XVIII зууны эцэст урьд өмнө үзэгдээгүй нийгмийн донсолгоон болж, хөрөнгөтний байгуулал шинээр төрж, феодалын нийгмээ халж ард олон дарлалын эсрэг тэмцэлд босч, ноёрхогч ангиуд хүч чадлаа харуулав. Францын хувьсгалын суурийг нь тавьсан Парисын ард түмэн 1889 онд хүний болон иргэний эрхийн тунхаг зарлаж, БНУ-г байгуулж, хаанаа цаазалсан зэрэг үйл явдал Францад төдийгүй Европын өнцөг булан бүрд дэмжлэг хүлээсэн. Гэвч хөрөнгөтнүүд хувьсгалт ололтыг ашиглах боломжийг олгоогүй. Коммунист намын тунхагт хөрөнгөтнүүд нийгмийн шударга бус байдлын жишээ болсон бөгөөд пролетаритай хийж буй тэмцэлд ялагдал хүлээнэ. Гэхдээ ёс суртахууны номлолын тусламжтай ч түүнийг дийлэхгүй. Хүн төрөлхтний сайн сайхныг хамгаалагчид ажилчдыг хүнлэг бусаар мөлжиж байгаа ч улам бүр нарийн арга хэрэглэсээр байна. Коммунистуудын үйл ажиллагааны нэгдмэл зорилго пролетарийг анги болгож хө- рөнгөтний ноёрхлыг түлхэн унагаж, пролетари нарт улс төрийн эрх олгуулахыг зорьсон. Коммунистуудын программын хамгийн гол зүйл бол хөрөнгөтний хувийн өмчийг устгах явдал байжээ. Хөрөнгөтний өмчийн тухайд бол энэ өмч өөрийн хүчээр биш нийгмийн хүчээр бүтсэн өмч юм. Капитал нь нийгмийн хүчээр бүтсэн атлаа хувь хүний мэдэлд байгаа бол түүнийг хамт олны нийтийн өмч болгох чухамхүү түүхэн зүй тогтолтой шударга үйл хэрэг болно. Хөрөнгөтний үзэл сурталчид чөлөөтэй худалдаа хийж, чөлөөтэй худалдан авч чөлөөтэй мөлжиж, бусдын хөдөлмөрийг завшихын төлөө улайрч байна. Гэтэл коммунистууд ийм эрх чөлөөг устгахыг хүссэн. Марк, Энгельс “Хүн бүрийн чөлөөтэй хөгжин боловсрох” нийгэм байгуулах эрхэм дээд энэрэнгүй зарчмыг томьёолж дэлхийн коммуннист хөдөлгөөн 1990 он хүртэл энэ зарчмыг удирдлага болгож ирсэн. Проле- тариуд гинжнээс өөр юуг ч ал- дахгүй олохдоо бүх дэлхийг олно. Октябрийн хувьсгал ялсаар нийгмийн шинэ байгуулал төрж, марксизм-ленинзмийн онолын туйлын үнэн зөвийн нотолгоо, хүн төрөлхтний түүхийн эргэлтийн үе байв. Октябрын хувьсгал капитализмыг дангаараа ноёр- хохыг эцэс болгосон. Нэн удалгүй Монголд хувьсгал мандаж, 1940 онд социалист чиг шугамыг тунхагласан. Дэлхийн хоёрдугаар дайнд фашизмыг ялснаар хүчний харьцаа социализмд ашигтайгаар эргэж арав гаруй орон ардын ардчилсан төр улсаа байгуулсан. 1949 онд Хятадад, 1959 онд Кубад үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, социалист хөгжлийн замд орсон. Ажилчин анги социализм байгуулах явцад дарлал мөлж- лөггүй шинэ нийгэм, орон бүхний хөдөлмөрчдийн сэтгэлийг татах чадвартай энэрэнгүй шударга нийгэм байгуулсан. Социалист орнууд эдийн засаг, улс төр, үзэл суртал батлан хамгаалах хүчирхэг потенциалтай болж капитализмаас давуугаа батал- сан. 1950-1980 онд социалист орнуудын аж үйлдвэрийн үйлд- вэрлэл 15 дахин нэмэгдсэн байхад хөгжингүй капиталист орнууд дөрөв дахин нэмсэн. Сүүлийн үед ажилчин ангийн тэмцлийн ачаар капиталист зарим оронд зүүншлэх ахиц гарав. Итал, Франц, Япон бусад нэлээд оронд