antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 10, 2015 12 comments

САЙДЫН СУУДАЛД ӨРСӨЛДӨГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ

нийтлэсэн Admin

olloo_mn_1439167270_saidАрдчилсан намаас МАН-тай байгуулсан гоё үгтэй хамтын ажиллагааны гэрээ өнгөрөгч пүрэв гарагт албан ёсоор цуцлагдлаа. Харилцан итгэлцэж, хамтарч ажиллахаар сүй тавсан МАНАН-ын хамтын амьдрал долоохон сарын настай байжээ. Ингэснээр төрийн алба, яам, агентлаг, УИХ-ын төвшинд хүртэл нүсэр том халаа сэлгээ хийгдэх нь тодорхой болж байна.

Хэлтэс албадуудаа өөрийн хүнээр бүрдүүлдэг бичигдээгүй хуулийг ч МАН-ын зургаан сайд хэрэгжүүлээд өнгөрсөн. Шадар сайд гэхэд л өөрийн мэдлийн бүх агентлагт халаа сэлгээ хийсэн. Байгаль орчин, Хөдөлмөр, Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яамдуудад ч тодорхой хүрээнд халаа сэлгээ хийгдсэн билээ. Тэгэхээр харилцан итгэлцэж хамтарч ажиллахаар болсон хоёр намын гэрээ дуусгавар болсноор төрийн албаны халаа сэлгээ энэ намрын турш үргэлжлэх нь тодорхой болж байна. Халаа сэлгээнээс гадна олны анхаарлыг татаж байгаа асуудал бол огцорсон зургаан сайдын орыг хэн залгах вэ гэдэг асуудал байгаа юм.

АН дахиад л Ерөнхийлөгчийн үгнээс зөржээ 

Сайдуудыг огцруулах нь хоёр сарын өмнөөс тодорхой болсон энэ үед дараагийн сайд нь тодорхой болчих байсан ч АН-ын гишүүдийн дотор сайд болох цусгүй дайн хэдийнэ эхэлж өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэрт хүрээгүй байжээ. Тиймдээ ч өнгөрөгч баасан гарагт АН-ын бүлэг Их тэнгэрт “нууц” хуралдаан хийж сайдуудын тохироогоо хийсэн сурагтай.

УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногт завсарлана. Тиймээс танхимын дараагийн зургаан сайдын томилгоог мягмар гарагаас хэтрүүлэлгүй хэлэлцэж батлах учиртай. Тэр ч утгаараа Их тэнгэрийн нууц хуралдаан тун халуухан уур амьсгал дунд өрнөсөн сурагтай. Шонхор, МоАХ, Алтангадас, МҮДН гэсэн томхон фракциуд өөрсөддөө авч үлдсэн сайдуудаа хэн нь авах вэ гэдэг асуудлаар нэлээдгүй маргажээ.

Үүнээс гадна Ерөнхийлөгчтэй зургаан сайдын асуудлаар зөвшилцөхөд гаднаас сайдуудаа томилох ёстой гэсэн чиглэлийг Ерөнхийлөгч өгсөн нь мөн л нам дотроо зөрчилдөх том шалтгаан болсон аж. Ерөнхийлөгчийн үгэнд ороод парламентын танхимын гаднаас сайдуудаа томиллоо гэхэд УИХ-ын гишүүдийн таалалд нийцэхгүй хүмүүс орж ирэх магадлал их байгаа гэх. Тиймээс өөрсдийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэхийн тулд УИХ-аасаа томилчихоод тэдэндээ үүрэг чиглэл өгөөд, хэрэгтэй үед ашиглаж, хэрэгсэхгүй үедээ хүссэнээрээ захирч байх хүмүүсийг тавих нь зөв гэсэн санал фракцийн дарга нараас гарсан аж.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН нэг, ИЗНН нэг, бие даагч нэг сайдын суудал тус тус авч, үлдсэн гурван суудлыг МоАХ, МҮДН, Шонхор гэсэн фракциуд хувааж авахаар тохироо хийсэн байна. Сайдын суудалд АН-аас яригдсан хүмүүс бол Г.Батхүү, Я.Санжмятав, Г.Баярсайхан, Ц.Баярсайхан, Р.Амаржаргал, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар нар. Харин МАХН-аас Ч.Улаан, Э.Батшугар нарын нэр дуулдаж байгаа бол ИЗНН-ынхан Ц.Ганхуягт сайдын суудал өгөх тохироо хийсэн бололтой.

