Ирэх есдүгээр сараас иргэд өрхийн эмнэлэгтээ очиж шээс, цусны шинжилгээ өгдөг болох гэж байна. Учир нь нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын “Руйсанса” корпорацитай хийсэн төслийн хүрээнд өрхийн эмнэлгүүдэд шээсний шинжилгээний 142 аппаратыг суурилуулахаар болсон юм.
Одоогоор аппаратуудыг ашиглах, шинжилгээний хариуг цахим хуудсанд оруулах зэрэг сургалтыг 142 өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарт хийжээ. Сургалтыг энэ сарын 27-30-ны хооронд явуулсан байна. Дараагийн ээлжинд өрхийн эмнэлгүүдээр явж давтан сургалт хийж эмч нарыг дадлагажуулна. Ингээд иргэд ирэх есдүгээр сараас шээс, цусны шинжилгээ өгөх гэж заавал дүүрэг дээрээ хэд хоногоор оочерлох шаардлагагүй болох юм.
Энэ аппаратын хувьд шээсний шинжилгээгээр дамжуулан 10 орчим өвчнийг илрүүлэх хүчин чадалтай юм. Гол нь иргэд шинжилгээнийхээ хариуг авахаар заавал эмнэлэгтээ ирэх шаардлагагүй болно. Шинжилгээний хариуг тусгай вэбсайтаар орж, нууц дугаараа хийн авах юм. Хариугаа аваад зогсохгүй хоолны дэглэм, эм тариа, зайн эмчилгээний мэдээллээ ч сайтаар авах боломжтой хэмээн ЭМСЯ-аас мэдээллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 01, 2015 10:57:59 am )
бидэнд үйлчилгээ явуулах гэж байгаад талархаж байна. Гол нь чанартай удаан эдэлгээтэй аппарат тавьж нэг удаа лдлг хүн үздэг байгаасай.
1 Comment