“Шийдлийн” Засгийн газраас МАН-ын зургаан сайд гарч, тэдний оронд үүрэг гүйцэтгэгч зургаан хүнийг тохоон томилсон. Жинхэнэ сайдууд хараахан тодроогүй байна. Гэтэл үүрэг гүйцэтгэгч нар агентлаг газрын дарга нарыг дур мэдэн хууль бусаар халах явдал байгаа нь хэний ч хачирхлыг төрүүлж таарна.
Хамгийн наад захын жишээ гэхэд Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн дарга Д.Очирбатыг хөдөө томилолтоор явж байхад нь буюу наймдугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэж байгаа С.Эрдэнэ халах тухай Б/146 тоот тушаал гаргажээ. Харин түүний оронд урьд өмнө тус төвийн даргаар ажиллаж байсан Л.Уртнасанг томилсон аж. Улмаар Д.Очирбат даргыг томилолттой хугацаанд хаалга үүдийг нь хүч хэрэглэн тамга тэмдэг авах гэсэн нь олны гайхширлыг бараад байна.
Хамгийн инээдтэй нь Л.Уртнасан гэх энэ нөхөр 2015 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн Б/03 дугаар “Тэтгэмж олгох тухай” тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөж зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахаар болж, өнөөдөр ч энэ тэтгэмж авах хугацаа нь дуусаагүй аж. Гэтэл үүрэг гүйцэтгэгч сайд маань хууль бусаар ажил хүлээлцсэн байна. Иймээс тус төвийн газар, хэлтсийн дарга нар мэдэгдэл гаргаад байгаа билээ.
Гэтэл Л.Уртнасанг хууль бусаар томилдог наймдугаар сарын 10-ны урьд өдөр буюу наймдугаар сарын 9-нд С.Эрдэнэ сайдын эцэг сагсан бөмбөгийн нэрт мастер Д.Содномзундуйн хөшөөг Хандгайт дахь “Олимп” цогцолборт босгосон юм. Үүнд С.Эрдэнийг тойрон хүрээлэгчид, түүнийг дагаж далдагнагчид дунд Л.Уртнасан нэлээд үүрэгтэйгээр явж байгаа нь сэтгүүлчийн нүд, дурангийн хальснаа үлджээ.
Хөшөөг нээх ажиллагааны үеэр Л.Уртнасан С.Эрдэнэ сайдад цэцэг барин , бөгсийг нь долоох шахам гүйж байсныг ойрын эх сурвалж ч хэлж байна. Энэ л үеэр Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн тамгыг хууль бусаар ч хамаагүй авах тохироо хийгдсэн гэдэг нь ойлгомжтой. Манайд албан тушаалын халаа сэлгээ ингэж л хийгддэг бичигдээгүй хуультай.
Ийнхүү наймдугаар сарын 9-ний өдөр үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнийн цүнхийг зөөх шахуу цэцэг барин гүйж байсан Л.Уртнасан гэгч нөхөр, маргааш нь буюу наймдугаар сарын 10-ны өдөр тус төвийн даргаар томилогдсон гэх тушаал гаргуулсан байгаа юм.
Төрийн албыг ямар хөшөөний нээлтэд хундага өргөхдөө томилдог юм уу. Төрийн албыг ямар хэн нэгэн цүнх зөөж тал зассанд хууль бусаар өгдөг юм уу: Төрийн албыг ямар нэгэн найр хуримын ширээний ард хундагны үг шиг өгчихдөг юм уу гэж асуумаар байна.
А.Гал
Холбоотой мэдээ
-
Зочин (August 18, 2015 10:16:43 am )
Амар юм дөө. Цэцэг барьж гүйж байгаал албан тушаалд томилогдчихдог. Тэтгэмж гэж өчнөөн сая төгрөг авчихаад төрөөр тоглож ханахгүй юм даа
-
зочин (August 18, 2015 10:21:59 am )
Эрдэнэ гэдэг балай амьтан идэж ууж цаддаггүй,тойрон хүрээлэгчдээ дээш нь тадагаа болих хэрэгтэй алуурчин минь
-
зочин (August 18, 2015 10:24:50 am )
Эрдэнэ чадваргүй новшнуудыг дээш нь гаргахаа болиорой 70-р тусгай сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгч Цоггэрэлийг захирлаар томилсноос хойш хувийн сургууль боллоо. ЭЯдарсан эцэг эхчүүдээс хүртэл мөнгө татаад
-
Дайсан (August 18, 2015 10:37:01 am )
Энэ алуурчин Эрдэнийг УИХ-д гаргаад байдаг Баянголынхон их тэнэг хүмүүсээ. Та нар хүн алсныг нь мэддэггүй юм уу? Хүн алж, шоронд орж байсан хүн шүү дээ. Энэ яаж олигтой байх юм бэ? Эцэг нь яахаараа “нэрт мастер” болчихдог юм. Зөндөө л мастер байна даг.
