antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 1, 2015 31 comments

УИХ-ын дарга З.Энхболд хууль зөрчсөн үү

нийтлэсэн Admin

enhboldУИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган хуралдуулах 156 тоот захирамжийг гаргав. Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид ээлжит бус чуулганыг ирэх сарын 3-14-нд зарлан хуралдуулж, зургаан асуудлыг хэлэлцэхээр болсон юм. Үүнд Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай, Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай болон холбогдох бусад хууль, Галт зэвсгийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр заасан. Хэдийгээр УИХ дахь нам, эвслийн бүлгийн зүгээс ирэх есдүгээр сард ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргасан ч спикер бүрэн эрхийнхээ хүрээнд ирэх сард хуралдуулахаар шийдвэрлэлээ. Харин энэ чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоохдоо хууль зөрчсөн байж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Учир нь МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг Засгийн газрын тэргүүн өргөн бариагүй байхад ийнхүү хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан нь процедурын хувьд алдаатай байж магадгүй байна. Засгийн газраас өргөн барьсан асуудлыг л нэгдсэн чуулганаар хэлэлцдэг бөгөөд Ерөнхий сайдын зүгээс “Зургаан сайдаа огцруулах асуудлыг өргөн бариагүй” хэмээж байгаа. Гэхдээ заавал танхимын тэргүүн бус аль нэг гишүүн ч сайд огцруулах асуудлыг өргөн барьж болдог аж. Энэ тохиолдолд Ерөнхий сайд асуудлыг өргөөгүй ч аль нэг гишүүн өргөн барьсан байж магадгүй байгаа юм байна. Харин аль нэг гишүүн МАН-ын зургаан сайдыг огцруулах тогтоолыг өргөн бариагүй бол спикер хууль зөрчиж тогтоолын төсөлгүй асуудлыг чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан болж таарна.
Өнөөгийн УИХ-ын дарга З.Энхболд мордохын хазгай гэгчээр анхнаасаа л хууль зөрчиж УИХ-ын даргын суудалд суусан. Өнгөрөгч сонгуулийн дараагаар хууль зөрчиж УИХ-ын даргын суудалд заларсан түүний түүхийг нэхэн сийрүүлье. УИХ шинээр бүрдэж, анхдугаар хуралдааныг УИХ-д суудалтай нам, бүлэг эвслээс хамгийн өндөр настай нь удирдан явуулж УИХ-ын даргыг сонгоно хэмээн хуульчилсан байдаг. Хүчин төгөлдөр үйлчилж буй эл хуулиар бол 2012 оны УИХ-ын сонгуулийн анхдугаар хуралдааныг МАН-аас УИХ-д сонгогдсон Д.Дэмбэрэл гишүүн даргалах учиртай байв. Гэтэл АН хэдхэн суудлын илүүгээрээ хүч түрэн “Шударга ёс” эвслийн Л.Цогоор хурал даргалуулан З.Энхболдыг УИХ-ын даргаар сонгочихсон. Энэхүү үйлдлийг Монголын парламентийн түүхэнд гарч байгаагүй увайгүй үйлдэл гэж улс төр судлаачид дүгнэдэг юм билээ. Тухайн үеийн АН-ын дарга Н.Алтанхуягийг Д.Дэмбэрэл гишүүн өрөөндөө дуудаж хууль зөрчиж байгааг нь сануулсан ч АН-ын гишүүд, тэдний хань хамсаатнууд огтхон ч тоогоогүй гэдэг.
Ийн хууль бусаар УИХ-ын даргад заларсан эрхэм спикер дүрдээ хэт их итгэн УИХ-ын гишүүдийн үг хэлэх эрх чөлөөг удаа дараа хааж боосон үйл явдал ар араасаа хөврөх болов. МАН-ын гишүүд ч түүний эл үйлдлийг удаа дараа буруушааж байсан ч эхнээсээ мордохын хазгай байсан учир УИХ-ын эрхэм дарга нүүрээ ширлээд чигээрээ зүтгэсэн. Одоо ч зүтгэж л байгаа. Хааяа энэ үйлдэл нь хэтрэхээрээ цэцэрлэгийн багш хүүхдээ загнаж байгаа юм шиг харагдахыг яана. Юутай ч түүний хууль зөрчиж зарласан байх магадлалтай УИХ-ын ээлжит бус чуулганы захирамж Үндсэн хуулийн цэцэд очиж магадгүй болоод байна.

