antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 11, 2015 21 comments

“Манай луйварчин дарга нар”-ын бодож олдог “түйвээн байгуулалт”

нийтлэсэн Admin

527-1439198323ee95f5aefc2ec7a3original“Ай, би сайхан сайхан хоолны нэр хэлваа!”

“Ай, би сайхан сайхан хоолны нэр хэлваа! Чи түүнийг сонсоод надад мөнгө төлваа!” гэх шиг манай өнөөгийн эрх баригч нам бүлэглэлүүд “Бид гайхамшигтай сайхан бүтээн байгуулалтыг яриваа, тэгээд төсвийн мөнгөнөөс авбаа!” гэдэг аргаар улсын төсвийн хөрөнгийг хэдэн их наядаар нь бүр улсын сан хөмрөгийн ёроолыг гартал хоослон хулгайлдаг, луйварддаг, иддэг боллоо. 

Нийгэмд ямар ч ашиггүй, ашиггүй байтугай бүр хор хохиролтой тэдгээр “түйвээн байгуулалт”-ын жишээ өдөр бүр сонсогдож, одоо бүр “За тэгээд төсвөөс хичнээн тэрбумыг “цохиж” гэнэ хэмээн сонин болгон ярилцдаг болов.
Тухайлбал наадмын өмнө Сэлбийн гүүрний хоёр талд “усан хөшиг” байгуулсан тухай сүр дуулиан болон хөл алдаж том дарга нар нээлтийн ажиллагааны тууз хайчилж хүлээн авсан ажил нь 3 хоногийн л настай байж гэнэ. Шүүрэн шанага шиг нүхэлсэн ган хоолойгоор ус гоожуулах төдий тэр ажилд тэгээд 70 сая төгрөг зарцуулсан юм гэнэ. Түүнийг сонсоод “Хайран ч мөнгө. Тэр гүүрний “шанаанд” биш тариалангийн талбайд “бороожуулагч” босгосон бол энэ жил ургац алдлаа гэж яригдах тоо хэмжээ нь жаахан ч гэсэн багасах л байсан даа” хэмээн шогшрох хүн олон. Бүр “манай тэнэг хулгайч нар”-ын “түйвээн байгуулалтыг” Өмнөд Солонгосын хэвлэлд өөрсдийн бүтээн байгуулалттайгаа харьцуулан тавьж инээдээ барьж ядан доог тохуу болгосон байна хэмээн цахим сүлжээгээр зураг, бичигтэй нь үзүүлэн бичиж шуугив.
Тэрчлэн хотын дарга Э.Бат-Үүлийн хийж байгаа нийтийн тээврийн үйлчилгээнд цахим карт нэвтрүүлж байна гэх өөр бас нэг үр ашиггүй ажил ч олон хүний цухлыг барж байна. Хотод шийдвэрлэх асуудал өчнөөн байхад ганцыг ч хэлтэлж чадаагүй энэ нөхрийн толгойд “автобусанд иргэдээс кондуктор мөнгө хураах нь хоцрогдол юм” гэсэн санаа зурсхийсэн байгаа юм. Энэ “толгой”-г аялдан дагаад байвал мөдхөн амаараа хоол идэх нь хоцрогдолд тооцогдож, цахим картаар уншуулдаг амны хаалт эрүүндээ зүүж байж хоол ид гэж тулгах байх шүү.
Цахим карт үйлдвэрлэгч гэх хэсэг этгээдийн шахааны бизнес, бүр шулуухан хэлвэл бүлэглэсэн хэдэн луйварчин иргэдийн халаас руу гараа шургуулж мөнгө суйлах сэдэл “даргын толгойгоор дамжин” хэрэгжиж буй нь энэ.
Бүтээх биш бүрэлгэх тогтоол
Тэгвэл бүр хэн нэгний хийх гэж оролдож байгаа ажлыг “унтраах”-ын тулд, тэр ажлынх нь нэрийг ашиглан мөнгө “цохих”-ын тулд хуйвалдан ЗГ-ын тогтоол гаргах ч энүүхэнд болсон байна.
2015 оны 06 сарын 15-ны өдөр “Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын 247 дугаар тогтоол гэгч гарсныг анзаарсан хүн төдий л олонгүй байх. Анзаарсан бол одоо л овоо юм хийхнэ гэж баярласан байх.