МАХН-ынхан Шадар сайдад хэн байх вэ гэдэг асуудлаас гадна намынхаа гишүүдийг манай танай гэж ангилан халаа сэлгээ хийж, Эрүүл мэндийн салбарыг дампууруулж буй Г.Шийлэгдамба сайдыгаа халахаар ярилцсан гэх бор шувуу ч Төрийн ордонд нисч байна. Ирэх намраас энэ томилгоо хийгдэж, Эрүүл мэндийн салбарыг хөл дээр нь босгосон УИХ-ын даргын зөвлөх С.Ламбааг сайдаар томилох яриа үнэний хувьтай дуулдах болов.

АН туршлагыг бус фракцийг чухалчилна 

Зургаахан сайдын төлөө нэр дэвшсэн эдгээр хүмүүсээс хамгийн туршлагатай нь сайдад томилогдохгүй нь мэдээж. Тэр тусмаа АН-ынхан фракцийн улс төрийг чухалчилдаг учраас фракцийн зарчмаар тохироогоо хийх нь тодорхой байгаа юм. АН-д Барилга хот байгуулалт, Сангийн яам, Зам тээвэр гэсэн гурван яам оногдох бололтой.

Хэрвээ бие даагч гишүүд Сангийн яамыг авна гэсэн шантаажаа амжилттай хийвэл Хөдөлмөрийн яам АН-д оногдоно гэсэн үг. Барилга хот байгуулалтын яамыг Шонхор авах нь тодорхой болжээ. Харин Зам тээврийн яамыг МоАХ фракци авах бөгөөд энэ суудлыг Л.Эрдэнэчимэгт өгнө хэмээн З.Энхболд, Х.Баттулга нар зүтгүүлсэн гэх. Л.Эрдэнэчимэг гишүүнээр Хөдөлмөрийн яам, эс бөгөөс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг удирдуулах ёстой хэмээн бүлгээс нь эсэргүүцэх гишүүд ч багагүй гарсан байна. Юутай ч Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар амжилттай ажиллаж, энэ гэрээг зогсоож чадсан хүн учраас Шийдлийн танхимд багтах эрхийг бүлгээсээ авч чадсан бололтой.

Л.Эрдэнэчимэг гишүүн Болгар улсад боловсрол эзэмшсэн шаггүй бизнесмэн эмэгтэй. Хэр баргийн эрчүүдийг урдаа дагуулахгүй бизнесийн орчин хүнд хэцүү цаг үед “Монос” гэх их айлыг хөл дээр нь босгож чадсан. Тэгээд ч парламент дахь эмэгтэй гишүүдээ ч өнгөрсөн гурван жилд чадварлаг удирдаж Хүүхэд харах, Тамхины хяналтын тухай, Архи согтууруулах ундааны тухай зэрэг том том хуулиудын автор болж чадсан.

Тэр утгаараа сайдын албан тушаалыг хийж чадахгүй хэмээн басамжлах нь зохисгүй юм. Гэхдээ төмөр зам, автозам, агаарын нисэх зам зэрэг том том мөнгөний том эрх ашиг үнэртсэн энэ салбарт хэн нэгний шахалт лоббид автахгүйгээр ажиллаж чадах уу гэдгийг дүгнэхэд эрт байгаа юм. Сангийн яамыг авах сонирхол маш олон хүнд бий. Тэр тусмаа Засгийн газарт хамтарч буй бусад нам эвслүүд. Сөрөг хүчнийг үнэмлэхүй олонхи болгохгүйн тулд бие даагч гурван гишүүнд “хайрын захидал” өгөхөөс өөр сонголт АН-д байхгүй. Тэр ч утгаараа Ч.Сайханбилэг, З.Энхболд нар хамтарч ажиллах саналыг бие даагчдад хүргүүлжээ. Танхимд хүчгүй сөрөг хүчин байсаар дуусахыг хүсээгүй тэд саналыг хүлээн авчээ.

