Анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан “Даншиг наадам-Хүрээ цам-2015” шашин, соёлын наадмын Сур харваанд нийт 340 орчим харваач өчигдөр өдрөөс хойш цэц мэргээ сорьж аваргаа тодрууллаа.
Эрхий мэргэн харваанд эрэгтэй 230, эмэгтэй 110 харваач сум тавьж нум эвшээлгэсэн юм. Үүнээс
Эрэгтэй харвааны төрөлд:
1.Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул Алдар спорт, Жим интернэшнлийн тамирчин Монгол улсын мэргэн харваач Базарын Батбаатар 38 оноогоор
2.Ховд аймгийн Булган сумын уугуул Монгол улсын гоц мэргэн Лхамжавын Отгон
3.Дундговь аймгийн Сайхановоо сумын харъяат Баянгол дүүргийн харваач МУ-ын дэд мастер Чинбатын Эрдэнэ-Оюун
4.Баян – Өлгий аймгийн Алтанцөгц сумын харъяат Монгол улсын мэргэн Х.Болдбаатар
5.Хэнтийм аймгийн Батширээт сумын харъяат, Уурхайчин клубын харваач Нямсүрэнгийн Өлзийбилэг
Эмэгтэй харвааны төрөлд:
1.Баяндалай сумын харъяат Баянгол дүүргийн харваач МУ-ын Спортын мастер Хишигээгийн Цэдэнмаа 39 оноогоор
2.Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат, Баянгол дүүргийн харваач Д.Батзаяа
3.Дорнод аймгийн харъяа Шинэ Налайх багийн харваач МУ-ын Спортын мастер Ч.Гандаваа
4.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харваач МУ-ын Спортын мастер Мягмарын Мөнх-Амгалан
5.Говь-Алтай аймгийн уугуул, Сүхбаатар дүүргийн харваач, МУ-ын Спортын дэд мастер н.Солонго
Холбоотой мэдээ
-
зочин (August 10, 2015 9:26:54 am )
энэ наадамд уралдсан хурдан морьдоос л олон харваач оролцож дээ, овоо ш дээ, болоо ш дээ.
1 Comment