Шээс, цусны шинжилгээгээг иргэд ирэх есдүгээр сараас эхлэн иргэд өөрийн харьяа өрхийн эмнэлэгтээ өгдөг болно.
Тодруулбал, нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын “Руйсанса” корпорацитай хийсэн төслийн хүрээнд өрхийн эмнэлгүүдэд шээсний шинжилгээний 142 аппаратыг суурилуулахаар болсон байна.
Одоогоор 142 өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарыг эдгээр аппаратуудыг ашиглах, шинжилгээний хариуг цахим хуудсанд оруулах зэрэг сургалтад хамруулаад байгаа аж.
Ийнхүү өрхийн эмнэлэг дээр шинжилгээ авдаг болсноор иргэд шээс, цусны шинжилгээ өгөх гэж
заавал дүүрэг дээрээ хэд хоногоор дугаарлах шаардлагагүй болох гэнэ. Тус аппаратын хувьд шээсний шинжилгээгээр дамжуулан 10 орчим өвчнийг илрүүлэх хүчин чадалтай аж.
Дашрамд дуулгахад, иргэд шинжилгээнийхээ хариуг авахаар заавал эмнэлэгтээ ирэх шаардлагагүй. Учир нь шинжилгээний хариуг тусгай цахим хуудсаар орж, нууц дугаараа хийн авч болох бөгөөд хоолны дэглэм, эм тариа, зайн эмчилгээний мэдээллээ ч хамт авах боломжтой болох ажээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
өмөөрөгч (August 04, 2015 10:08:11 am )
за бас болж л байна нэг нь ч гэсэн урагшилж л байна даа тэгэхгүй бол өрхийн эмнэлэг гэж нэг шинжилгээний бичиг өгөхөөс өөр ид шидгүй газар байдаг юм.
1 Comment