-
зочин (August 18, 2015 10:38:59 am )
хө хө
-
Anonymous (August 18, 2015 10:54:53 am )
neg uulzaj bsan. sagsuu chadaj bgaa deeree ideed bai l gedeg zaluu bn lee
-
ивээл (August 18, 2015 11:13:52 am )
Эрдэнэ даргад үнэн гэж байдаг юмуу аймаар хүн нэг л өдөр босохгүйгээр сүйрэх замаа бэлтгэж байгаа хүн дээ бузар муугаа сайн хий зам чинь түргэсч байгаа юм даргаа хахахахаха
-
ивээл (August 18, 2015 11:16:04 am )
Баянголчуудаа одоо сонгууль Эрдэнийг сонгож болох нуу сайн бодоорой энэ балай луйварчин араа мэдэхгүй идэж байна доо
-
Zochin (August 18, 2015 3:48:10 pm )
Hunii ner barij comment uldeej bgaa humuusd huuliin hariytslaga gej yum bdag yum sh uu
-
-
Anonymous (August 18, 2015 11:24:37 am )
Erdenee odoo bolimoor umaaa Naad urtaa chin mergejliin bus hun shdee
-
Anonymous (August 18, 2015 11:36:44 am )
huuchin dargaar ni ajilj bsn zaluu
-
Anonymous (August 18, 2015 11:39:37 am )
зөө яахав дээ нутгийн дүүгээ л өөд татсан байна ш дээ. Архангайх
-
ЗОЧИНзочин (August 18, 2015 11:46:10 am )
содномзундуй гуай аргагүй монголын шилдэг сагсчин байсан гэхдээ чмён гуай бүр ч мундаг нь сагсны тухай ном бичсэн хүн даанч тэдний хүүхэдүүд мөнгөгүй байх л даа энэбишид хөшөө босгосонтой адил зүйл
-
Anonymous (August 18, 2015 11:48:05 am )
САГСАН БӨМБӨГИЙН СПОРТЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧДЫН НЭГ ГЭНЭ ҮҮ?. ЯДАЖ УРД НЬ МОНГОЛЫН ГЭЖ ТОДОТГОХГҮЙ БОЛ ХҮҮХДҮҮД БУРУУ ОЙЛГОХ ВИЙ ДЭЭ.
-
Өөөөөөөөө (August 18, 2015 11:55:58 am )
Эрдэнэ өөрөө угаасаа ийм л арчаагүй авилгач юм шдээ
-
Баньд (August 18, 2015 12:06:41 pm )
Цоггэрэл гээд эр эм нь мэдэгдэхгүй нэг хүүхэн 70-ын захирал уу. Ккк
-
зочин (August 18, 2015 12:17:28 pm )
Баянгол дүүргийг хувийн өмч шиг л болгож байгаа.
-
Anonymous (August 18, 2015 12:27:41 pm )
Eden said harin hissed yumtai heleh ygtei hyn ene hiitleliig bichsen koment bichsen hymyys yu be araichdee hynii hiiseniig yaj ingej muulj harluulj chadaj bna aa
-
Anonymous (August 18, 2015 12:32:09 pm )
za erdene gedeg ene butehgui nuhur gants neg hun ajild tomilool biz dee. harin chinzorig, oyunhorol gej durakuud orson dariudaa baruun solgoigui halsan ni unen shuu dee. tegeheer MAN-iin nuhduudiig dagaj daldagnasan baagiinuud ene udaa uneheer gashuudaad hereggui baihaa. ugaasaa oilgomjtoi boloh zuil bol iim halaa selgee hiih ni oilgomjtoi. urd ni halagdsan humuus chinzorig oyunhorol gedeg amisgaanuudiig shuuhed ogson baisan. odoo yaahav dee
-
zochin (August 18, 2015 12:39:55 pm )
Erdenee ymariig medekhgvi ee gehdee Urtnasan bol sain darga bsaan hamt olondoo ner hvnd saitai ih uhaalag darga bsan Hodolmoriin ervvl mend sudlaliin toviig Ochirbat avsanaasaa hoish hereggvi baahan darga seter zvvsen batsaanuud avchiraad ted naraaraa gariin vseg zuruulaad esergvvtsej bna gene yag ajilchid n Urtnasandaa am saitai bdag yumaa
-
Anonymous (August 18, 2015 12:42:19 pm )
zailaachee
-
зочин (August 18, 2015 1:14:10 pm )
Баянголчуудаа ийм арчаагүй нөхрийг дахин бүү сонгоцгоо, боловсролгүй, дээрэнгүй, хомхой энэ хүн одоо болсон байх аа, АН-ын нүүр царай, гэж байгаа, харин энэ сайхан дүүргийг төлөөлнө гэж байж болохгүй байх аа
-
САГСЧИН (August 18, 2015 1:26:11 pm )
ХӨШӨӨН ДЭЭР “САГСАН БӨМБӨГИЙН СПОРТЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ” ГЭСЭН НЬ ЮУ ГЭСЭН УТГА ВЭ ?
