antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 27, 2015 1 comment

Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркад хэрэгжүүлэх төслийг баталлаа

нийтлэсэн Admin
emeeltiinuildverНийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/622 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хөрөнгө оруулалтын зардлаас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулахыг Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-т даалгав.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ –ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, зураг төслийн ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН
ПАРКИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛААС ХЭРЭГЖҮҮЛЭХ
ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
/сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа 2015 онд санхүүжих
1 Ундны ус хангамжийн ажлын зураг төсөл  /14 км, усан сан/ 2015 74,9
2 Технологийн ус хангамжийн ажлын зураг төсөл /6 км шугам, усан сан/ 2015 74,6
3 Үерийн барилга байгууламжийн ажлын зураг төсөл  /9 км/ 2015 56,9
4 Цахилгаан хангамжийн ажлын зураг төсөл  /110/35/10 дэд өртөө/ 2015 57,7
ДҮН 264,1


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Темерчулуун/ НИХТелеелегч/ (July 27, 2015 10:37:09 am )

    Арьс шир боловсруулах уйлдвэруудийг Хотоос 200 км нуулгэх хэрэгтэй болохоос Эмээлт руу гаргаж нуд хуураад яах юм бэ. Бидэнд еер хийх ажил маш их бн

antalya rent a car