Монгол Улсын хоёр дахь том албан тушаал УИХ-ын дарга З.Энхболд чуулган дээр үг хэлэх гишүүдийг таалах эс таалах үзэмжээр ялгаварлан үг хэлүүлдэг болжээ. Өчигдөрхөн хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр МАН-ын зургаан сайдын асуудлыг ярилцах үеэр энэ нь бүр улаан цагаандаа гарав. Ардчилсан намынхнаа З.Энхболд таалдаг болохоор үгийг нь дуусгадаг, МАН-ынхныг таалдаггүй болохоор үгийг нь дуусгалгүй микрофоныг булаадаг ийм л жишиг тогтчихлоо, УИХ-ын танхимд. УИХ гэдэг хууль тогтоох дээд байгууллага З.Энхболдын хувийн компани биш. Гэтэл хувийн компанийн захирал ажилтнаа загнаж байгаа юм шиг гишүүдээ загнадаг “тэнэглэл”-ийг З.Энхболдоос өөр УИХ-ын даргаар ажиллаж байсан хэнбугай ч үзүүлж байгаагүй. Өчигдрийн чуулганыг үзсэн ард түмний дийлэнх нь “З.Энхболд УИХ-ын дарга биш дарангуйлагч юм биш үү” гэсэн сэтгэгдэлтэй үлдсэн нь илт. Өнөөдөрч энэ сэдэв сошиал ертөнцөөр хүчтэй тарж байна. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын микрофоныг өөрийнх нь хэлж ярьсныг сануулсных нь төлөө “Чиний ярьж байгаа надад таалагдахгүй” байна гээд булаачихсан. Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, нэгэн насныхаа амьдралыг зориулсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг “уймраа” гэж хэлсэн нь монголын ард түмнийг бухимдуулав. З.Энхболдын дарангуйлал газар авбал Монгол Улс ямар замаар замнах бол гэхээс жихүүдэс төрж байна.
Холбоотой мэдээ
-
urgen (August 07, 2015 1:33:57 pm )
Yag unen bid bugd l harlaa
-
умбаа (August 07, 2015 1:42:03 pm )
Enhboldiig erleg awaasai
-
Bayartsogt (August 07, 2015 1:57:23 pm )
Uimraa gej odoo duudahaas yaahawdee dandaa owoo nar suun bga bizdee torin tergvvd maan. Shine hvchtei zaluus uls tord heregtei bna.
-
hi (August 09, 2015 12:46:56 am )
Bitgii tenegt mal aa mal
-
-
Anonymous (August 07, 2015 2:20:29 pm )
ӨӨРСДӨӨ ӨВГӨН МӨВГӨН БАЙТУГАЙГААР НЬ ДУУДАЖ БАЙГААДӨӨ, ӨӨР ХҮН ТЭГЭЭД ДУУДЧИХААР ӨӨ ХАЙГААЛ ХАХА, МАНАЙХАН НЭЭРЭЭ
-
ХУУЛЬЧ (August 07, 2015 3:49:35 pm )
З.ЭНХБОЛДЫГ ЭРХТХЭН МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ИХ Л МУУ ХҮН ГЭЖ МЭДРЭГДДЭГ ЮМ.
-
зочин (August 07, 2015 7:11:52 pm )
Өөрийгөө нэг насаараа уих-ын дарга байж бусдыг дарлана гэж андуурч бгаа юм бишүү “хуульч”- тай санал нэг бн.
-
тулга (August 07, 2015 7:20:58 pm )
МАН дандаа АН-н засгийг удаа дараа унагах хороо мартаад байгаа байгаа юм байна. 2012 оноос хойш хийсэн бүтээн байгуулалт МАН МАХН-наас хэд дахин илүү гарсаныг хийсэн бүтээн байгулалтууд харуулж байна МАН -н хотын дарга Болд чинь цас хайлуулах бодисоос хумсалж байгаад ганц худагт хоригдоод прокурор эгчийнхээ буянд суллагдаж байсан ш дээ.
-
ЗОЧИН (August 07, 2015 8:17:25 pm )
Эр хүн тугал ч хариулна, туг ч барина . З.Энхболд энэ ажлаа насных гэж бодоогүй биз.ХААНЫ ЭЭЛЖ ХАЛААТАЙ ШҮҮ ГЭДГИЙГ ОЙЛГООГҮЙ БАЙЖ ДЭЭ.
-
Зочин (August 08, 2015 10:52:09 am )
ЗА ЗА ЮУН СҮРТЭЙ ЮМ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ГӨЛИЙГӨӨД СУУГААД БАЙГАА НӨХДҮҮД ЧИНЬ Л АЮУЛТАЙ ЭТГЭЭДҮҮД ШҮҮ ДЭЭ
-
хөх монгол (August 08, 2015 11:51:35 am )
Энхболд дарга нь гишүүдийнхээ хэлэх үгийг нь тасалдуулж харах нүдийг нь боогдуулж ардчилалаасаа өөрөө ухарч ардчилалаа өөрөө үлгэр дууриалал үзүүлэн бүрэн булшилж эхлэлээ Ийм даргаар удирдуулсан УИХ нам 2дотроо ардчилалтай ард түмнийхээ,улс орныхоо төлөө ажиллаж чадахгүйг бид харлаа монголд энгийн ард түмэн байтугай УИХ-ын гишүүн нь ард түмнээ төлөөлж үгээ хэлж чадахгүй болсонд гүнээ эмгэнэл илэрхийлж байна Иймд ард түмэн төрийн эрхээ өөрсдөө авч төвхнүүльюү
-
mongol (August 09, 2015 12:16:34 pm )
enkhboldiin zuv. mongol ardiin nam chutgurluugee zail;
-
Зочин (August 09, 2015 3:18:19 pm )
хэдэн хурга хашаанд нь хашчихсан бэлтрэг шиг л харагдаж байна.тагжийсан,нүдэнд хүйтэн нэг үгээр эр хүний л өөдөс дөө.
-
зочинзочин (August 09, 2015 6:46:55 pm )
Энхболд гуай та хуц ухна биш байх шүү, нэг өдөр л чанга унана даа, Монгол нэрт гуай та жинхэнэ хятад байх аа, яагаад гэвэл хүрээний гаминг хөөсөн намд муухан бололтой.
14 Comments