Т.ЗҮРХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • baraa (August 01, 2015 12:30:58 pm )

    Ylagdsan namiin demberleer dargluulah baisan yum uu bolioochei ingej zavaarhaan zugerel baildaa muuch sainch ard tumnii itgeleer iluu suudal avaa biz dei ain

    • UB IRGEN (August 03, 2015 7:43:49 am )

      Mongolyn Tort Esond yalagdsan nam baina uu, yalsan nam baina uu yalgaagui Songullin daraax anxny xurlyg xamgiin axmad nasatai n dargalax uchirtai deg jayag gej baidag yum ORK-oo!!!!!!!

  • ZOCHIN (August 01, 2015 2:22:51 pm )

    ааваа амьдад нь ах нь орлох уу

  • Заяа (August 01, 2015 2:23:30 pm )

    Chi yum unshaad utgiin oilgodoggyi uher uu.

  • zochin (August 01, 2015 3:05:09 pm )

    tsetsed Lhagvaa geed neg gvitsetgtgch bdg tvvn deer ogchix ta nar ch dee uls udirdax tsar xemjee chin xvrexgvi baigaa yom bish vv ali ali ni

  • зочин (August 01, 2015 3:23:17 pm )

    АН төр удирдах чадваргүйгээ ахиад л харуулж байна даа Ард түмэн ухаантай харж л байгаа шүү.

    • зочин (August 05, 2015 8:13:36 am )

      АН-ынхан ч арай л өөр шүү.Улсыг төрийг ард түмнээ удирдаад сурчихсан шүү.УИХ-ын даргыг мөн ч их боорлох юм даа.Мундаг улс төрч.Намын дарга УИХ-ын дарга байх нь аргагүй зөв хувилбар байна.Парламент ГЗ хянах удирдах маш зөв хувилбар байна.

  • зочин (August 01, 2015 3:24:57 pm )

    АН төр удирдах чадваргүйгээ дахиад л харууллаа. Ард түмэн ухаантай. Харж л байгаа шүү.

  • Говийн өвгөн (August 01, 2015 4:25:56 pm )

    АН олонх болчихоод хууль дэндүү их зөрчсөн. Хамгийн ахмад нь хурлаа даргалаад явахад олонхийн дэмжлэгээр Энхболд хурлын дарга болох нь гарцаагүй. Гэтэл Дэмбэрэл хурал даргалахаар болохгүй юм шиг тэнэгтээд ард түмэнд төр удирдах чадваргүйгээ шууд л харуулж эхэлсэн дээ

  • zorge (August 01, 2015 4:37:54 pm )

    zunusun dembereliin zunuglul avilgacnid kommunistuudiin jonhuug harin cn zasaj huuliin daguu yavsan z enh bold bol zangaragtai heleheesee umnu ugee hyanadag gishgeheesee umnu gazaraa hardag mongoliin tuluu tsohiloh zurhtei zangaragtai hun zunusun demberel bol ugaadas goridson ulaan hamgaalagcn shar semj

  • ЗОЧИН (August 01, 2015 4:55:31 pm )

    за зөнөсөн дэмбэлээр хэн хурал удирдуулах юм. Ман л мангараараа дураараа зөнөгтөж байхгүй юу?? одоо энэ зөнөсөн хүнээ болимоор байна.

  • ЗОЧИН (August 01, 2015 4:56:21 pm )

    за зөнөсөн дэмбэрэлээр хэн хурал удирдуулах юм. Ман л мангараараа дураараа зөнөгтөж байхгүй юу?? одоо энэ зөнөсөн хүнээ болимоор байна.

