antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 11, 2015 42 comments

Шинэ сайдуудын “ханш”

нийтлэсэн Admin

naranhuu-and-fortuna1Найр наадмын цагтай  зэрэгцэн  Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдвэрийн гэх сүржин нэртэй, даржин төрхтэй хамтарсан  Засгийн газраас МАН-ын 6 сайд “хөөх” шийдвэрийг АН-ын ҮЗХ гаргаж, үүнийг нь УИХ ёсчлон гүйцэтгэлээ.

Энэ бүхний цаана юу нуугдаж байна вэ?

Үнэхээр АН-ын дарга З.Энхболдын хэлээд байгаачлан МАН, АН-тай Засаг хамтран байгуулах гэрээгээ зөрчсөн хэрэг үү. Мэдээжийн хэрэг МАН-ын сайдуудад сул тал байсан уу гэвэл байсан. Тэдний зарим нь мөнхөд сайд дарга байх юм шиг “хамраа сөхөж”, ихэмсэг аашилж,  хавь ойрныхоноо   үл тоон, ах дүү  амраг садандаа албан тушаал өгсөн явдал цөөн боловч байсан гэдгийг тэмдэглэх нь зүйн хэрэг. Гэлээ гэхдээ энэ асуудал  МАН-ын сайдуудыг  засгаас хөөх хэмжээний үр дагаварыг бий болгосон гэдэг нь юу л бол.

Тэднийг  засгаас хөөх болсон шалтгаан арай өөр, эрс өвөрмөц. АН засаг барихдаа удаа дараа засгаа огцоруулдаг нь  тэдний гэм биш зан. Ингэх болсны шалтгаан нь ч тун энгийн. Товчхондоо бол  “3 дэх ээлжийнхэнийг хоолонд нь оруулж” байгаа хэрэг гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй л болов уу.  Энэ ээлжийнхэний хувьд сонгуулийн өмнө сайд,  дарга болох гэж  байгаагаараа өмнөх хэдээсээ хэд хэдэн зүйлээр ялгаатай.

Аливаа улс төрийн намын даргын нэг үүрэг бол намаа сонгуульд бэлтгэх, улмаар ялуулах. Үүний тулд тухайн намд сонгуулиар зарцуулах  мөнгө хэрэгтэй. Энэ мөнгийг улс төрийн намын дарга “босгох, олох” үүрэгтэй. Парламентэд суудалтай намуудад ч гэсэн энэ зарчим адилхан үйлчилнэ. Хэрэв энэ өнцгөөс харах юм бол АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт буруу өгөх хэцүү.

Өнөө маргаашдаа багтаж Засгийн  газрын 6 сайдын асуудлыг парламентаар хэлэлцэх ёстой ч  МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл” завсарлага авснаас хамаарч  сайдуудын асуудал түр хүлээгдэд байна. МАН-аас “авсан” 6 сайдын 2-ыг МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл”-д, 1-ийг нь ИЗНН-д, 3-ыг нь АН өөрөө авна гэсэн хувиарлалт яригдаж байгаа.

МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл” ганцхан шаардлагыг АН-ынханд тулгаж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой. Мэдээж энэ бол  Өршөөлийн хуулийг батлуулах, тэр дундаа Н.Энхбаярыг дахин хууль шүүхийнхэн “оролдохгүй байх” асуудлыг  АН-ынханаас баталгаа гаргуулан  шийдвэрлүүлэх явдал. МАХН-ын  дарга Н.Энхбаяр ч гэсэн хилийн чанадаас ийм л тулган шаардалтыг өөрийн  намын  Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Оюунбаатар, О.Баасанхүү, Л.Цог, З.Баянсэлэнгэ нарын гишүүдээрээ дамжуулан  “шахаж” байгаа. Хэрвээ МАХН засгаас гарахдаа  тулвал АН дангаараа засаг байгуулж чадахгүйдээ  болж,  үндсэндээ Засгийн газар бүхэлдээ огцорох, улмаар төрийн хямрал жинхэнэ утгаараа буй болно. Үүнийг аль эртнээс “тооцоолсон” Н.Энхбаяр одоо л хөдөлж эхэлнэ.Тэрээр энэ бүхнийг далимдуулан өөрийгөө   хуулийн дагуу өршөөлд хамруулж, АН төр барьж байгаа үедээ дахин элдэв хэргээр хууль шүүхийн хаалга татуулахгүй байлгах баталгааг гаргуулж авна. Үүний дараа  засаг хамтран байгуулахад оролцох эсэх асуудыг ярина.

