antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 4, 2015 8 comments

Их, дээд сургуульд элсэх оюутан алга

нийтлэсэн Admin

hunamiinbolovsrolМонголын эдийн засаг хямарсныг хүн бүр мэднэ. Тэгвэл дээд боловсролын салбарт давхар хямрал нүүрлэж, ирэх хичээлийн жил урьд урьдаас хэцүү болох нь. Өмнө нь их, дээд сургуулиуд хүүхдээ багтааж ядан, оюутнууд босго оноог давж чадалгүй, хаалганы цаана үлддэг байсан бол энэ жил хувийн сургууль гэлтгүй төрийн өмчийн томоохон сургуулиуд ч оюутан элсүүлэхийн тулд гуйх нь холгүй юм болж байна гэнэ.

Учир нь өнгөрсөн хавар анхны XII анги төгссөн юм. Энэ л шалтгаанаар ерөнхий боловсролын сургууль төгсөгчид хоёр дахин цөөрч, их, дээд сургуульд элсэгчид ч тэр хэрээр багасчээ. Тодруулбал, энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 19.300 орчим хүүхэд төгсөж, өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 20.450 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн.

Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр дахин бага тоо. Сургалтын төлбөрөөс шууд хамааралтай манай сургуулиудад энэ нь хүндхэн цохилт боллоо. Төрийн өмчийн томоохон сургуулиудад нөхцөл байдал төдийлэн хүндээр тусахгүй ч гэлээ нөлөө үзүүлэх нь тодорхой. БСШУЯ жил бүр их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид элсүүлэх оюутны тоог баталдаг.

Ингэхдээ хяналтын тоог сургуулийн хүчин чадал, багшийн хүрэлцээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт зэргийг үндэслэн тогтоодог. Тэгвэл энэ жил хяналтын тоог ерөнхий боловсролын сургууль төгсөгчидтэй уялдуулж, өмнөх жилүүдээс багаар тооцсон байна. Ойролцоогоор ирэх хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид 18 мянга орчим оюутан элсэнэ гэж үзжээ. 2013-2014 оны хичээлийн жилд МУИС-д 4130, МУБИС-д 2803, СУИС-д 1220, ШУТИС-д 5605, ХААИС-д 2270, нийт 36.7 мянган оюутан их, дээд сургуульд элсэж байсан.

Үүнтэй харьцуулахад ирэх хичээлийн жилд дээд боловсрол эзэмшихээр элсэгчдийн тоо даруй хоёр дахин цөөрсөн байгаа юм. Тодруулбал, МУИС-д 3500, МУБИС-д 2500, СУИС-д 1000, ШУТИС-д 3980, ХААИС-д 1600, АШУҮИС-д 1400 оюутан элсүүлэх хяналтын тоо баталжээ. Гэтэл МУИС-ийн долоон бүрэлдэхүүн сургуулийн хоёр нь буюу Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн элсэлт тоондоо хүрэлгүй, дахин онлайнаар бүртгэж байгаа гэнэ.

 АШУҮИС элсэлтийн ерөнхий шалгалтад 560- аас дээш оноотой элсэгчдийг бүртгэдэг байсан бол өдгөө босго оноогоо 400 болгон бууруулжээ. Тэгсэн ч элсэгчдээ авч дуусаагүй, элсэлт 70 орчим хувьтай яваа бөгөөд энэ сарын 7-ноос дахин элсэлт зохион байгуулах хуваарь гаргахаар төлөвлөжээ. ХААИС 1600 хүүхэд элсүүлэхээс 1400 хүүхэд томилолт авсан байна. Тус сургуулийнхан одоохондоо шаардлагагүй мэт харагдах, ирээдүйд маш чухал мэргэжлийн хөтөлбөртэй учраас элсэгчид хяналтын тоондоо хүрдэггүйг онцолсон.

Төрийн өмчийн томоохон сургуулиудаас цор ганц МУБИС л хяналтын тоондоо хүрч, оюутан элсүүлжээ. Багш бэлтгэдэг сургуулиудад Засгийн газраас онцгойлон анхаарч, элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан хүүхдүүдийг сургалтын төлбөрөөс хөнгөлдөг учраас тэр гэнэ. Үлдсэн бүх сургууль элсэлтээ тоондоо хүргэж авч чадаагүй байна.

Төрийн өмчийн сургуулиуд ч яах вэ, яаж ийгээд элсэлтээ авчих нь. Харин хувийн өмчийн сургуулиуд хаалгаа барихад хүрээд байна. Идэр дээд сургууль энэ жил 150 хүүхэд элсүүлэхээс 100 гаруй хүүхэд бүртгүүлсэн гэнэ. Энэ мэт цөөхөн хүүхэдтэй хувийн сургуулиуд арга ядахдаа сургалтын үйл ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх талаар хямралын үеийн төлөвлөгөө хүртэл боловсруулсан сурагтай. Энэ нь өдрийн ангийн элсэгчдийнхээ оронд орой, эчнээ, магистрын элсэгчдийнхээ тоог нэмэх.