Гэхдээ аж ахуйн үйл ажиллагааны талаар, тухайн салбарын талаар хэр тааруу мэдлэгтэй хүнд ч, эсвэл эрх мэдэлтнүүдийн луйврын аргыг багцаалдаг хэнд ч болов ЗГ-ын уг тогтоолыг уншихад л бүтээх гэсэн биш бүрэлгэх гэсэн оролдлого явагдаж байна гэдэг нь анзаарагдана.
Тухайлбал “эрчимжүүлэх тухай” гэсэн үг нь л хэдэн этгээд худлаа ярьж баахан төсөв мөнгө үрчихээд хийх ажлаа мартчихснаа, одоо нөгөө сэдэл нь хэрэгтэй болмогц “эрчимжүүлэх” гэсэн үгээр сэргээж байна гэж ойлгогдоно. Тэгээд ч тогтоолын заалтыг цааш уншихад бүр ч андашгүй. Уг тогтоолд:
“1. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт байгуулах тухай Аж үйлдвэрийн яамны саналыг дэмжсүгэй.
2. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн нарийвчилсан зураг төсөл боловсруулан төр, хувийн хэвшлийн оролцооны хувь хэмжээг тогтоож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг сонгон хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээ авахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийлгэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд тус тус даалгасугай.” гэж заажээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд зэсийн орд илрээ юу, яагаад тэнд зэс цэвэршүүлэх үйлдвэр барих гээд байгаа юм бол? гэсэн асуулт хэн бүхний толгойд буух нь мэдээж.
Нөгөө талаар үйлдвэр байгуулах тухай Аж үйлдвэрийн яамны санал гэхлээр Улсын үйлдвэрийн газар байгуулах гэж байгаа болж таарна. Гэтэл 2 дугаар заалт нь “төр, хувийн хэвшлийн оролцооны хувь хэмжээг тогтоож” гэхлээр төрийн өмчийг хувийн өмч рүү “гулгуулах” гээд байна уу гэсэн хардлага төрнө. Хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд, Сангийн сайд зэрэг сайдуудад үүрэг болгоод байгаа нь яамдууд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг болчихсон ч юм шиг харагдана.
Эцсийн эцэст сайд үйлдвэр байгуулах гэж ямар балдууш нь байх билээ дээ. Өөрөөр хэлбэл, зэс хайлуулах үйлдвэр барих нарийвчилсан судалгаа хийх төслийн нэгжийг байгуулах гэнэ. Төслийн нэгж гэдэг нь хэний ямар сонголтоор тавигдах ямархуу мэдлэг чадвартай “албан хаагчид”-аас бүрдэхийг ойлгож ядах юмгүй. Тэгэхлээр энэ ажил гардан хариуцсан эзэнгүй, зүгээр л “сайхан хоолны нэр хэлж” мөнгө “цохих” арга болох нь ойлгомжтой юм.
Засаг хэнтэй өрсөлдөв?!
Зэс хайлуулах үйлдвэр манайд хэрэгтэй. Тэгээд ч тийм үйлдвэрлэл эрхлэх бизнесийн орон зай нь одоохондоо өрсөлдөөнгүй шахам байгаа. Үүнийг олж харсан бизнес эрхлэгч хэдэн хүн хамтраад нэлээн хэдэн жилийн өмнөөс үйлдвэр байгуулах суурь бэлтгэлээ хангаж иржээ. Тэд тооцоо, судалгаагаа нарийн гаргаж үйлдвэрийн технологио ч аль хэдийн сонгож, хөрөнгө оруулалтаа ч шийдээд Эрдэнэтэд үйлдвэрээ байгуулахаар болоод байгаа ажээ. Уг үйлдвэр нь өөрсдийнх нь боловсруулсан ТЭЗҮ-ээр бол одоогийн яамныхны ярьж байгаагаас 2 дахин их буюу 120 мянган тонн зэс боловсруулах хүчин чадалтай байх юм байна. Тэд байгуулах үйлдвэрийнхээ талаар яамныхандаа танилцуулж ирсэн нь ч мэдээж.