Харин АН-ын хувьд   өөрт  нэмж оногдсон гурван яамны сайд болон дэд сайдаар дамжуулж мөнгө босгохыг илүүд үзэж байгаа  бололтой. Үүнийг батлах мэт Зам тээврийн сайдад  дээд боловсрол эзэмшээгүй ч бэл бэнчингээрээ УИХ-ын гишүүд дотроо толгой цохидог, Ажнай шаргын эзэн гэдгээрээ олны танил Б.Наранхүү гишүүн  нэр нь яригдаад эхлэлээ. Албан бус яриагаар Б.Наранхүү гишүүн сайд болохын тулд АН-даа  нэг тэрбум төгрөг  хандивлаад, өөрийн намын УИХ-ын залуу гишүүдээр өөрийнхөө нэрийг дэмжүүлэхдээ тэдний халаасанд  тус бүр 10-50 сая төгрөг “шургуулсан байж болзошгүй” гэсэн  хардлага байна. Тэр бүү хэл МАН-ын зарим гишүүдийг өөрийгөө дэмжүүлэхийн тулд “энэ мэтээр гарыг нь хүндэрүүлсэн” байх болох талтай юм билээ.

Дээр нь сайдын ханш АН дотроо  500 саяас  1  тэрбум хүрч байгаа бол дэд сайдын ханш 300-500 сая хүрсэн ч гэх яриа гарах юм.  Ингэхлээр Б.Наранхүү гишүүн Зам тээврийн сайд болохын тулд 2 тэрбум орчим  төгрөгийг зарцуулсан болж таарах гээд байна. Хэрэв энэ үнэн бол иргэдийн зүгээс үзүүлж буй ямарваа шүүмжлэл, эсэргүүцлийг үл хайхран Б.Наранхүү  гишүүнийг УИХ-аас  ногоон гэрлээр  дэмжин сайд болгох  биз.  Мөн ийм хэмжээний мөнгийг намдаа гаргаж чадах хүмүүсийн нэг Фортуна  Н.Батбаяр тул түүнийг сайд болговол нэг их гайхаад байх хэрэг биш бололтой. Ямартай ч хамтдаа харж л сууя.

Үнэн худал нь мэдэгдэхгүй энэ яриатай зэрэгцэн МАХН-аас сайдын суудалд “горилогч” нар намын даргадаа  500 сая төгрөг өгөх ёстой болж байгаа сурагтай. МАХН-ын зарим гишүүд энэ мөнгийг нь өгч чадахгүй тул сайдаас нэрээ татая гэж байгаа тухай яриа саарал ордноос дуулдаж байна.

Энэ мэтчилэн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын 6 сайд болон тэд сайдуудын “ханш” өмнө байгаагүйгээр “өндөр өсөж”  сайд болохоор санаархавч түрийвч  нимгэн улс төрчдийн арааны шүлсийг асгаруулаад өнгөрч байгаа юмдаг уу даа.

А.Гал

Ugluu-logo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

42 Comments

  • зочин (August 11, 2015 9:30:58 am )

    Луйварчид бүүр даварч байна ааа, 16 он удахгүй дээ

  • Anonymous (August 11, 2015 9:31:30 am )

    haya manuu udamiin shoohuuzuud anhaarna ba. vher monguu enhbariig urshuuj herhevch bolohgvi shoo.

