antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 1, 2015 Comments are off

Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

нийтлэсэн Admin

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн зүгийн нутгаар бороо, зарим газраар их бороо орж, сэрүүсэхийг анхааруулж байна.

2015 оны наймдугаар сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн зарим газар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, Их нууруудын хотгор болон Дорнод талын нутгаар 23-28 хэм, Алтайн өвөр говь, говийн нутгийн зүүн хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч 17-19 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийг 92 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны наймдугаар сарын 2-оос наймдугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

2-нд нутгийн зүүн хагаст, 3,4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 2,3-нд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car