коммуннистуудын байр суурь бэхжсэн. Далаад онд олон оронд ажил хаялт, сүрт жагсаал цуглаан болж үйлдвэрийн газрыг эзлэн авах, үйлдвэрчний эвлэл хийгээд Засгийн газрын хооронд зөрчил мөргөлдөөн цөөнгүй болж, үйлд- вэрчний эвлэл зөвхөн цалин хөлсийг баталгаатай болгох, албан татварыг багасгах, ажлаар бүрэн хангах асуудлыг хэлэлцээд зогсохгүй эдийн засаг, улс төрийн гол зангилаа асуудал, моно- полийн эсрэг, нийгмийн амьд- ралыг ардчилахын төлөө тэмцэх асуудлыг хэлэлцэх болсон. Марксист-Ленинист чиг шу- гамаас няцаж, пролетарийн интернациализмаас татгалзан ямар аюулд хүрснийг амьдрал харууллаа. Михиал Горбачёвыг 1989 оны арванхоёрдугаар сард Мальтад урван тэрслэх үйл ажиллагаа явуулж, ЗСБНХУ-ыг татан буулгаж Америк улсад бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаас болж дэлхий ертөнцийн түүх өөрчлөгдөж, хүн төрөлхтний хувь заяа орвонгоороо эргэсэн. Энэ уулзалтыг барууныхан ялалт гэж үздэг. Үнэхээр санаандгүй ялалт, санамсаргүй олз болсон. Социалист систем задарч зөв- лөлт гүрэн бутарна гэж хэзээ ч зүүдпээгүй. Зарим нь хүйтэн дайн дууссан, энх амгалан үе эхэлсэн гэж үздэг. Хэрвээ хүйтэн дайн дуусч дэлхий ертөнцөд энх амгалан үе эхэлсэн юм бол дэлхий яагаад урдаасаа дор болов. Яагаад хүн төрөлхтний амьдрал дордож муудах болов. Яагаад хаа сайгүй хямрал мөргөлдөөн болох болов. Зөвлөлт гүрэн зэвсэгтэйгээ устаад байхад НАТО-г яах гэж өргөжүүлэн Европт цөмийн зэвсэг байрлуулав. Нөгөө хүсээд байсан халуун дулаан ертөнц хаачив. Энх амгалан дайн тулаангүй зөрчил тэмцэлгүй сайхан болно гэсэн хаа байна. Зөвлөлтийн удирдлага өөрийнхөө ариун нандин үүрэг зорилгоосоо урвасан. Улс орны- хоо хүч чадлыг доройтуулж улс үндэснийхээ бүрэн байдал тусгаар тогтнолоо, өөрийнхөө нийгмийн бүтэц зохион байгуулалт, хууль хяналт, эдийн засаг, үзэл суртлыг бэхжүүлж ард түмнээ хамгаалахын оронд түүхэнд байгаагүй урван тэрслэв. Ардчилал социализмтай адил улс төрийн том онолтой ардчилал ганцаараа ямар ч боломжгүй. Тиймээс социализмтай хамт явах онолтой. Өнөөдөр ардчилал социализмтай хамт яваагүй тул хямарсан. Улс төрийн бодлого болон улс төрийн намууд социа- лизмыг ардчилал- тай хос- луулах энэ онолыг социал- демократ гэдэг. Социалист систем амжилтад хүрэх ёстойг ухааралгүй социализмаа нурааж, зөвхөн ардчилал гэж туйлширсан. Социализмыг хэн нэгэн биш олон хүн муухай гэж тархи угааж бүгдийг зөв амжилттай хийлээ гэж туйлширсан. М.Горбачёв ЗХУКН-ын ТХ- ны ЕНБ дарга болоогүй байхдаа Англид өндөр хэмжээний айлчлал хийх үед энэ хүний үнэн нүүр царай тодорсон. Тэрээр Карл Марксын шарилд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг ЗХУ-ын удирдагчдын уламжлалаас татгалзаж, хатан хааны ордонд заларч Маргарита Тетчертэй олон цаг уулзсан. Яагаад гэвэл Гарбочёвыг ямар хүн болохыг шалгасан. Төмөр хатагтай ажиллаж болох хүн байна гэдгийг тэр дор нь Рейганд мэдэгдээд түүнд зориулсан дайллага хийж дараа нь эхнэр Райсаг хувийнхаа харшдаа хүлээн