  • зочин (August 11, 2015 9:46:56 am )

    батбаярыг энэ малыг сайд болбол ан нэр хүнд унгах хүн шүү.

    • Zochin (August 11, 2015 12:27:30 pm )

      Batbayar ediin zasgiin said bolood yalaa ….. yu bolood bnaa TAMIN EEE

  • bolormaa (August 11, 2015 9:51:47 am )

    Za shin 6 said in garch ireed bayan Deere dahiaad tsom bayajhan todorhoi. Zowhon garin haa vsegiig zuraal ter bum tog.

  • boogii (August 11, 2015 10:12:59 am )

    Одоо тэгээд дээд түвшинд хахууль өгч албан тушаал авч, өгдөг болж байгаа муу, Арай үгүй байлгүй дээ.

  • Зочин (August 11, 2015 11:48:13 am )

    Монголын ард түмэн л хөөрхий боллоо.Одоо яая гэхэв.Төрөөрөө тоглодог том толгойтой төө биетэй ноёдыг шүүх цаг ирэх байх аа.Н.Энхбаяр л суурийг нь тавьсан шүү дээ.УИХ-ын ,гишүүдэд тойрогт нэртэй сул мөнгө олгож шуналтай хүмүүсийн сэрлийг нь өдөөж эхэлснээс хойш хүн толгойтой болгон өөрийгөө мэдэж цэгнэж чадалгүй УИХ-д суухын тулд аль байдгаа зориулах болж,боловсрол мэдлэгээр дундхан хувиа хичээгсэд,хууль зөрчигчид УИХ-д үүрэлсэн Үүнийг эвдэцгээе.

    • ХХХХ (August 11, 2015 12:10:00 pm )

      Сөөм биетэй АН-ын нөхдүүд монголын төрөөр тоглож байна. АН-д албан тушаалын гамшиг нүүрлэж байна. Үлдсэн хугацаанд 3-р ээлжийн идэгч нар бялуугаа булаалдаж эхлэв.

  • зочин (August 11, 2015 11:54:34 am )

    16 онд хөрөнгий нь хурааж шоронд хатаана даа та муу
    ардичилал гэж цээжээ дэлдсэн шуналын бузар болсон үхээрүүд

  • zochin (August 11, 2015 12:26:42 pm )

    yana daa.

  • Anonymous (August 11, 2015 12:29:33 pm )

    бие урт байсан бол ухаан нь жаахан илүү байх байсан

  • шударга байя (August 11, 2015 12:30:04 pm )

    шударга эвлэл гэж салаавчийн бүлгийг 2016 онд газрын хөрснөөс арчих нь .намбарын энхбаяр хүү шургаа нь яаж албан тушаалд тавьсаныг ард түмэн бүү март.

  • Ачу (August 11, 2015 12:40:45 pm )

    Сонгуулийн 4 жил 4 ээлжээр төр түмнийг шулдаг идэж цусалдаг болсон урвагч хулгайч хуурамч ардчилагчидаас бушуухан салж улс орноо өөд татахсандаа?!Гуравхан сая хүн ам дийлхээргүй өр тавьчхаад өөрснөө төр засгаар тоглоод бидний итгэж суулагсан зөөлөн сэнтийг төрхөөс заяасан мэт эзэгнэх болсон дарангуйлагчид зөвхөн амиа бодож төр түмнийг уландаа гишгэж байгаа нь жигшилтэй байна ямар зэвүүцмээр хунхуузууд вэ??

  • ZALUU (August 11, 2015 12:49:11 pm )

    IRGEN MONGOLIIIN ULS TOR BUUR SHALBAAAAG BOLTSON BNSHDEEEEEEEEE YMAR ZAVAAN YM BEEEEEEEEEEEEEEEEE

  • Anonymous (August 11, 2015 12:58:32 pm )

    Ийм. Дампуу. Засаг. Улс. Оронтойдоо. Гутарч. Байна.