Харин тэдний ТЭЗҮ-г Аж үйлдвэрийн дэд сайд Б.Цогтгэрэл үзье хэмээн аваад нэлээн удаан хугацаанд “судалсан” юм байна.
Гэтэл гэнэтхэн яамнаас зохион байгуулан ажлын хэсэг байгуулагдан “Монгол зэс” хөтөлбөр гэгч яригдах болж хэзээ хэн боловсруулсан нь үл мэдэгдэх “60 мянган тонн зэс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах” ТЭЗҮ гэсэн бичиг баримт гаргаж ирээд, түүнийг боловсруулсан ажлын хөлс гээд Эрдэнэт үйлдвэрээс 550 мянган ам.доллар авахаар, 350 мянган ам.долларыг нь аль хэзээний авчихсан сураг дуулдана лээ.
Эрдэнэт үйлдвэрийн удирдлага захиалаагүй, үйлдвэрлэлийн стратегийн бодлого үйл ажиллагааны төлөвлөгөөнд нь тусаагүй ТЭЗҮ-гийн “үнэ” гэх энэ их мөнгө чухам хэний халаасанд орсон нь шалгаж үзмээр л асуудал. Бор-Өндөрт зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэтийн харъяа үйлдвэр байна гэж “шахсан” байгаа юм.
Мэдээж Эрдэнэтийн харъяа үйлдвэр юм бол яахлаараа Бор-Өндөрт баригдах ёстой юм бэ? 60 мянган тонн зэс хайлуулж авахын тулд түүнээс хаягдал болон ялгарах 190 мянган тонн шороог Бор-Өндөр рүү дэмий зөөх тээврийн зардлыг нь бодсон ч энэ үйлдвэр ашигтай ажиллаж чадах уу?!
Хэдийгээр захиалаагүй ч гэсэн ТЭЗҮ-гийн үнийг төлчихсөн бол тэр нь Эрдэнэт үйлдвэрийн өмчид шилжиж, ямар үйлдвэр хаана байгуулахаа, хэрхэн санхүүжилтээ шийдэхээ Эрдэнэтийн удирдлагын зөвлөл өөрсдөө шийдмээр юм. Гэтэл яагаад Засгийн газар гэнэтхэн Эрдэнэт үйлдвэрийн дотоод ажилд оролцоод “эрчимжүүлэх” тогтоол гарган “төр, хувийн хэвшлийн оролцооны” талаар цохон заагаад унав аа?!
Энэ нь ердөө л 1990 оноос хойш Төр засгийн эрхэнд гарагсдын цаддаггүй шуналын цангааг дарах “угж” нь болж ирсэн Эрдэнэт үйлдвэрийг өнөөдөр ч мөлждөгөөрөө мөлжсөөр байгаагийн, “Номхон тэмээ ноолоход амар” гэгчээр Эрдэнэт үйлдвэрийн даргаар өөрсдийн гар хөлийн үзүүрээр хөдөлгөх хүнээ тавьчихаад ажлыг нь дэмжих биш ашгаас нь зувчуулан “хүртэх” гэж оролцдогийн жишээ нь юм.
Гэхдээ хамгийн муухай нь хэнээс ч ямар ч санхүүжилт нэхэж шаардалгүйгээр өөрсдийн хүч, мэдлэг чадвараараа хөрөнгө санхүүжилтийг босгож Зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар бүх гэрээ хэлцлээ байгуулаад, борлуулах зах зээл, бүтээгдэхүүн нийлүүлэлт, үнэ ханш, орлого зарлага ажиллах хүчнээ тооцоод, тохирчихоод явж байгаа хэдэн хүний ажлыг “Монгол зэс” хөтөлбөр гэгчийг санаачлагчид өөрсдийнх нь олз олох замд хөндөлссөн саад гэж “хялалзан” нүд үзүүрлэхэд хүрээд байгаа нь ЗГ-ын бодлого бүтээх биш бүрэлгэх амин чанартайг харуулна.