авч барууны эд баялгийг Райсад бишрүүлсэн. Гарбочёвыг хөөрөгдөг байсан Райса ЗХУ- ын тэргүүн хатагтай болсон. Ингээд 1985 оны гуравдугаар сард Тетчер Москвад ирж саяхан нас барсан Черненког оршуулах ажиллагаанд оролцохдоо Горба- чевыг манай талын сүргийн ижил гэдгээ баталсан. Өнөөдөр АНУ, Хятадыг хам- гийн хүчтэй өрсөлдөгч гэж үзэн дэлхийн эдийн засагт гол үүрэг гүйцэтгэнэ гэцгээж байна. Тэгвэл тэр үеийн ЗСБНХУ бүхий л дутагдал доголдлыг дурьдлаа гэхэд XX зууны сүүлч үеийн Хятад улсаас 1.5 дахин хүчирхэг байсан юм. Энэ эзэнт гүрэн 1985 онд дэлхийн жагсаалтад хоёрдугаарт байсан. ЗСБНХУ, АНУ хоёрыг байнга харьцуулж үздэг байсан. Америкийн хар хүчээ болгодог байсан Ази, Латин Америкгай хамт авч үзэх байсан юм. Эдгээр тив ХIХ зуунаас капитализм хөгжсөн хэр нь хүмүүсийн аж амьдралын түвшин Зөвлөлтийн дундаж түвшинд ойртож чадаагүй байсан. Хэрэв энэ үед ард иргэд нь сард 2-3 мянган доллар авдаг байсан бол АНУ түүний үйлдвэрлэл, түүхий эдийн дагуур болж хөгжсөн хүмүүс нь сард 50 доллар олохын төлөө ажиллаж ирсэн. Зөвлөлтөд Англи, Америк хүнийхээс яльгүй доогуур орло- готой, айл гэр бүлийн 80 хувь нь тусдаа орон сууцанд амьдарч байсан. Зөвлөлтөд ирээдүйн эдийн засгийн чөлөөт бүсэд шинэ үйлдвэрүүдэд ажиллах боловсрол сайтай мэргэшсэн ажиллах хүчний олон сая хүнээс бүрдсэн арми байсан. Үүнээс гадна сансрын аж үйлдвэрлэл, эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, цөмийн аж үйлдвэр, суурь машины үйлдвэр зэрэг өөр олон зүйлээр баруунаас дутаагүй зарим нь илүү байсан. XX зууны эхэнд Орос орон асар их далд нөөц, хүч чадлын арвин их сантай аугаа их боломжийн орон байсан. Энэ орны алтны нөөц гэхэд 2500 тн. Ийм нөөцтэй байсан оросууд эдийн засгийн чөлөөт бүс байгуулан дэлхийн хөрөнгө оруулагчдыг урин залж алтаараа тэдний оруулсан хөрөнгийг баталгаажуулаад тайван сууж болох байсан. Аливаа хөрөнгө оруулагчийн хувьд хамгийн чухал зүйл болох улс орны тогтвортой байдал, дэг журмыг хатуу чанд хангах байсан. Гэвч 1985 онд улс орны хуримтлуулаад байсан хэмжээлшгүй их хүч чадал их нөөц бололцоо төдий хэмжээний баялаг хоосон зүйлд үрэгдсэн. Оросын баялаг 1917-1920 онд баруун руу гарсантай адил Америкийн эдийн засгийг тэтгэж, долларын системийг дэмжсэн. АНУ дахин ЗХУ-тай “хувьсгалт ажиллагаа” явуулж, орос орноор Эльдорадогийн “алтан орны” үүрэг гүйцэтгүүлэв. Энэ удаад бүх зүйлийг хувьсгалын болон иргэний дайны жилүүдийнхээс хавьгүй нарийн бодож боловс- руулж хийсэн гэдгийг шударгаар зөвшөөрч байна. Зөвлөлтийн дээдсийг өөртөө ашигтай тал руу чиглүүлэхийн тулд 1982 оноос эхлэн далд стратегийн шинжтэй Афганистаны душмануудад үзүүлж байсан тусламжаа нэмэгдүүлж, өмнө зүгт явуулж байсан Оросын дайныг улам сунжруулан нөөцийг нь энэ үр ашиггүй дайнд зарцуулсан. Брежневын үед нефть шатдаг хий гадаадад гаргахад найдвар тавьж буйг мэдсэн америк эдгээр бүтээгдэхүүний үнийг гурав дахин унагаж, ЗСБНХУ-ын валютын орлогыг огцом бууруулж, энэхүү