  • Зочин (August 11, 2015 1:29:56 pm )

    Үнэн сонины Гал гэгч зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр өөрийнхөө МАН-ын сайд болгодог авилгын сүлжээгээ дэлгэвүү дээ хөөрхий.Мөнгө өгч сайд болсон Номтой тэргүүтэй олигархийнхаа адилаар сэтгээд байгаа шигээ.

  • zochin (August 11, 2015 1:45:12 pm )

    Idej tsadsan mongolooroo togloson muusain yumnuudad gesgeel hezee negen tsagt irne

  • Suhbaatar (August 11, 2015 2:22:02 pm )

    Ingeed AN, MAHN bie daagchdiig luivarchid bish geed uzeldee?! Yg bodit baidal ni iim l baidag baihgui uu! Z.Enhbold ulsiigch, AN-aach samarch guitsleedee. Goe goe songuuliar dun tavihad ergelzeh umgui bolj baigaa ni bidend heregtei. Luivarchin erh barigchid turgen zailaasai?!

  • bold (August 11, 2015 2:48:40 pm )

    galzuurna gej eniig xelne udaxgyi 16 on garaxaar deereec bygd unana aa xurdan 16 on ni boloocoi uaj unaxiig xarax iumcan

  • irgen (August 11, 2015 2:52:06 pm )

    archaagui AN in shunaliin tulamnuud idej uuhaas uur ym hiij chadahgui archaagui nuhduud dahin hezee ch songohgui de

  • Зочин (August 11, 2015 3:34:32 pm )

    Ardchillin ner ch shavart unalaa daa

  • zochin (August 11, 2015 3:40:44 pm )

    Enkhbayr uls toriin horiig gaihaltai nairuulj chaddag hun. Haramsailtai ni Mongol ulsiin ediin zasgiig yduu doroi yvuulj irsen.

  • FUCK (August 11, 2015 5:20:46 pm )

    MUUSAIN NOWSH NAR. ED NAR ZUGEER L ZAWSHAAN ASHIGLAN MULJIGCHID. ULS TUR FUCK

  • naruto (August 11, 2015 5:28:29 pm )

    чи шүү ах нь дэмжий

  • Putin,Xijinpin shg gants udirdagch bsn bl.. (August 11, 2015 5:45:23 pm )

    temee tuilaad tengert hurehguie gj.. Honog sariin l hooltoigoo zavgui hootsolddog manius yu ch gd nemergui na zanimaldchihsan hed l hoorondoo shiidiishd

  • unen (August 11, 2015 7:10:27 pm )

    bas mongoor said boldog khereg uu ???

  • Zochin (August 11, 2015 7:41:09 pm )

    Mongol tor mohsonii shinj ,bid yund odoo naidah ve!

  • умбаа (August 11, 2015 7:45:37 pm )

    Ийм муухай нийгэмд аж төрөх ажиллаж амьдрахад гомдмоор бна монгол гэсэн хүн байхгүй мөнгө гэсэн яахасаа буцахгүй хар хэрээнүүд дээгүүр нисээд бна бүгд босцооё монгол ард түмэн минээ наадамын талбай дээр цугалардаг шигээ чингэсийн талбайд уулзаж учирыг олж хужирыг тунгаацгаая

  • Zochi (August 12, 2015 3:34:07 am )

    Deesh deesh ni dewshuulen manduulaad erhem gishuun bolgoson bid buruutai ih mungunii uner hunee boliulaad Horin heden jild Bird bolson shdee odoo uahaw heniig songohow buruu humuusee tcatgasaar bhuu uah wee

  • зочин (August 12, 2015 7:16:55 am )

    Хуучин адууг мал аж ахуйд хамааруулдаг байсан. 2012 оноос хойш зам тээвэрт хамаардаг болж. Энэ чинь буруу ч биш юм байна. Монголчууд бид одоо л нэг их прүс унаж сүйд болоод бөөн бөөнөөрөө осол аваарт орцгоогоод байгаа болохоос 2000 оныг хүртэл морио унаад, морин тэргэндээ ачаад нүүдэл суудлаа хийдэг байсан. 2016 оны сонгуулиа гэж ан ман махн из адил даа адил годилдоо годил бүгдээрээ адилхан хулгайч нар!!!!!!!