Гэхдээ нэг л болзолтойгоор орно гэдгээ мэдэгдсэн. Тэр нь Сангийн яамыг авах. Энэ саналыг Ц.Даваасүрэн гишүүн гаргасан бол Хөдөлмөрийн яамыг өгнө, тэгээд нэг байнгын хороо гэсэн саналыг АН-аас тавьсан аж. Бие даагч гурван гишүүнээс С.Ганбаатар, Ц.Даваасүрэн хоёр сайд болох амбийцаа гаргажээ. Харин Х.Болорчулуун гишүүн нэг байнгын хороог даргалах, эс бөгөөс сул гишүүн хэвээр байхаар шийджээ. Ц.Даваасүрэн гишүүн санасандаа хүрч Сангийн яамыг атгалаа гэхэд буруу сонголт болохгүй. МАН-ын гишүүн байхдаа тэрбээр Сангийн яамыг удирдаж явсан.

Эдийн засаг, төсөв санхүүгийн асуудлаар Ц.Даваасүрэн гишүүний өмнө орох хүн парламентад тун цөөхөн. Тэр ч утгаараа туршлагатай, энэ талын өргөн мэдлэгтэй улстөрч учраас улсын мөнгөний авдарыг тэгтлээ улайлгахгүй аваад явчих боломжтой билээ. Хэрвээ Хөдөлмөрийн яам, нэг байнгын хороо гэсэн хувилбарыг бие даагчид зөвшөөрвөл С.Ганбаатар сайдаар суух юм. С.Ганбаатар гишүүний хувьд гишүүн болохоос өмнө МҮЭХ-г удирдаж, цалин тэтгэвэр, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар бараг л мэргэшчихсэн. Тэр ч утгаараа сайд болчихвол муу ажиллахгүй гэсэн итгэл иргэдэд байгаа аж.

Мөн Сангийн яамны сайдын суудалд АН-аас яригдаж буй хүн бол МҮДН фракцийн гишүүн Р.Амаржаргал, Ц.Баярсайхан нар. Р.Амаржаргалын хувьд Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайд зэрэг төрийн өндөр албан тушаал бүрийг дамжсан. АН-ын ашиглаж чадахгүй байгаа чадварлаг толгойтнуудын нэг. Монголдоо Удирдлагын академи, гадаадад Бред Фордын их сургууль зэрэг дандаа толгой сургуулиудаар дамжиж боловсрол эзэмшсэн, чамгүй чадварлаг эдийн засагч гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэр ч утгаараа АН хэрвээ Р.Амаржаргалд энэ суудлыг өгчихвөл хамгийн оновчтой томилгоо ч болж мэдэх билээ. МҮДН фракци АН дотроо дандаа туршлагатай, чадварлаг улстөрчдөөр багаа бүрдүүлсэн гэдгээрээ ялгардаг.

Н.Алтанхуягийн Засгийн газарт ажиллаж байсан Ц.Баярсайхан, Н.Батбаяр, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ажиллаж байгаа Д.Эрдэнэбат гээд бүгд туршлагатай АН-ын лидер улстөрчид. Тиймээс ч Ц.Баярсайхан гишүүний толгойг ч дахиад ашиглахад гэмгүй. Өмнөх Засгийн газрын үед Барилга хот байгуулалтын яамыг хэлэх зүйлтэй, хийх ажилтай болгосон гавьяа түүнийх. Монголын олон мянган залуу гэр бүлийн байртай болох мөрөөдөл түүнийг сайд байх үед хийгдсэн билээ. Шонхор фракцид оногдох Барилга хот байгуулалтын яамыг Д.Ганхуяг гишүүн авна гэсэн яриа эрчээ аваад байна.

Мөн Г.Баярсайхан, Д.Арвин нарын нэр ч дуулдаж байгаа. Барилгын салбар хамгийн их хэл амтай. Өмнө ажиллаж байсан хоёр сайд энэ салбарыг тийм ч муу авч яваагүй учраас дараагийн сайд нь тэднээс илүү гарахгүй юм гэхэд хол хаягдахгүй туршлагатай улстөрч байх учиртай. Ядахдаа л парламентад хоёр удаа сонгогдчихсон, барилгын норм стандарт гэж юу болохыг ойлгодог, энэ салбарын талаар бага ч гэсэн мэдлэгтэй хүн байх шаардлага бий.

Энэ шалгуурыг хангаж байгаа хүн Шонхор фракциас бол Д.Ганхуяг, МҮДН-ээс Ц.Баярсайхан нар байгаа. Г.Баярсайхан гишүүн хэдийгээр парламентад хоёр удаа сонгогдсон улстөрч боловч Барилга хот байгуулалт гэхээс илүү БОНХАЖ-ын яамыг удирдах сонирхлоо намынхаа даргад илэрхийлжээ. Д.Арвин гишүүний хувьд байж болох хувилбар ч Засгийн газарт нэг эмэгтэй сайдыг нэр дэвшүүлчихсэн учраас энэ удаад бялуу хуваарилалтаас ангид үлдэх нь ээ.