Тиймээс ч зураг төсөл ч байхгүй Зэс хайлуулах үйлдвэр гэгчийг “Бор-Өндөрт байгуулна” хэмээн бараг ашиглалт авч байгаа үйлдвэрийн тухай ярьж байгаа мэт сурталчилгааг 2014 оны 10 сараас /10 дугаар сарын 16-нд mongolnews.mn цахим мэдээллийн хуудсанд “Бор-Өндөрт зэс хайлуулах үйлдвэр байгуулна” гарчигтайгаар нийтлэгдэж байсан/ хийж эхлэхдээ дэд сайд Б.Цогтгэрэл “Эрдэнэт” үйлдвэр жилд 500 мянган тонн зэсийн баяжмал гаргадаг. Түүний “51 хувь нь Монголын Засгийн газрын мэдлийнх.” Тэрхүү 250 мянган тонн зэсийн баяжмалыг авч ашиглана гэж хэлжээ. 60 мянган тонноос илүү хүчин чадалтай үйлдвэр байж болохгүй өөр нэг шалтгаан нь Зэс хайлуулахад ялгардаг хүхрийн хүчлийг яах вэ гэдэг асуудалтай холбоотой гэнэ. “Шуудхан хэлэхэд зэс хайлуулах үйлдвэрийн хүчин чадал нь хүхрийн хүчлийн зах зээл, хэрэглээнээс шууд хамаарна. Хүчин чадал нь технологио сонгоно гэж ойлгож болно. Тэгэхлээр Монгол Улс хэдэн тонн хүхрийн хүчлийг борлуулж ашиглана, үйлдвэрийн хүчин чадал нь түүнтэй уялдах нь. Ажлын хэсгийнхэн хүхрийн хүчлийг хоёр хөрш рүү экспортлох боломж тун хомс гэж үзжээ. Тиймээс дотоодын зах зээлд нийлүүлнэ гэж үйлдвэрийн хүчин чадлаа тооцоолсон.” гэнэ.
Мөн ч ядуухан сэтгэж байгаа хэрэг шүү. Нөгөө л эрх мэдэл, албан тушаалаараа хяхаж хавчдаг, тулгадаг “раамандаа” сэтгэж дээ. Монголын талын эзэмшлийнхээ 250 мянган тонн зэсийн баяжмалыг Бор-Өндөрт авах юм гэнэ. Тээврийн зардал гэж илүү зардал гаргалгүйгээр баяжмалаа дэргэдээ баригдсан Зэс хайлуулах үйлдвэрт худалдах нь Эрдэнэт үйлдвэрт ашигтай. Тэгвэл энэ Засгийн газар ашиггүй байх нь хамаагүй Бор-Өндөр рүү баяжмалаа зөө гэж тулгах юм байх даа.
Тэрэн дээрээ тулвал үнээрээ өрсөлдөж, Эрдэнэтийн гаргаж буй бүх баяжмалыг байтугай Оюутолгойн гаргаж буй баяжмалыг ч авч болно. Тэгээд ч манай Аж үйлдвэрийн яамны ажлын хэсэг, салбарын дэд сайд, сайд нар “Францын “Арева Монгол” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт Дулаан-Уул, Зөөвч-Овоод илрүүлсэн 63 мянган тонн ураны ордоо 2021 оноос олборлож эхлэхээр түүнд 200 мянган тонныг нь нийлүүлэх боломжтой болох юм”, түүний тулд Бор–Өндөрт байгуулах нь зөв хэмээн “мөрөөдлөө” нотолгоо болгон сурталчилж, ЗГ-ын тогтоолоор дэмжиж байгаа толгойных нь өвчин болсон хүхрийн хүчлийн асуудлыг Эрдэнэтэд Зэс хайлуулах үйлдвэр өөрсдийн хүчээр байгуулах гэж зүтгэж яваа хэдэн хүн төслийнхөө хэмжээнд аль хэзээний шийдэх аргаа олж, хүчлийг задлан дан хүхэр болгох технологий нь авчихсан, бас гадагш нь хөрш улсуудынхаа хэрэглэгч үйлдэрүүдэд нийлүүлэхээр тохирчихсон яваа юм билээ.
Манай Засгийн газар ийнхүү баялаг бүтээхийг зорьж тэмүүлж яваа мэдлэгтэй, чадвартай иргэдийнхээ бүтээн байгуулалтад саад болох гэж хэрэндээ л оролдож, зорьж яваа ажлыг нь “дэгээдээд унагаачих” санаатай “түйвээн байгуулалт” зарласаар …
Иргэн О.Лхагвадорж