стратегийг хэрхэн боловсруулж хэрэгжүүлсэн тухай америкийн түүхч Швейцерийн “Ялалт” номонд тодорхой бичсэн. Дэлхийн II дайны дараа капитализм хоцрогдсон гэсэн дүгнэлтэд хүрч, шинэ хуулиуд гарч Үйлдвэрчний Эвлэл хүчир- хэгжин капитализмыг зог- соосон. Гэтэл энэ үед эдийн засагч Милтон Фридмон “шинэ баруунтнууд” гэсэн улс төрөөр хичээллэж, чөлөөт зах зээлийн эдийн засаг гэдгийг дэлгэрүүлж, Чилийн Пиночет, Английн Тетчер, Америкийн Рейган дагасан. Тэд 1990 онд зүүний орнууд нурахад жинхэнэ хүчээ авч капитализм гэсэн идеологийн оронд чөлөөт зах зээлийн эдийн засаг гарч ирсэн. Зүүнтнүүд энэ идеологийн золиос болцгоож, ядуу орнууд хэд дахин өссөн. Тэд хүмүүсийг элгээр нь газар “хэвтүүлэх” гэсэн улс төрийн хүслээ биелүүлж, амжилттай ажилласан. ЗСБНХУ-ын нуралт Орос орныг талхилах, баруунд “цусаа өгөпн” саалийн үнээ болгох үйл явцтай зэрэгцэн явсан. 80-аад оны сүүл үеэс Оросоос жил бүр 25 тэрбум доллар гарах болсон. Эдгээр доллар нь оросын бизнесмэнүүдэд улс орныхоо нөөц баялаг, өмч хөрөнгө.бараа таваар, ноу-хауг өчүүхэн юунд ч хүрэхгүй үнээр худалдсаны үр дүнд орж ирсэн юм. Эдгээр нөөц баялаг чухамдаа барууны эдийн засгийн хэрэгтэй өсөлтийн хүчин зүйлээр хангаж өгсөн. Барууны олж авсан өөр нэг том олз бол ЗХУ-ын 1990 оны 2300 тн алтны нөөц Эльдорадо-2 ажиллагаагаар 240 тн нь үлдэж бусад бүх алт баруунд хог болсон барааг худалдан авахад зарцуулсан. Чухамхүү М.Горбачёв хамгийн түрүүнд улс орныг өрийн занганд оруулсан. Өөрийн орны нөөц бололцоог ашиглахын оронд гадаадын зээлийг баруун, зүүнгүй авч эхэлсэн. 80 тэрбум доллар их мөнгө. Энэ мөнгөөр дээд зэргийн хэд хэдэн “цахиурын хөндий” байгуулж болох байв. Хамгийн эмгэнэлтэй энэ их мөнгө ямар ч утга учиргүй хаашаа нь мэдэгдэхгүй арилж, өнөөгийн оросуудын нуруун дээр хүү нь өссөн хүнд өр болж үлдсэн. Горбачёвын үед өөрчлөн байгуулалтаас хамаагүй ашигтай тусаж болох олон хувилбар байсан. Энэ мөнгөөр юу ч бүтээж чадаагүй тэгээд ч энэ мөнгөний нэгээхэн хэсэг нь мөнгө биш тоног төхөөрөмж хэлбэрээр орж ирсэн. Мэдээж гүйлгээгүй хэвтэж байсан хуучирсан техникээ өгч далд оруулсан. Харин мөнгийг өргөн хэрэглээнд зориулж нөгөө- тэйгүүр, ердөө л хулгайлан хилийн чанадын дансанд хийсэн. Аль ч тохиолдолд мөнгө эргээд баруунд очиж байсан. Яг ийм явдал Ельциний үед болсон. Дахин 70 тэрбумын долларын өрийг шүүрэн авч түрүүчийн адил “тэг” үр дүнтэйгээр зарцуулсан. Рейганы хамтран зүтгэгчийн нэг “Америкийн дуу хоолой” радиог олон жил толгойлж байсан дараа ЗХУ-ын эсрэг сэтгэл зүйн дайныг удирдаж байсан Чарльз Уик нэгэн уулзалтын үеээр “Бид та нарыг ялаагүй”. Харин та нар ялагдсан. Та нар өөрсдийнхөө ертөнцийг нураасан. Та нар түүхийн золгүй хүмүүс. Та нар зугаалж цэнгэж, улс орноо ууж идсэн хүмүүс. Бид та нарыг юу ч үгүй болтол цөлмөнө. Гүйлгачин болгоод ертөнцөөр явуулна та нарыг бүрмөсөн нуга дарсны дараа бизнес эхлүүлнэ. Бид та нарын зовлонг удаан үргэлжлүүлэхгүйн тулд