-
zochin (August 18, 2015 1:27:25 pm )
Ман ан иин хэдэн луварчид төрийн бүх албанд өөрсдийн нохдоор дүүрэгээд ханахгүй төрийн бус байгуулага жирийн иргэнийн бизнест гар дүүрэх сонирохлтой болж эрх мэдлээ нөлөөгөө өсгөхийг хүсэх болждээ монголийн минь шударага ёс ний ганц найдвар сэтгүүлч нар байх шивдээ
-
Зочин (August 18, 2015 1:38:36 pm )
зөв юм биш үү зоригтой шийдэмгий хүн юм байна
-
гутамшиг (August 18, 2015 1:47:17 pm )
МӨНГӨӨР ЗОДОЖ ХЭН Ч МЭДЭХГҮЙ САГСЧИН ГЭХ ААВДАА ХӨШӨӨ БОСГОДОГ, ЦЭЦЭГ БАРЬСАН ДОЛООГЧИД АЛБАН ТУШААЛ ӨГДӨГ СОЁЛЖСОН БАЛМАД ГЭЖ ТҮҮНИЙГ ХЭЛНЭ
-
зочин (August 18, 2015 1:51:16 pm )
Ард түмний хөрөнгөнөөс,хулгай хийж олсон мөнгөөрөө аавдаа хөшөө босгож өгчээ.
-
шударга байя (August 18, 2015 1:57:37 pm )
буруу үйлийг хурдан зассан зөвөө.Мангарууд албан тушаал,санал ширээнд наалдан пад болох дуртай.
-
Барилгачин Эрдэнэд (August 18, 2015 2:00:31 pm )
Эрдэнэ гуай, Яамныхаа хашаанд “Цахим” архив гээд олон давхар орон сууц бартад байгааг нь шалгамаар юмаа. Нийгмийн даатгалдп байхдаа хороололд барьсан байшин нь хогийн чанаргүй юм байдаг. Тааз нь нураад, гушамнууд нь буудаад, цонх нь сийгээд авах юм байхгүй.
-
zochin (August 18, 2015 2:19:40 pm )
Huuli bus yum hiihee bolimoor yumda hucheer alban tushaalaas ni buulgaj bolohgui shdeee.Urtnasan tetgemj gej ochnoon mongo avchad bolimoor yum Erdene guan bogsiig dolooh shahan baij butsaad alban tushaalaa avch bgan bna l daaa orovdoltei ch yumdaaa
-
Anonymous (August 18, 2015 2:46:16 pm )
Эд нар ч бүр цагаандаа гарлаа.Дахиж хэзээч гарахгүй гэсэндээ ингэж бохир зүйл хийх юм даа.Ингэж яах нь вэ.Чи өөрөө ажилгүй байж үзсэн,урьд хэн байснаа мартах чинь их нүгэл шүү.Чамд ес суртахуун гэдэг хичээл заах болжээ.Чи Элбэгдоржийг бодвол эршүүд,бас хүнлэг юм шиг байснаа удахгүй адилхан болж дээ
-
Anonymous (August 18, 2015 3:23:01 pm )
тэр чигээрээ хөшөө болсон бол амар байж дээ
-
Anonymous (August 18, 2015 3:26:06 pm )
Уртнасан бол ноён нуруутай ажил хэрэгч сайн залуу. Амжилт хүсье
-
Зочин (August 18, 2015 3:35:05 pm )
С.Эрдэнэ бол МАН-н хувилдаанаар дарга болж очсон нөхдийг чөлөөлж, хуучин байсан улсыг нь буцаан томилсон шүү дээ. МАН-н Чинзоригтойгоо халдагсан нөхөд боож үхэх нь л дээ. Ажлаа хийж байсан хүмүүсийг Чинзориг бүх хэлтэс, газрын дарга нарыг бөөнөөр нь халж одоо хэл ам хийгээд байгаа МАН-н нөхөд гудамжнаас дарга болоо биздээ. Юм ээлжтэй гэж энэ дээ
-
зочин (August 18, 2015 3:36:16 pm )
Баянголчууд Эрдэнийг сонгоогүй. Харин Эрдэнэ Нийгмийн даатгалын ерөнхий газар, дүүргийн ажилтнуудыг сүр дайлайлган дайчилан дарамталж байгаад луйвараар УИХ-д гарсан.