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • зочин (August 11, 2015 9:33:23 am )

    АН-ын ганц хийдэг ажил яах аргагүй мөн,, зам тавих нэрээр, цэцэг тарих нэрээр, райлбус, автобусны богино эргэлт, ногоон уут гээд тоочоод байвал шоронд орох болзолоо хангасан байна аа, аль эрт

  • тата (August 11, 2015 11:34:30 am )

    БУУДАЖ АЛХААС ӨӨР ЗАМ ҮЛДЭЭСЭНГҮЙ

  • Зочин (August 11, 2015 12:51:28 pm )

    МАН юу хийсэн бэ 22 жил

  • ard (August 11, 2015 1:12:03 pm )

    рээлбусаар эргүүтүүлнэ ногоон уутаар нойлтуулна усан хөшгөөр уурлуулна эцэст нь мөнгө жого дарга под

  • монгол (August 11, 2015 1:26:15 pm )

    Энэ луварчид одоо идэж ханаагүй юм болов уу эх орноо газар нутгаа бодооч түүх та нарыг үр удмаар чинь гэсгээн дээ

  • Suhbaatar (August 11, 2015 1:40:39 pm )

    MAH бол арайч ингэдэггүй
    юмаа.

  • Anonymous (August 11, 2015 2:02:09 pm )

    Дандаа юм хийж байгаа хүмүүсээ муулаад л сууж байдаг гэхдээ үг, үсгээ зөв бичиж чаддаггүй хөөрхийлэлтэй байна даа. Автобус цахим карттай байх чинь хамгийн зөв шүү дээ. Аргагүй дээ мэдлэг боловсрол нимгэн, дов жалганы бодолтой Улаанбаатар хотыг ч сайн мэдэхгүй өрөвдмөөр амьтад.

  • nergui (August 11, 2015 3:32:37 pm )

    Ard tumenee unendee hundlehgui, sonsohgui, bodohgui baigaa Batuul dargatai AN-yg yu geh ve dee arai ch dee bolovsroltoi mortloo haranhui ichih nuurgui, ICHIG ICHIG ICHIG ….

  • МАН+АН+МАХН ТА 3 УУЛ ЗУУЛАА ЗАЙЛ (August 11, 2015 4:09:31 pm )

    nergui (8 сар 11, 2015 3:32:37 pm ) Зочин (8 сар 11, 2015 12:51:28 pm ) Suhbaatar (8 сар 11, 2015 1:40:39 pm )

    MAH бол арайч ингэдэггүй
    юмаа. гэнэ шүү

  • умбаа (August 11, 2015 8:05:25 pm )

    Монголчуудаа төв талбөй дээрээ цуглаж үгээ хэлэх цаг болжээ энэ хэдэн малыг хүн болгож авахгүй бол ард түмэн маань ядуугын туйлд ороод гарахгүй ангалруу орж байнө шүү ийм бж болохгүй ард түмэн минь энэ төрыг зөндөө горьдож харлаа одоо төрийн эргэлт хийцгээе

  • Монгол (August 11, 2015 8:25:13 pm )

    Энэ АН-ын луйварчид дээрэмчид арай дэндэж байна. Үүнийг мартагнуулж таарахгүй хэд хоноод дахин дахин тавьж бай. Одоо тэр сүрхий сайд нараа тавьж чадахгүй хэрэлдээд л…Ердөө АН-ын хулигаан гудамжны луйварчид монгол орныг түйвээж байна.Энэ луйвардыг булшлах цаг ирнэ ээ.

