Нийслэлийн Засаг дарга “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/643 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн “Мария” ХХК, “Сэтгэшгүй” ХХК хуулийн этгээдүүдийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.
Тус эмнэлэг, сувилалуудын талаар харьяа татварын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болгов.
Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН
ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЭМНЭЛЭГ, СУВИЛЛЫН НЭРС
№ | Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нэр | Тусгай зөвшөөрлийн төрөл | Тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй үйлчилгээний чиглэл |
|
Мария ХХК | Эмнэлэг | Дотор, мэдрэл, уламжлалт, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээ, клиник биохимийн лабораторийн оношлогоо |
|
Сэтгэшгүй ХХК | Эмнэлэг, сувилал |
|
Холбоотой мэдээ
-
зочин (August 11, 2015 3:54:22 pm )
нуруу нугасны өвчинд их хэрэгтэй сэтгэшгүй эмнэлгийг хаачих юмдаа. жилдээ амраад заавал очиж хэвтээд жилийн тэнхээгээ авдаг юм. одоо яая даа. хятад монгол олон мэргэжилгүй хүмүүс хүний өвчнөөр тоглоод санхүүг хоослоод байдаг юм билээ. жишээ нь: намтай ч гэх шиг нэг хятад хэзээдээ тийм том доктор болчоо вэ. болимоор юмдаа.
-
Онгодтой бөө (August 11, 2015 5:04:48 pm )
Эднийг халдаг нь бол түүний эсрэг элдэв явуулга явуулсан хүмүүс нь НЗДГ-т ихээхэн мөнгө хахуульдаж байгаад халуулж байгаа. Худал мэдээллийг үндэслэн тэрхүү байгууллагыг түтгэлзүүлж буй хүн нь бараг л хахууль авч байж түтгэлзүүлсэн тушаал гаргасан шиг байна. Бат-үүл ээ! Танайд аппаратанд дотор ийм бусармаг мөнгөөр хахуулан аваад янз бүрийн байгууллагуудыг гомдоож байна шүү.
2 Comments