ИЗНН, МАХН танхимын гаднах томилгоог чухалчилжээ 

ИЗНН сайдаа биш юм гэхэд хоёр ч дэд сайдын суудал авна гэсэн сонирхлоо илэрхийлжээ. Гэвч хоёр даргын сонирхол намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганхуягаар БОНХАЖ-ын яамыг удирдуулах гэдэгт нэгдсэн учраас эцсийн шийдвэрээ өнөөдөр АН-ын бүлэгт өгөх бололтой. Ц.Ганхуяг нь улс төрийн туршлагатай, энэ салбарын талаар мэдлэг хомс хүн биш.

Тэгээд ч парламентын гаднаас томилогдох сайд гэдгээрээ илүү үнэлгээ авах боломжтой. Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны асуудлаар нөлөө бүхий үг унагадаг нэгэн. Тэр ч утгаараа ногоон үзэл бодлыг чухалчилдаг ИЗНН-ыг сонгосон хэрэг биз. Шадар сайдыг МАХН авах нь хэдийнэ тодорхой байгаа.

Харин хэн энэ суудлыг авах вэ гэдэг л анхаарал татаж байгаа юм. МАН-ыг хөөнө гэх яриа дуулдаж эхэлснээс хойш Н.Энхбаярт Шадар сайдын суудлыг өгөх нь гэсэн яриа гарч эхэлсэн. Гэвч эрүүл мэнд, эрэн сурвалжлагдаж буй дүүгийнхээ асуудлаас болж эх орондоо ирэх эрхээ хасуулсан Н.Энхбаяр эдлэх эрхгүй албан тушаалаа хүүдээ өгөхийг илүүд үзсэн гэх яриа бий.

Тиймээс Шадар сайдад Э.Батшугар очно гэсэн яриа дуулдаж байна. Гадаадад өндөр боловсрол эзэмшиж, УИХ-д хүртэл нэр дэвшээд амжсан түүнд улс төрийн албан тушаалын туршлага гэх зүйл байхгүй. Монголбанкны дэд Ерөнхийлөгч гэх бэлгэ тэмдгийн албан тушаал дээр өнгөрсөн гурван жилд суусан. Гэхдээ толгой бол хэнд ч гологдохгүй хэмээн хамтран ажиллагсад нь үнэлдэг учраас залуу хүнийг чадахгүй хэмээн басахын хэрэг юун. Эцгийн нэр хүндээр энэ өндөрлөгт хүрээгүй гэдгээ харуулах залуу хүний хор шар байж ч мэдэх юм.

Шадар сайдын хувилбарт яригдаж буй дараагийн хүн бол Ч.Улаан. МАХН, МАН-ын аль алинд нь ч өндөр албан тушаал бүхнийг хашч явсан Ч.Улаан бол хашир улстөрч. Хэр барагтай бол хий алдахгүй. Сангийн яамыг удирдаж явахдаа ч төдийлөн хий гаргаагүй улстөрч. Тиймээс Шадар сайд боллоо гээд очих ёстой суудалдаа очлоо гэж харах билээ.

Нөгөөтэйгүүр саарал ордонд дуулдаж буй нэг яриа бол МҮАН засгаас гарах уу гэсэн хардлага. МАН-ын зургаан сайдыг огцруулвал сайн дураар ажлаа өгнө хэмээн мэдэгдсэн МҮАН-ын дарга М.Энхсайхан суудлаа өгч, МҮАН-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барих нь гэсэн яриа гараад байна. Улс төрийн нөхцөл байдал гэдэг тааж хэлэх аргагүй. Тиймдээ ч Гүйцэтгэх засаглалын тэргүүний суудлыг ганхуулах улс төрийн сонирхол МАН сөрөг хүчин болсон энэ үед улам идэвхжих билээ.