  • зочин (August 01, 2015 6:27:32 pm )

    УИХ дарга АН дарга хамт хийнэ гэдэг ард түмнийг минь доромжилж байгаа хэрэг шүү

  • зочин (August 02, 2015 12:41:15 am )

    Ялсан ялагдсан нам энд хамаагүй.Их хурлыг хамгийн ахмад гишүүн удирдана гэсэн хуультай.Анхнаасаа хуулиа зөрчсөн болохоор бүдүүн зүрхтэй болдог юм байхдаа.Эбэ гийн шударга байцгаая л даа гэдэг лоозон үл биеэлж цуурай болрн замхраваа

  • esus (August 02, 2015 11:01:43 am )

    huuliig huuliar moriig morior

  • ЗОЧИН (August 02, 2015 12:13:45 pm )

    еР НЬ эНХБОЛД БОЛ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧАДВАР СУЛ ХУН ШУУДЭЭ.

  • ЧОНО (August 02, 2015 1:47:02 pm )

    БЭЛТРЭГ ЭНХБОЛД МАШ ХОРЖООНТОЙ ЮУГ Ч ГУЙВУУЛЖ ЧАДНА ДЭЛХИЙН ПАРЛАМЕНТЫН ТҮҮХЭНД ГАРААГҮЙ АРГААР МОНГОЛЫН ПАРЛАМЕНТ УИХ ЫН ДАРГЫГ БУЛААЖ АВСАН ХҮН СӨРӨГ ХҮЧНИЙГ ОРОЛЦУУЛАХГҮЙҮЭЭР ПАРЛАМЕНТЫН УДИРДЛАГА СОНГОСОН ТҮҮХ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ АН ЫН ДАРГЫГ ШУУД Л БУЛААЖ АВСАН НӨГӨӨ ТЭНЭГҮҮД НЬ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ Л БАЙНА ОДОО ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ АРГА ХИЙЖ БАЙГАА ХҮН ТӨХ НЫ ДАРГА БАЙХДАА БҮХ ҮЙЛДВЭРИЙГ АН ЫНХАНД ӨГЧ МОНГОЛЫГ ДАМПУУРУУЛСАН ХҮН ӨӨРТӨӨ ГУРВАН ЯАМНЫ БАЙРЫГ АВЧ ТӨРД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БАЙГАА БАС ОРОС ЦЭРГИЙН 7 ОРЦТОЙ БАЙРЫГ АВААД ОДОО ИРГЭДЭД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БАЙГАА ИХ ХҮН ОДОО ӨЛӨН ЧОНО БОЛЧИХСОН НҮДИЙГ НЬ САЙН НАР ГӨЛТГӨНӨЖ БАЙГАА БИЗ ЯГ ЧОНО ШИГ ХӨӨРХИЙ ААВ НЬ УСАНД ҮЙСЭН ЮМ НҮГЭЛЭЭ ӨӨРӨӨҮҮРЭХ ЦАГ ИРНЭ ЭЭ

  • ЧОНО (August 02, 2015 1:51:40 pm )

