Угсраа автобус тасарч, хоёр хүн гэмтсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ талаар Замын цагдаагийн газраас тодруулахад, өчигдөр 18.00 цагийн үед Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбайн урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн Maz-215067 дугаартай, Ч жолоочтой автобус замын барилга байгууламж ус зайлуулах хоолойны шүүрт худгийн таг дайрсанаас тухайн тээврийн хэрэгсэлд эвдрэл учирсан” гэсэн юм.
Харин Зорчигч тээврийн нэгтгэлээс тодруулахад, “Өчигдөр Төв шуудангийн уулзвараар явж байсан автобус ус зайлуулах шугамын таг дайрснаас үүдэж, автобусанд доргилт өгсөн. Угсраа автобус тасраагүй. Энэ осол тухайн жолооч, тээврийн хэрэгслээс огт шалтгаалаагүй. Нэг хүн хөнгөн гэмтэж, бид эмнэлэгт үзүүлээд, гаргасан” гэлээ. Т.Болор
Холбоотой мэдээ
Comments are closed.