тусалсан. Мэдээж хэрэг та нарын шунаг хомхой алсын хараагүй байдлыг болон эрх ашгийнхаа төлөө сул дорой байдлыг чинь ашигласан. Та нар бидний харилцааг “хүйтэн дайн” гэж нэрлэсэн. Тэгвэл дайн бол дайн л байдаг. Дайны үед илүү зан хэрэггүй. Тэгэхээр ийм л байна үнэнээр нь хэлчихлээ, өршөөгөөрэй” гэсэн гэдэг. Дэлхийн улс орнууд америк эздийн тоглодог төгөлдөр хуурын товчлуур төдийгөөр зүйрлэж болохоор болжээ. Украйны нөх- цөл байдлын хариу болгон ОХУ- ын эсрэг хориг тавихыг Европын холбоонд шаардсаны дагуу хориг арга хэмжээ авсан хэдэн сарын дотор 21 тэрбум еврогийн хохирол хүлээсэн. Гэтэл энэ хориг арга хэмжээний үр дүнд өнгөрсөн онд АНУ, ОХУ-ын хооронд худалдааны эргэлт долоон ху- виар, АНУ- аас импортолсон барааны хэмжээ 23 хувиар өссөн дүн ил болов. Тэгвэл Япон улс АНУ-н шаардсан гэдгээ учирлан илэн далангүй мэдэгдэв. АНУ- ын дэмжлэгээр төрийн эрх аваад өөрсдийнхөө иргэдээ орос хэлтэй хэсэг гэх мэтээр ялгаварлан гадуурхах бодлого явуулж байгаа Украйны дотоод зөрчлийн бурууг ОХУ-д тохох гэсэн гүтгэлгийн компанийг дэмжиж өөрсдөө хохирохыг Европын холбооны иргэд хүсэхгүй нь ойлгомжтой. Саддам Хуссейны засаглалын эсрэг Иракт явуулсан дайн Ливи, Сири зэрэг улс оронд өдөөсөн иргэний дайн хүн төрөлхтний гамшгийн эзэн нь Америк гэдгээ харуулсан. Монголд өчүүхэн ч хүртээл- гүйгээр баялгийг нь хоослох бодлогыг хэрэгжүүлж байсан “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла нарын 35 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутган ял оноосон шуугиан болов. Өөрсдөө бол татвараас зайлсхийсэн ямар ч иргэнээ хатуу шийтгэдэг хуультай Америк Монголд суугаа Элчин сайд Монголын шүүхийг буруутган Мянганы сорилын сангийн тусламжийг өгөхгүй гэх мэдэгдэл гаргав. Уг нь “Соусгоби сэндс” компани манай хуулийн дагуу 234 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой байсан юм билээ. Гэвч элдэв шахалт дарамтаар 80 тэрбум болгож, эцэст нь бүр шалдаа буулгаад 35 тэрбумыг төлүүлэхээр болсон ч төлсөнгүй. Татвараа авах гэсэн Монголын төр хууль хяналтын байгууллагыг буруутгах, түүнд ял өгсөн прокурорыг шийтгэнэ гэж Ерөнхийлөгч амласан гэх шиг. Харин энэ Ж.Капла гэгч нөхөр Монголоос 46 тн алтыг ямар ч татваргүйгээр авч гарсан “ Бороо гоулд”-д ажиллаж байсан. Тэндээсээ дэвшээд баялгийг нь авахдаа өдөрт нэг сая ам. долларын өрөнд оруулдаг бас хөрөнгө гэх төлбөрийг жил жилд нэмэгдүүлэн нэхэж суудаг “Оюутолгой”-д дэд захирлаар ажиллаж байжээ. Сонгуулийн хар машин авчирч өөрсдөө тохируулга хийж хэнийг УИХ гишүүн болгохыг шийдэж, хэн нэг нь дуулгаваргүй аашлах гэвэл “офшор” дансыг нь илчлэн сануулга өгдөг Америк эздийн хилэгнэсэн дуу хоолой Монгол дахь “утсан хүүхэлдэйнүүдийг” нь хөдөлгөөнд оруулав. Мэдээж тэр олон хүүхэлдэйн хамгийн түрүүнд хөдлөх үүрэгтэйгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мартсангүй. Ерөн- хийлөгч маань улс орныг нь тонон дээрэмдэж байгааг тоогоогүй байж “ хараалгахаас” айсан гэх шиг. Улс