Дээр хэлсэнчлэн албан бус эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан улстөрчдийн хэн нь хэн бэ гэдгийг тоймлон бичлээ. АН-ын бүлэг өнөөдрийн бүлгийн хурлаараа нэр дэвшигчдээ эцэслэн хэлэлцэж амжвал Ерөнхий сайд дараагийн зургаан сайдынхаа нэрийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлж, маргааш хэлэлцэж амжих юм. Нэр нь дуулдаж буй эрхмүүдийг туршлагатай, туршлагагүйгээр нь муулахыг илүүд үзсэнгүй. Хол явах хүний дөрөөнд нь сүү дусааж үддэг монгол ёсоор тэдэнд сайд хийх туршлага байна уу гэдгийг эхлээд эрж хайлаа. Үнэхээр ажиллаж чадах эсэх, ажлаа хийгээд явах уу, эсвэл халаа сэлгээг чухалчилсан халаасны сайд уу гэдэг асуудлыг томилогдсоны дараа дүгнэх нь илүү үнэнд нийцэх учиртай.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • fa (August 10, 2015 11:33:42 am )

    bugd maluud

  • Anonymous (August 10, 2015 11:35:47 am )

    Ene shaamii bolio

  • ТӨРИЙН АЛБАН ХААГЧ (August 10, 2015 11:50:51 am )

    ОДОО БОЛОО ШДЭЭ ЯМАР ИХ ГОНГИНДОГ ЮМ БЭЭ ЭНЭ МАН НӨХДҮҮД ЭД НАРТ ЗАНГАРГА ГЭЖ Л ЛАВ АЛГА ЭНЭ НАМЫН ЕРӨНХИЙ НАРЫН БИЧГИЙН ДАРГА УРАН САЙХАН ЯРЬСАН САЙХАН ХУДАЛЧ БАЙНА ЛЭЭ ТӨРИЙН АЛБААР ЯАЖ ТОГЛОСОНГ НЬ АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААР ЖИШЭЭ АВХАД ХАНГАЛТТАЙ ЗҮГЭЭР ЭНГИЙН НЭГЭН ИРГЭНГ ТУС ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛЖ ОЛОН МЯНГАН ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ГАРГУУНД НЬ ХАЯЖ ЧАДДАГ Л ЭР ДЭЭ. ЭНЭ АЛБАНД ДАРГА ХҮНИЙ БУРУУ ГАРГАСАН НЭГ ҮГ ОЛОН ХҮНИЙ АМЬ НАСТАЙ ДҮЙЦЭХИЙГ ТЭР МАЛ ДААНЧ БОДООГҮЙ Л БАЙХ

  • gana (August 10, 2015 12:31:04 pm )

    batshugar arai zaluu bna shaamiig bas bolio

  • Shuud helen (August 10, 2015 2:39:06 pm )

    Irvvvvvvv Odoo yu be bolioooooooooo

  • Naraa (August 10, 2015 4:08:36 pm )

    Shaamii shaamii chi odoo arai said in zeregt hvrehgvi ee. Uyanga gishvvn bsan Bol arai oor blaa. Pls neeree Tataj awaach.

  • bolormaa (August 10, 2015 4:11:38 pm )

    Batshigar ch neeh sain zaluu bishdee Mongol bank ind ajildag bhdaa ogloo ajilchintaigaa ogloo mend usgvi eh tiim dvmbvv taldaa sonnon hvndee. Gantsaardmal bh durtai sonnin hvn ehhh dee

  • Anonymous (August 11, 2015 4:08:26 pm )

    Шударга ёс эвсэлийнхэн энэ Улаан гэж урвагчаасаа болиоч ээ , шинэ залуу боловсон хүчинг гаргаж ирвэл танай эвсэлийн нэр хүндэд сайн гэдгийг Намбарын хүү ойлгож байгаа байлгүй дээ

  • Эрүүл мэнд (August 12, 2015 8:57:23 am )

    Ээлжилж сайд дарга болдогоо болиочээ ард түмэнээсээ ичэх болоогүй юу Эрүүл мэндэд дахиад Ламбаа бид хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө нойр хоолгүй зүтгэж улс төр сонирхох завгүй яваа жирийн иргэд Ламбаа гэж ихэмсэг зантай тавлаж инээсэн сайд дахиж хэрэггүй байхаа

  • Үнэн үг (August 12, 2015 9:01:29 am )

    Аав нь үхвэл хүү нь ах нь үхвэл дүү нь нөхөр нь үхвэл эхнэр нь орлоод монголын төр юу вэ Батшугар бас юу вэ

  • Батхүү (August 12, 2015 9:02:21 am )

    2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ

  • harry (August 15, 2015 6:52:30 am )

    баярсайхан мэтийн хулгайч нарыг дэвшүүлэх сайд болгох ямар ч шаардлага байхгүй шүү

antalya rent a car