Дөрөвхөн настай бяцхан охин харгис хэрцгий төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт зодуулж харамсалтайгаар амиа алдсан аймшигт хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-ний өдөр гарсан. Ээж, аавынхаа хайранд өсч, эрхэлж нялхрах насандаа томчуудын “тэнэг″ үйлдлээс болж биендээ даамгүй хүнд нөхцөлд тарчилсаар энэ хорвоог орхисон нь олон нийтийг бухимдуулж буй.
Эл хэргийн сэжигтнүүд болох төрсөн эцэг Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болно. Сүүлийн шүүх хурал Г.Маралмаагийн биеийн байдал тааруу гэх шалтгаанаар цагдан хорих ангийн шүүх танхимд болсон билээ.
Гэмт хэрэгтнүүдэд хойт эх Г.Маралмааг 4 настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, харин Т.Цогтыг өөрийн төрсөн охин 4 настай О-г хойд эх Г.Маралмаад зодуулж биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа бага насны хүүхэд болох 4 настай охин О-г хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан ялыг тус тус сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлэн шүүсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан юм. Уг шийдвэр гарсанаас хойш сар гаруй хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл шүүх хурлын тов зарлагдаагүй байгаа юм.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (August 10, 2015 5:43:31 pm )
Харгис эмэгтэй Маралмаагаар жишээлж хүмүүжилгүй хатуу сэтгэлтэй хүмүүс сургамж болгож шийтгэх бизээ.Дөрвөн настай охин хөөрхий маш их зовж.хэлмэгдлээ шүү дээ.Энэ хэргийг бодохоос охиныг л өрөвдөж гол харлах юм.Ер нь том хүмүүс хүүхэдтэй харьцах талаар сайн сурталчигаа хийдэг байх ёстой юм.Хүүхдийн эрхийг хамгаалж ямар гэмт хэрэг үйлдвэо ямар ял авдагийг тодорхой ойлгуулах нь чухал.Зарим тэнэгүүд миний хүүхэл яасан ч яахав миний эрх гээд маш харгис ханддаг учраасл хүүхэдтэй холбоотой таагүй мэдээлэл гарах болжээ.
-
Anonymous (August 10, 2015 6:48:24 pm )
хөөрхий дээ 4- хөн настай охин амьдрах гэж яаж зүтгэж зовж байсаныг сонсоод зүрх эмтрээд байдаг яахнав нялх охинд эр бараа гаргацгаагаад яаж байгаа юм убэ дээ хороод хүмүүн болж мэндлээд хүн болоод ид хөөрхөн юм юм сонирхож дэгдэж байсан насан дээр нь харигсаар яргалж зодоод хорвоогийн мөнх бусыг харуулсан жигшүүрт хэрэг ?????? яагаад одоо болтол хэргийг нь хойшлуулаад байдаг юм болоо ??????
-
зочин (August 10, 2015 8:47:46 pm )
эмэгтэй хүн байж ийм юм хийдэг аймаар шүү,яаж санаанд нь багтдаг байнаа,ум мааний бадми хум
-
дулам (August 10, 2015 8:48:46 pm )
эмэгтэй хүн байж ийм юм хийдэг аймаар шүү,яаж санаанд нь багтдаг байнаа,ум мааний бадми хум
-
Anonymous (August 10, 2015 11:40:24 pm )
Шууд дээд хэмжээ өгөөрэй
-
ЗАЛУУ ЭМЭЭ (August 11, 2015 8:04:39 am )
Эцэг эх нь салсан Хүнтэй суугааүй байхдаа эцэг эхийн гэрт төрүүлсэн хүүхэдийг ЭМЭЭ ӨВӨӨ нь үрчлэн авах бол чөлөөтэй үрчлүүлэж байгаач Бөөн бичэг баримт болож болож Эмээгий нь гурван хүүхэдтэй байна тэтбэгрийн нас болохгүй байна энэ хүүхэдийг үрчэлбэл таа дөрбөн хүүхэдтэй болоод ирт тэтвэгэр авах болно ИЙМ УЧАР БОЛОХГҮЙ гэж хориг саад тавих юм үүнээн болоо ч эмээ өвөө нь үрчилсэн бол ийм хэрэг гарахгүй сайхан өсгөж хүмүүжүүлэж хайрлан халамжална шүү дээ үр хүүхэдээ гэсэн хүний сэтгэлрүү УС ЦАСАХ даанч дээ юу гэх вэ дээ
-
хүрэлбаатар (August 11, 2015 2:45:38 pm )
2 новшийг цаазаар ав.
-
Z24.mn (August 12, 2015 2:18:52 pm )
Дэлхийн 128 авиа команийн нислэгийн тийзийг бид танд хамгийн хямд үнээр санал болгоно.
Онгоцны тийз худалдан авсан тохиолдолд AIRPORT автобусаар үйлчлүүлэх эрх ҮНЭГҮЙ дагалдана.
Онлайн чат болон PM -ээр холбогдоорой.
Монголын хамгийн анхны онлайн билет захиалгын систем
Утас 7000-4141
8 Comments