орныг яаж сүйтгэх нь ард иргэд юу гэж шүүмжлэх түүнд огт падгүй. Монгол Улсын эрх ашиг хамаагүй Америкийн эрх ашиг чухал болжээ. Улс орны эрх ашгийг уландаа гишгэсэн энэ үйлдэл нь эх орноосоо урвасан нотолгоо болов. Эрх мэдэл, албан тушаалаа гэмт үйлдлийг хайцаалан хамгаалахад ашигласан хамгийн том албан тушаалын гэмт хэрэг болов. Ялангуяа гадаадын иргэд Мон- голын хуулийг даган мөрдөхгүй байж болох жишгийг тогтоов. Өнөөдөр нэг л хүн нийтийн хөрөнгийг эзэмшээд бас тэр хүн ердөө ганцаараа хангалуун амьдрахыг ардчилал гэж төөрүүлэх зорилгоор шинэчлэл хийх улс санаандгүй мэт хүмүүсээ илгээн үндсэн хууль бусад хуулиудад санаагаа суулгасныхаа дараа “Бид танай хууль зөрчөөгүй бүх зүйл хуулийн дагуу” гэсэн дүрмээр ядуу орны газар нутаг, орд газрыг эзлэн авсаар байна. Өнөөдөр Монгол социа- лизмаас салж капитализм руу очих гэсэн биш феодализм руу унасан. Өөрөөр хэлбэл, хилээ нээснээр хамгийн том хожигсод уул уурхайгаар орж ирсэн гадныхан. Тэдэнд өрөвдөх, хайрлах сэтгэл эсвэл гэмших хүн чанарын наад захын ойлголтгүй юунд ч хариуцлага хүлээхгүй ёстой харийн хүн. Тэдний үгийг дагаад иргэдийг хохироох эхлэл глобальчлалаас эхтэй. Тэд ядуу орноор явж улс орноо хувааж идэх зорилготой хүмүүстэй нийлж нөгөө хэсгийг нь ядууруулж, баяжих глобальчилсан шинэ либеральчлалын золиос болго- сон. Монголын төр өөрийгөө хэн гэдгээ таниулах феодал уу, социализм уу аль эсвэл ардчиллын төр үү гэдгээ батлан харуулах улс төр нууц байгаа сонирхол хуйвалдаанаар хууль бусаар нөлөөлж байгаа тул улс төрөө шударга болгох ард түмэн төрийн эзэн гэсэн улстөрийн ойлголт нь хамтдаа амьдрах гэж буй хүмүүс нийлэн ямар төрийг байгуулж, түүгээрээ өөрсдийнхөө хувь заяаг шийдүүлэх гэсэн ойлголт. Ийм шийдэлд оногдсон төрийг хамтдаа хэлэлцэн батал- гаажуулдаг Хүмүүс ганц нэгээр хувиа хичээх биш нэгдэн нийлж итгэлцсэний дараа ард түмэн том үйл хэргийг бүтээж чадна. Энэ үед улс төрийн нэгдсэн удирдлага хэрэгтэй. Улс төрийн удирдлагыг чөлөөт сонгуулиар сонгохдоо намууд үзэл бодлоороо бие даагчид орон нутгаа төлөөлөх өөрөөр хэлбэл, намууд пропорционалиар бие даагчид аймаг дүүргээс можиратороор сонгоход нам, иргэдийн төлөөлөлтэй парламенттай болж, иргэд намаас дутахгүйгээр улсаа хөгжүүлэх үндэсний хүслээ, үзэл бодлоо илэрхийлэн мэдлэгээр өрсөлдөх болно. Монголын Үндсэн хууль яагаад классик болоогүй гэвэл хэнд зориулсан тэр үндэстнээ Үндсэн хуульд нэрлээгүй, хүсэл эрмэлзлийг тунхаглаагүй. 1990 оны өөрчлөлт социализмыг устгах зорилготой байсан. Нэгдэл хамт олон болон тэгш эрхийн эсрэг эрх чөлөө гэсэн ойлголт тавьж, хувьчлал явуулж социализмыг нураасан. Улс төр гэх үгээр социализмын үед бүтээж босгосон нийгмийг нурааж, феодалын улс төр, эдийн засаг ноёлсон. Нэг намын тогтолцоо төлөвлөгөөт эдийн засаг гэсэн улс төрийн идеа- логи социалдемократ буюу хамтын ардчиллаас татгалзсан. Энэ ардчиллын үнэт тулгуур нь ахан дүүсэг ёс, эрх чөлөө, шударга ёс байсан. Хамтдаа