Салбарын яамнаас энэ чиглэлд хязгаар тогтоодоггүй учраас тэр юм байна. Их, дээд сургуулиудад өнгөрсөн хичээлийн жилээс дээд боловсролын шинэчлэл хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд сургуулиуд бүтцээ өөрчилж, хөтөлбөрүүдээ шинэчлэн, элсэлтээ онлайнаар зохион байгуулж, дэлхийн хэмжээний судалгааны сургууль болохоор зорьж буй.

Оюутан олон байх тусмаа сургуулийн санхүүд сайн ч дэлхийн хэмжээний судалгааны сургууль болохын тулд бакалаврын түвшний элсэгчдээ цөөрүүлж, ахисан түвшинд элсэгчдээ нэмэх хэрэгтэй гэж учир мэдэх нэг нь өгүүлж байна. Их, дээд сургуульд элсэх оюутан байхгүй байгаагийн сайн тал нь энэ. Харин муу нь ерөнхий боловсролын сургууль төгссөн болгон ирэх хичээлийн жилд дээд боловсрол эзэмших нь.

 Сургуулиуд судалгааных болох зорилтоо биелүүлэн, элсэгчдээ цөөлж байгаа нь сайн хэрэг ч төгсөгчид нь ирээдүйд сургуулийнх нь чанар, амжилтыг илэрхийлэх нүүр царай болох нь юу л бол.

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Иргэн (August 04, 2015 4:10:54 pm )

    Элсэлт нь сургалтын төлбөрөөс гадна сургалт, суралцагч-сургагч нарын хамтын бүтээлч үйл, түүний амин сүнс болсон программт мэдээллийг суралцагчид өгөх, тэднийг идэвхижүүлэн хөгжүүлэх, сурах дур сонирхлыг нь өдөөх мэдлэг, заах арга, арга зүйгээс ихээхэн шалтгаалах болсон.

  • Иргэн (August 04, 2015 4:13:21 pm )

    “Боловсролтой монгол хүн” хөтөлбөрт АН-ын засгийн газар боловсролгүй хүмүүсийг өндөр албан тушаалд томилсон явдал хэт хавтгайрах болсон нь хүүхдүүдийн сурах дургүйг хүргэх болсон.

  • Иргэн (August 04, 2015 4:15:17 pm )

    Багш мэргэжил онцлогтой юм. Сурган, сэтгэл судлал, хүүхэдтэй нас бие, сэтгэл зүйн онцлогт нь тохируулан ажиллах г.м Энэ талаар ямар ч “А”-гүй саад мөн нөлөөлсөн.

  • Иргэн (August 04, 2015 4:15:59 pm )

    Их, ДС-иуд мөнгө биш, сургалтын чанар хөөх шаардлагатай байна.

  • Зочин (August 07, 2015 2:54:01 pm )

    Сургалтын төлбөрөө нэг семестрээр нь хийх хэрэгтэй байна. Бүтэн жилээр хийхээр жилийн эцэст асуудал үүсэж байна.Ялангуяа 1-р курс.Үүнийг цааш нь уламжилж өгөх шаардлагатай байна.

  • зочин (August 09, 2015 12:56:09 pm )

    Surgaltiin tulbur gj aav eejee 4jil zovooh mungu ursneer bbagahan hahuuli uguud ajild orj bn.turiin alband oronguutaa bairnii zeel avaad bairtai bolchihno.dahiad lizingeer unaatai bolchihno .zarim ni
    Ingej mash hurdan bogood hulhi zamaar amidarch bgaad surch bolovsroh huseltei huuhduud hovordoj bn.TURIIN BGUULLAGAAR HUURAMCH DIPLOMNII SHALGALT HII TEDNIIG HAL ZUNDUU BGA.INGEJ BJ L SAY AJIL BOLNO.

  • зочин (August 09, 2015 1:02:05 pm )

    URID URIDNII TUGSSUN OYUTNUUD AJILGUI BN.TEDNII AJLIIN BAIRIIG HUURAMCH DIPLOMTONGUUD BA TETGEVERT GARAH HUGATSAA NI BOLCHIHSON NUHDUUD EZELEED SUUJ BN UUNIIG ZOHITSUULAH HEREGTEI.

  • зочин (August 12, 2015 9:22:59 am )

    энэ жилд угаасаа цөөхөн элсэгч байх ёстой. Энэ хүүхдүүдийн төрсөн онд хэдэн хүүхэд төрснийг бусад онтой харьцуулаад хар

antalya rent a car