүндээ тэмүүлж , зүтгэвэл биелдэг л юм даа? Чи чаднаа? Түрүүлчихээд Эрдэнэтэд эрхэд чинь тэврэн уулзъяа?

  • tsoeo (August 18, 2015 2:58:49 pm )

    sanjaadamba tvrvvleh ni bitgii hel tsolooch ahiylj chadahgvi yagaad gevel bylhaigaar zaan avsan ychiraas ter hezeech oodlohgvi gej zairan minii toorogt byygaad bgaa umdaa harin lyivardyylsan sodnomdorj toriin naadamd 2 tvrvvleh um bnalee

  • ах (August 18, 2015 6:23:27 pm )

    sanjaa hedii turuuleh bolomjtoi ch bagsh nar ni buruu chigluuleed setgel zui ni togtohgui baisaar daraagiin uye ni garaad irlee deee…

  • DgyАрайБондгор (August 18, 2015 6:30:29 pm )

    Аа мэдэхгүй. Зоригтой, шууд л хийх мэхээ хийгээд барилдах хэрэгтэй. Хүн хүний үгэнд ороод чичрээд байвал энэ сайхан нас өнгөрө х нь байна шүү. Чамайг би олон ч жил харсан даа. Итгэл даахгүй юм. Энэ ах чинь чамд зориулж зөв л юм бичсэн юм шиг байна.

  • zochin (August 19, 2015 10:37:12 am )

    tolgoi jaahan muutai bish u gej

  • Санжаа (August 24, 2015 8:53:05 am )

    Даваагаа зарчихаад байгаа юм бишүү. Мөнгө аваад унаж өгсөн гээд л яригдаад байсандаа

  • ZOCHIN (August 24, 2015 5:00:59 pm )

    ZAAN DUVCHIN BAGSH DEEREE OCH NUTGIINKHAA UUL USAND SAIN MURGU TEGUUL TYRYYLEKH CHINI OIRKHON KHARAGDAJ BAINA DAA.TA NAR BITGII YAR UDAKHGYI MAGHAIG CHINI KHAGARTAL BAYARLUULNA, TSAADAKH CHINI MINII MERGEND TEGEJ BUUJ BAINA

antalya rent a car