амьдарцгаахыг социалын төлөө гэдэг бол улс төрийг социализм гэдэг. Социализмын 70 жил мэдлэгээр бүхнийг хийсэн бол ардчиллын 25 жил сэтгэлийн хөдөлгөөнөөр хийж, нийгэм болон иргэн гэх ойлголт сөнөсөн. Ёс суртахуун буюу этик ирээгүй нийгэм утгаа алдаж задарсан. Яагаад гэвэл нийгэм төрийг сонгосон тул нийгмийн мэдэлд. Иргэд энэ төр ба нийгмийн идэвхтэй гишүүн байж, асар их бүтээн байгуулалт хийж, дэлхий дайнд ялалт байгуулж байсан нийгмийг нураасан. Дайны дараа капитализм хоцрогдсон гэсэн дүгнэлтэд хүрч зогссон ч чөлөөт зах зээлийн эдийн засаг гэх шинэ идеалоги гарган ирж, дэлхийн эдийн засаг болон улс төрийг гартаа оруулан олон орны хүмүүсийг элгээр нь газар хэвтүүлэн улс төрийн хүслээ биелүүлсэн. Юм бүхэн хугацаатай. Суулийн 20 жил худлаагаар дүүрэн ичгүүргүй үеийг авчирлаа. Шинэ үе баян эсвэл ядуу гэхгүй эрх тэгш хуваарилагдсан байх ёстой. Сүүлийн 20 жил нийтийн хөрөнгө нэг хүнд шилжиж баян эсвэл ядуу гэсэн ойлголт гарсныг зогсоож улсын мэдэлд буцааж авах ёстой. Монголын төрд нийтээрээ сайхан амьдрах гэсэн бодлого алга. Төрийн эрх барихдаа ард түмний хүслээ төрийн бодлого болгодог үүний тулд зах зээлээ тодорхойлох ямар түвшний мэргэжил эзэмших ямар мэдлэгийг хөгжүүлэх, ямар бүтээгдэхүүнийг хэдий хэмжээгээр хаана борлуулахаа тодорхойлох байсан юм. Чөлөөт зах зээлийн эдийн засаг, либериал төр нь хүчгүй нийгэм нь өмчгүй болж аж үйлдвэрээ устган ажилгүйдэл, эдийн засгийн хямрал гарч эх оронч сэтгэлгүй улстөрчид жижиг, дунд үйлдвэрээ хөгжүүлнэ гэхээс цаашгүй болсон. Үндэстэн байж “ үндэсний хүсэл” гарч ирдэг. Энэ хүсэл нь төрийн удирдлагын амин сүнс болох учиртай. Нийгэм гэдэг нь хөдөлмөрийн хуваарилалт нь тодорхой нэгдсэн нэг хүсэлтэй, үүрэг хариуцлагатай бүлэг хүнийг хэлнэ. Анги үүсэх нь нийгэм задарч байгаагийн шинж. Монгол дотооддоо баимтлах улс төрийн идеологи бол социал демократ буюу хамтын ардчилал. Ардчиллын үнэт тулгуур нь ахан дүүсэг ёс, эрх чөлөө, шударга ёс. Энэ тулгуур үнэт зүйлээ буруу ойлгож нийгэм хямарч, иргэдийн 70 гаруй хувь нь ядуу амьдарч байгаа нь шударга ёс, хөдөлмөрийг үнэлэхээ больсных. Барууны улс төр явуулах дараагийн алхам нь хамтын зах зээлийн эдийн засаг бий болгох буюу үндэстэн дамнасан корпораци байгуулах. Энэ корпорациуд нь хувийн биш нийтийн нийгмийн өмчийг үндэстний эрх ашгийн төлөө ашиглах. Хамтын зах зээлийн засаг хувийн өмчид тулгуурлаж болох ч төрийн удирдлагад байна. Энэ нь эдийн засгийн макро түвшинд гардаг хямралууд, инфляци, ажилгүйдэл, халамж гэх мэт асуудлыг шийдэх, иргэдийг ямар нэгэн гачигдах зүйлгүй амьдралыг нь хангаж өгдөг байх. Монголын консерватив идеологи явуулахын тулд үндэсний хөрөнгө оруулалтын санг бий болгох ёстой. Монгол үндэстний төлөө ажиллаж буй төр хүчтэй, чадалтай байх ёстой. Барууны үзэлтэй гэж өөрсдийгөө нэрлэсэн нам нь либерализмыг барьж туйлширсан. Баруун, зүүний төсөөлөлгүй үндэстэн яаж улс төр хийнэ гэж. Асуудлаа шийдэж чадахгүй парламент, Дээд