    БЭЛТРЭГ ЭНХБОЛД МАШ ХОРЖООНТОЙ ЮУГ Ч ГУЙВУУЛЖ ЧАДНА ДЭЛХИЙН ПАРЛАМЕНТЫН ТҮҮХЭНД ГАРААГҮЙ АРГААР МОНГОЛЫН ПАРЛАМЕНТ УИХ ЫН ДАРГЫГ БУЛААЖ АВСАН ХҮН СӨРӨГ ХҮЧНИЙГ ОРОЛЦУУЛАХГҮЙҮЭЭР ПАРЛАМЕНТЫН УДИРДЛАГА СОНГОСОН ТҮҮХ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ АН ЫН ДАРГЫГ ШУУД Л БУЛААЖ АВСАН НӨГӨӨ ТЭНЭГҮҮД НЬ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ Л БАЙНА ОДОО ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ АРГА ХИЙЖ БАЙГАА ХҮН ТӨХ НЫ ДАРГА БАЙХДАА БҮХ ҮЙЛДВЭРИЙГ АН ЫНХАНД ӨГЧ МОНГОЛЫГ ДАМПУУРУУЛСАН ХҮН ӨӨРТӨӨ ГУРВАН ЯАМНЫ БАЙРЫГ АВЧ ТӨРД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БАЙГАА БАС ОРОС ЦЭРГИЙН 7 ОРЦТОЙ БАЙРЫГ АВААД ОДОО ИРГЭДЭД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БАЙГАА ИХ ХҮН ОДОО ӨЛӨН ЧОНО БОЛЧИХСОН НҮДИЙГ НЬ САЙН НАР ГӨЛТГӨНӨЖ БАЙГАА БИЗ ЯГ ЧОНО ШИГ ХӨӨРХИЙ ААВ НЬ УСАНД ҮЙСЭН ЮМ НҮГЭЛЭЭ ӨӨРӨӨҮҮРЭХ ЦАГ ИРНЭ ЭЭ БИ ХЭЗЭЭ Ч ИНГЭЖ БИЧИЖ БАЙГААГҮЙ ЧАТАНД ХЯНАЛТ ТАВЬ ГЭЖ ТУШААСАН УУ ЧАМД ЧИ УХААНТАЙ ЮМ БОЛ БОДДОО ҮНЭН БИЗ ДЭЭ ЧАМ ШИГ ХҮНИЙГ АШИГЛАХААС ХАНЬ БОЛОХГҮЙ ЗА БИТГИЙ НИЙТЛЭ МАРГААШ НАМАЙГ ОЛЖ ГУЙГААРАЙ ӨНӨӨ ОРОЙ ГЭРТ ЧИНЬ ЮУ БОЛОХЫГ МЭДЭЭД ЯРЬ ЭНЭ САНУУЛГА ШҮҮ

  • zochin (August 02, 2015 5:17:50 pm )

    Geleg enhbold ter zabhruulj duusahgyinee ahiad ene hvniig terd gargahgyi baih heregtei ard tvmen nvdtei shvb

  • irgen (August 02, 2015 5:51:48 pm )

    ESaid – aa demjij bna , zuv zuitei asuudliig tavij zuv zuitei asuulgiig Namiin udirdlagad huvruuljee , AN dargaa ehleed songooch daraa ni busad alban tushaaliin tomilgoog …

  • ц нэргүй (August 02, 2015 8:25:54 pm )

    ес САЙХАНБИЛЭГ МАШ ЗӨВ АСУУДАЛ ДЭВШҮҮЛЖ БАЙНА АН ДАРГЫГ ҮЗХ ААР СОНГОХ ЁСТОЙ БУЛААЖ АВСАН ЖЭХБОЛДЫГ БОЛИУЛЖ ЕС НАМЫН ДАРГА БАЙНА ГЭСЭН ЗААЛТАА ХЖРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ

  • Заак (August 02, 2015 8:44:17 pm )

    З энхболд хууль зөрчин бүх эрх мэдлийг авах санаатай улс орныг маань өөрийнхөө компани гэж бодоогүй л байлтай Муу санаатай зуумхай зантай ер нь их онцгүй хүн юм Энэ АН мэдлэг боловсрол муутай улс орныг аваад явах чадваргүй ёстой л туйлдуулж бна даа Насаараа дарга явна гэж сэрүүн зүүдлээгүй баймаар юм МАН ыг яаж хүнд байдалд оруулж дээрэлхэж доромжилж хуулиа барихгүй дураараа дургиж байв даа Ер нь МАН нь мэдлэг боловсрол улс орныг авч явах чадвараараа хамаагүй дээр юм бна Шүү

  • Заак (August 02, 2015 8:46:12 pm )

    Дэмбэрэл гуайг зөнөсөнөөр нь дуудаад яахав Гол нь хуулиа дээдлэх нь зөв шүү дээ Чи удахгүй тэрнээс дор зөнөх ч юм билүү хэн мэдлээ

  • зочин (August 02, 2015 8:47:16 pm )

    АН-ыг засгийн эрхэнд гараад хууль зөрчиж ард олныг намаар нь талцуулж 2 хуваах МАН-ыхныг доош нь хийхэд их үүрэг гүйцэтгэсэн З.Энхболд одоо өөрөө жийгдэж АН-ынхаа гадуурхалд өртвөө хөөрхий. ҮЗХ-ныхон бүгд Увс, Ховдынхон тул АН-ын даргыг амархан Сайханбилэгт аваад өгчихнө шүү дээ. кккк