-
Зочин (August 18, 2015 3:37:54 pm )
Эрдэнэ хана мөргөж үхэх гэж байна.Туслаад өгөх хүн байгаагүй л юм байхдаа.Яасийн бол хөөрхий.Шамбалын оронд төрөөрэйдөө
-
Зочин (August 18, 2015 5:37:36 pm )
1996 онд МАН- сонгуульд ялчихаад 5 хүн нь ИХТ- нь урваж С.Эрдэнэ Баянгол дүүргийн Засаг дарга болсон юм. МАН-ынхан өөрсөө ийм юм хийгээд одоо дийлэхгүй болжээ. Харин Засаг дарга болоод төрийн албан хаагчдыг цагдаатай очоод бүгдийг хөөж гаргаад өөрийн хүнийг тавьсан. Ингэж төрд орж ирсэн, энэ аргаараа л явж байна. Цаашид ч энэ аргаа л хэрэглэнэ. Ийм аргатай хүн л Эрдэнэтэй тэмцэж чадна. Одоо БГД-ийн ИХТ-чид бүгд Эрдэнийн хүү, эхнэр болон хамаатнууд нь шүү дээ.
-
амбаа (August 18, 2015 7:12:01 pm )
энэ алуурчин мудак төрийг түйвээж түмнийг доромжилж гүйцлээ. хурдхан шиг төрөл арилжуулах юмсан энэ мамыг
-
түүхийг гуйвуулахгүй шүү (August 18, 2015 10:28:10 pm )
Содномзундуй багш сагс тоглодог нэгэн биеээ цэвэрхэн аваад явдаг л хүн байсан сүүлд хотын захиргаанд биеийн тамирын хэлтсийн дарга болсон харагдсан.харин анхдагч гэвэл огт буруу бас Чоён мастер мэтээс сайн тоглогч илүү гэвэл түүн шиг худлаа юм байхгүй .Улсаас идсэн мөнгөө яаж үрж зарах нь хэнд ч хамаагүй болсон цагт эцэгтээ хөшөө босгуулсан бололтой
-
иргэн (August 18, 2015 11:45:44 pm )
Хүнд намаа гэсэн үнэнч сэтгэл байдаг л байх. гэхдээ энэ нэрийн доор Засаг захиргааны бүхэл бүтэн нэгж 1 дүүргийг хуучны Засаг ноён шиг дарлаж суугаа нь бүх нийтэд ил тод боллоо шүү дээ. төрийн алба хичнээн сайхан хөгжиж, жигдэрч цэцэглэж байлаа даа… хайран хүрсэн ололт. Хичнээн олон үнэнч шударга, ажилдаа мэргэшсэн төрийн албан хаагчдыг хомроглон халж, ажил амьдралгүй болгосон билээ. Оронд нь 10 үг алдаагүй бичиж чаддаггүй, ямар ч чадваргүй, гудамжны, ёс суртахуунгүй, өөр шигээ хүмүүжилтэй хогнуудыг авчирч тавиад өөдөлсөн юм алга. Луйвардсан мөнгөнийхөө хагасаар нүд хуурсан бүтээн байгуулалт хийж, амьтны нүдийг хуурч байдаг шүү дээ. Бүгд Баянгол дүүрэг Эрдэнэ вангийн хошуу болсон шүү дээ. Ардчилал мөн үү……. Эргэж бодоцгоох хэрэгтэй.
-
bold (August 19, 2015 1:26:46 am )
Ene huhur AN iinhnii mash tom nuutsiig meddeg hun yum.tiimees tuuniig odoohondoo hen ch yaj ch chadahgui
-
zochin (August 19, 2015 10:18:38 am )
aluurchin gedeg ortoi mongolii 1 saihan eh iin uheld ene hun holbootoi ….uur ch….
-
Зочин (August 19, 2015 4:25:58 pm )
Баянгол дүүргийн бүх тендерийг Эрдэнэ дүүгийнхээ компанид өгүүлдэг байсан одоо бүр давараад Налайх дүүргийн ажлуудыг авсан байнлээ
43 Comments