“Sound of kiss” хамтлагт урлагийн гараагаа эхлүүлсэн дуучин Мино буюу Т.Номин нэгэн үе Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжинтэй сүр дуулиантай хуримаа хийж гал голомтоо бадраасан. Гэвч залуу хосууд гуравхан сарын дараа хамтын амьдралдаа цэг тавьсан юм. Анхны нөхрөөсөө салсанаас хойш хошин урлагт хэсэг хугацаанд зүтгэж байгаад нам гүмхэн болсон Мино үрийн зулай үнэрлэж хүүтэй болсон билээ. Олны яриагаар Мино өмнө нь үерхэж байсан Бямбасүрэнтэйгээ дахин хайрын романсаа эхлүүлж хүүг нь төрүүлсэн гэдэг. Ээж болж намба суусан залуу уран бүтээлч маань гэрийн эзэгтэйн үүргээ сайн биелүүлж байгаа. Харин эмэгтэй хүн бүрт хүүхэд гаргасны дараахан жин нэмдэг асуудалтай тэмцэж турахаар шийдсэн тухайгаа Мино цахим хуудасны найзууддаа дуулгаж байсан. Жин нэмсэн байдалдаа нэлээдгүй сэтгэл дундуур явсан дуучин бүсгүй маань тураах бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн бөгөөд уг бүтээгдэхүүнийнхээ 7 хоногын үр дүнг сонирхуулсан байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Амласан ёсоороо долоо хоногийн дараах үр дүнгээ харьцуулсан зургаар харуулж байна. Бүтээгдэхүүнүүдээ анх хэрэглэж эхлэхэд 60 кг жинтэй байсан бөгөөд одоо 58 кг буюу хоёр килограмм жинг хаяж чаджээ. Богино хугацаанд багагүй үр дүнг өөрийнхөө биед мэдэрч, харж чадсандаа баяртай байна. Бүтээгдэхүүнүүдээ хэрэглэхээс гадна хоолны дэглэм барьсан шүү.
Үргэлжлүүлээд өдөр бүр Leptin Mongolia-ийн бүтээгдэхүүнүүдээ хэрэглэнэ. Дараагийн долоо хоногт дахиад та бүхэндээ гарсан өөрчлөлтүүдийг харуулах болно. Зорьсон зорилгодоо алхам алхмаар ойртсоор байна. Шинэ долоо хоногийн ажилд нь амжилт хүсье” хэмээжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.