Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Цагаан эрэг” гэдэг газраас малчин Л /52 настай, эрэгтэй/ энэ сарын 15-ны өдрийн 16:00 цагийн орчим мориндоо яваад сураггүй болжээ. Энэ тухай мэдээллийг 16-ны өдрийн 22:00 цагт тус сумын удирдлага хүлээн авсан байна.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-ээр ахлуулсан 18 хүн, 1 автомашин, 6 мотоцикльтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17-ны өдрийн 19:00 цагийн орчим тус багийн “Улаан эрэг” гэдэг газраас /сумаас баруун хойш 30 километр/ сураггүй болсон иргэнийг осгож нас барсан байдалтай олжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ZALUU (August 18, 2015 12:13:30 pm )
huiten borooo ovloos aimaar huniig osgoodog bi 1 udaa hodoo osgohoo shahsan daa
1 Comment