шүүх, Засгийн газар нь ажлаа хийдэггүй хямдхан улс төр хийх төдий байна. Барууны улс төр байхгүй бол парламент болон төр оршин тоггнох бололцоогүй. Мөн зүүний улс төртэй байж хамтын зах зээлийн эдийн засгийг цогцлоон байгуулна. Гадагшаа чиглэсэн барууны, дотогшоо чиглэсэн зүүний улс төр хосолсон ард түмэн нэгдэн нягтарч глобал үндэстэн болж төлөвшинө. Улс төр, эдийн засаг, нийгмийн бодлого нь дэлхийн бодлогоор биеллээ олдог байх хэрэгтэй. Дэлхий бол хүний хүсэл. Монгол хамтын консерватив буюу барууны улс төр зөв явбал дэлхийд өөрийн байр сууриндаа очно. Социалист болон капиталист систем найрамдан даяаршиж эхлэхэд Монгол хоёрдахиа дэлхийн түүхийн эргүүлэгт орж яахыгаа мэдэхгүй, хэн бидэнд тусалж хэн биднийг шинэ нийгэм рүү дагуулан Орос социализмд тусалсан шиг биш өөрсдөө байгуулах болсон. Огцом үүссэн ардчиллын өөрчлөлт суларсаар социализм устаж, капитализм ирсэнгүй. Бүр аль ч үгүй болж сүүлдээ дэлхийн мэдлэг боловсрол, хөгжлөөс сугаран үлдсэн. Социализмын үед иргэншилтэй байсан бол ардчиллаар түүнийгээ алдаж, социализмыг нурааж зөвхөн ардчилал гэж туйлширсан. Бас бүгдийг амжилттай хийлээ гэж төөрсөн. Мэдлэг боловсролоос зугтааж зөвхөн бизнес хийгээд бүгдийг амжуулах гэсэн мөнгөтэй л бол хөгжих боломжтой гэсэн гэнэн зорилгууд биелж олон алдаа гаргасан. Аж үйлдвэржсэн Монголоо байгуулах хөгжлийн загвар нь мэдлэгт тулгуурласан үндэстний капиталаа хамтын зах зээлийн үйлдвэрлэлээ хөгжүүлэхээс хувийн хэвшилд тулгуурласан чөлөөт зэх зээлийн эдийн засгийн замаар хөгжихгүй нь батлагдлаа.
С.НАЙДАН
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 28, 2015 1:07:13 pm )
Жинхэнэ коммунист тархи угаалт байна.
-
хоньчин Найдангийн ах-коммунист Найдан (July 28, 2015 2:38:07 pm )
угаасаа ЗХУ-ын социалист нийгэм бие даан оршин тогтнох ямар ч чадваргүй болсоны улмаас л задарсан, энэнд заавал Горбачёвыг буруутгах нь утгагүй, Горбачёв гэдэг хүн огт байхгүй байсан ч өөр хэн нэг нь энийг хийх л байсан. Тэр үеийн социалист нийгэмд ажиллана гэдэг бол халтуур, дарамт, хууран мэхлэлт л байсан шүү дээ, ажлыг бусдаас илүү сайн хийлээ гээд илүү хөдөлмөрийн хөлс авдаггүй тийм нийгэмд хэн сайн ажилахыг хүсэх вэ дээ
-
Anonymous (July 28, 2015 10:26:10 pm )
iim soliotoi kommunist bidnii dund baidag baih ni. yum unshdag l bololtoi. gehdee kommunist bol kommunist l baidag ni batlagdaj bna
-
ЗОЧИН (July 29, 2015 9:34:45 pm )
КОММУНИЗМ БОЛ МАШ САЙН НИЙГЭМ МӨН ГЭХДЭЭ ТҮҮНД ХҮРЭХ АРГА БУРУУ БАЙСАН ШВЕД ДАНИ НОРВЕГЕ ШИГ ХӨГЖСӨН БОЛ ӨӨР
-
зочин (July 31, 2015 2:17:00 pm )
одоо алдах гинж байхгүй болсон хятадад тушаасан
-
монгoл (August 01, 2015 7:46:57 am )
Бид Ялагдах арай болоогуй бна !!! ДУУЛГАВАРТАЙ АРД ТУМЭН ХУЛЭЭЖ БНА ГАНЦХАН ХУДОЛГОГЧ МОТОР АЛГА БИЙ БОЛНОО МОНГОЛ ДЭЛХИЙГ СЭРЭЭНЭ !
-
ganaa (August 01, 2015 10:05:08 pm )
Bulshandaa orson kommunizmiin suns bn daa ene chin n
-
dajaa (August 02, 2015 10:29:55 am )
bodmoor l yum bna
8 Comments