  • ЗОЧИН (August 02, 2015 9:03:16 pm )

    ЭНХБОЛДЫГ ӨМӨӨРЧ БУЙ ХҮМҮҮС ЭСВЭЛ ХАМСААТАН ЭС БӨГӨӨС ЁСТОЙ УСАН ТЭНЭГҮҮД БАЫЙХААС ЗАЙЛАХГҮЙ

  • Батхүү (August 03, 2015 8:34:33 am )

    2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ

  • dondog (August 03, 2015 11:13:47 am )

    Huuliin zaaltuudiig zailshgui barimtlah ectoi ch Bac ard tumnii canal bodliig hargalzah tal baican shuu. Demberel gishuunii huvid ard tumnii dund ner hund navcaital ynachihcan baigaa shuu dee . Ard tumniig doromjloh geegui l um bol Demberel gishuun ih hyrliin darga baih ectoi baican, gej yariad baih hereg algaa. Ahmadiin hunii manlailal baihgui nac nambaa aldcan hun gecen yaria bainga l yvj baina shuu dee.

  • ард (August 03, 2015 3:16:34 pm )

    Тухайн өдөр нь Л.Цог гэдэг хүн ахмад нь байсан тэгээд л болоо. Тийм л байсан юм бол тэр Дэмбэрэл нь өөрөө хуралдаа суухаа яасий. Байсан бол удирдуулах л байсан биз дээ

  • тэнгэрийн гэсгээл (August 04, 2015 9:55:04 am )

    улс төрийн шинэ хүчин гаргаж 2016 онд өөрсдийн төлөө тэмцэхгүй бол ард түмэн туйлдаа хүртэл ядарч үр хүүхдүүд минь хэн нгэний зарц болох гээд байх шиг ирээдүй үнэхээр тас харанхуй хэнд юунд итгэж найдахаа мэдэхгүй л байна даа хүмүүс ээ монголчууд ийм тэнэг сул дорой хонь шиг ард түмэн биш л юм сан даа. АН – зайлбал яасан юм бэ долоон уулын цаагуур явчихбал сайхан л байна Би уг нь АН дэмжиж сонгууль өгдөг бсан одооч хрүний хуучин нь дээлийн шинэ нь гэдгээр МАН аал дэмжих хэрэгтэй юм шиг бна. Ядаж буурлууд маань бүү өлсөг дээ нялхас минь эрүүл өсөгМАн ичсэн нэрэндээ хичээх байх

  • дрнгхшоло (August 05, 2015 8:05:26 pm )

    АН-ынхан намдаа үнэнч улс болох гэж ёстой бантанаж байна даа. хөндлөнгөөс нь харжээ байхад тэр бүлгийн дарга Гарамгайбаатар ,Эрхэмбаяр, түвдэндорж нарын ярьж хэлж байгааг нь хамгийн тод жишээ өрөвдмөөрч юм шиг ичмээрч юм шиг

  • novshnuud (August 11, 2015 10:31:27 am )

    kkk YErunhii said n 6 said asuudlaa oruulj irne geegui baihad shuud hurliin dargiin tushaalaa ashiglan heleltseheer unshij baidag ichdeggui ulairsan yum aa.Ih huraliin dargiin suudliig iim uildluuddee ashiglah gej l ulairan urduur n dairch uuriiguu taviulsan n todorhoi.Saihanbalag n oligtoi amitan bish gedeg n todorhoi ch ard tumnii amidral ulsiin guitsetgeh zasaglaliig avch yavah zasgiin gazriin butetseer uuriin suudliig zasahiin tuld huch turen oroldoj baidag Enhboldoo chi uiliin uree edlene ee.AN, MAN, MAHN, IZ, geh met ungursun 25 jild turd zaidalj baisan humuusees negiig n ch bitgii songooroi ard tumeen bugd adilhan NOVSHNUUD.

antalya rent a car