antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 7, 2015 Comments are off

Оюутнуудыг тээвэрлэх автобусны тоог нэмж, өндөр шаардлага тавина

нийтлэсэн Admin

niitiinteeverАвтотээврийн үндэсний төв болон ЦЕГ-аас хамтран шинэ хичээлийн жил эхлэх дөхсөнтэй холбогдуулан “Оюутан тээвэр-2” арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Энэ сарын 12-ноос ирэх сарын 5-ныг хүртэлх хугацаанд орон нутгаас ирэх зорчигчдод үйлчлэхээр 55 чиглэлд, үндсэн графикийн дагуу 1740, нэмэлтээр 672, нийт 2412 тээврийн хэрэгсэл гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

“Оюутан тээвэр-2” арга хэмжээний үеэр оюутнуудыг хотруу тээвэрлэх жолооч нарт тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхгүй байхыг тэд онцгойлон сануулсан. Түүнээс гадна зорчигчдын зааланд гар тээшнээс бусад овор хэмжээ ихтэй ачаа ачсан, бага оврын автобусан дээр ачаа ачиж тээврийн хэрэгслийн тэнцвэржилтэд нөлөөлөх аюултай байдал үүсгэсэн бол жолоочид хариуцлага тооцох ажээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, бүрэн бус, улсын үзлэг, оношилгоонд ороогүй тээдрийн хэрэгслээр зорчихыг хатуу хориглож байгаа юм. Шөнийн цагаар гэрэл шилжүүлээгүйгээс болон гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгогч наагаагүйгаас осол аваар гарах нь олонтаа тохиолддогийг ч сануулсан байна.

Т.Болор


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car