  • zochin (August 11, 2015 10:39:15 pm )

    Цахим карт үйлдвэрлэгч гэх хэсэг этгээдийн шахааны бизнес, бүр шулуухан хэлвэл бүлэглэсэн хэдэн луйварчин иргэдийн халаас руу гараа шургуулж мөнгө суйлах сэдэл “даргын толгойгоор дамжин” хэрэгжиж буй нь энэ.

  • Anonymous (August 12, 2015 8:38:14 am )

    батүүл том феодаль болсон.

  • Үнэн үг (August 12, 2015 8:38:39 am )

    Монголыг архинд живүүлж байгаа хүн бол Батхүү дүү Батсайхан нь даншиг наадам дээр унасан хөлгөөрөө гайхуулж ард түмэнээ яаж дорожилж чадана вэ үнэндээ ард түмэний мөнгө шүү дээ цалингаа хураагаад баяждаг бол бид ч гэсэн хийсэнийхээ хэрээр авч баяжмаар байна адилхан 2 хөлтэй хохимой толгойтой хүн шүү дээ ард түмэнийхээ авдагаас битгий хумсалаачээ цалин нэмээчээ

  • Зочинзочин (August 12, 2015 9:06:28 am )

    Сэрцгээе ард түмээн. Энэ арай л бишээ.

  • Батхүү (August 12, 2015 9:18:57 am )

    2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ

  • зочин (August 12, 2015 10:27:45 am )

    энэ сэтгэгдэлд талцаад байгаа нөхөр энэ хорвоогийн хамгийн хогийн нөхөр буюу ёстой дүлзэн байна. энэ намууд монгол оронг хоосруулж хүнийй хоол болгож байна. ганцхан гарц байна. сонгуулаар хэнд санал өгөхөө сайн бодох цаг болжээ.

  • ЗочинЗочин (August 12, 2015 10:29:53 am )

    Автобусны карт зүгээр юм бишүү. Хүмүүс яагаад картаа авахгүй байган ойлгохгүй байна. Бэлэн мөнгө хураадаг байхад автобусны жолооч кондукторуудад ашигтай байсан байх. Ашиг нь байхгүй болчихоор их дургүй байгаа даг шүү. Харин Үүл даргын хогны уут, райлбус, одоо явах гээд байгаа урт автобус гээд тоочоод байвал ашиггүй ажилласан, ажиллах зөндөө ажлууд байна дөө. Хийх гэж байгаа ажлаа Судалгаагүй хийдэг нь сонин.

  • irgen (August 12, 2015 10:36:19 am )

    Зуслангийн замаа мартсан байна. 7,5 трб цохисон шүү дээ. Үүний 0,2 % нь хашруудын халаасанд орно. Багаар бодсон шүү.

  • erh. medeltei luivarchid (August 13, 2015 12:57:15 am )

    ан ын тэнэг. малууд. болимоор. юм aa Тиийн. шуу. зуслангийн. замаас. трбумаар. зохиж. байгаа. даа. Ард тумнийг. улам их хоосруулж. байна. тесвийн менге иднэ. гэдэг. бэлэн. сайхан. хоол. айн

  • зочин (August 13, 2015 6:51:01 am )

    ардчилсан намыханы хийдэг луйварын 1 нь бол хотын хорс, гэр хорооллын айлуудын жорлон цооногын ариутгал нэртэй тендер юм. одоо тэр захирагчын ажлын албан дээр худалаа тендер зарладаг авдаг дур узуулдэг хэсэг бн. шалгаад хархад дандаа л 1,2 компани жил бур тэр тендеруудийг авсан бн. одоо бур нууцаар шалгаруулдаг болж. тендерийн материал авяа гэж очихоор танайх хаанаас мэдээлэл авав манайх online зар тавиагуй шуу дээ гээд материалаа огхоос татгалзаж бн гэнэ ” хог хаяагдалын хэлтэсийн Энх-амгалан” гэж ажилтан нь. заралсан нэр зуудэг аваад хувааж эддэг ганц 2 газараа л оруулах сонирхолтой юм бн. тендерийн материалаа огхоос татгалзаж танайх хэл ам хийдэг гээд бгааг яаж ойлглх бэ? шударга явагдаасаа л гэж хэл ам хийж бгаа бусуу

antalya rent a car