  • byr (August 12, 2015 7:29:46 am )

    iim tor zacagtaiai icij bna gytarcn bna bid yacan xybigyi ard tymen be nsi jinmpilg xar pyting xaraacn xyja nar bvx xydaldaanl tobyyded vvrlecen bna mongolcnyydaac mongo xvvlegcn bolcon

  • zocnin (August 12, 2015 7:36:40 am )

    3 xan caya xvnee tejeej cnadaxgyi orond oryylcnaad icneecnee bygd dald orood ,7 yyliin tsaagyyr dald orj vxmer gans cain ydirdagcn mongold tordogyi bxda cningec xaan nsig ecbel cvxbaatar janjin nsig ecbel nsi jinpin nsig

  • аагий (August 12, 2015 8:02:02 am )

    Одоо ард түмэн өөрөө босож төрийн эргэлт хийхээс өөр ямарч арга зам байхгүй боллоо.Энэ эргэлтийг үндсэрхэг үзэлтнй залуус маш яаралтай эхлүүлэх болсон гэдэг үнэн үү.

  • Zochin (August 12, 2015 8:03:51 am )

    Iim baidlaaraa bol AN bulshaa uhavaa. Enkhbold dahiad laaz ushigluj hezee ch sehehgyi bolov oo

  • зочин (August 12, 2015 8:41:38 am )

    Арай л хэтэрхий ил тод наймаа болчихлоо доо. энэ улс орны төлөө сэтгэлтээй хүн алга даа

  • Батхүү (August 12, 2015 9:16:57 am )

    2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ

  • зочин (August 12, 2015 9:32:18 am )

    Энхбаярыг гарч ирэхээс айсан хэсэг хүмүүс байна. Тэр чинь АНын тэнэг нөхдүүдээс хамаагүй илүү. Төр барьж байх үед нь манайх мөнгө хөрөнгө муу байсан.Таван толгой Оюу толгойгоос мөнгө орж ирснээс хэдэн төгрөгтэй болсон.Гэвч АНам гэр орноо авч явж чаддаггүй гэрийн эзэн шиг байснаас болж хэцүү байдалд орлоо. Одоо Монголын ард түмэн босох цаг болсон. Энэ муусайнуудыг бүгдийг унагах хэрэгтэй. Харин одоо удирдах авъяастай., мэдлэг боловсролтой шударга эх оронч сэтгэлтэй хүнээ олох бэлдэх хэрэгтэй

  • ган (August 12, 2015 10:51:04 am )

    босцгооё дарлаглсан ардууд аа

  • ган (August 12, 2015 10:51:42 am )

    босцгооё дарлагдсан ардууд аа

  • Anonymous (August 12, 2015 12:46:37 pm )

    17 onoos bvgd shorond oroh bh da

  • Одгариг (August 13, 2015 8:38:29 am )

    Энэ засаг төрийн бүх л үйл ажиллагаа ардчилалын он жилүүдэд ард тумний эсрэг л байгаа шүү дээ Одоо зөв бодолтой, эх орон ард түмнээ боддог,
    уул усаа зарж ашиг хонжоо олдог, хувийн тоглолттой хүмүүсийг зайлуулж чадах зоригтой аавын хүү л хэрэгтэй байна

  • Одгариг (August 13, 2015 8:38:29 am )

    Энэ засаг төрийн бүх л үйл ажиллагаа ардчилалын он жилүүдэд ард тумний эсрэг л байгаа шүү дээ Одоо зөв бодолтой, эх орон ард түмнээ боддог,
    уул усаа зарж ашиг хонжоо олдог, хувийн тоглолттой хүмүүсийг зайлуулж чадах зоригтой аавын хүү л хэрэгтэй байна

antalya rent a car