Наадмын өдрүүд хойно хоцорч намрын бэлтгэлээ базаах цаг юу юугүй хаяанд ирлээ. Энэ жил нийт нутгаар бороо хур багатай ган гачиг элбэгтэй байгаа болохоор өвсний гарц муу байгаа. Үүний хажуугаар улс орны хамгийн чухал салбар болох хөдөө аж ахуйн салбар хүндхэн нөхцөлтэй нүүр туллаа.
Энэ жилийн хувьд улсын хэмжээнд хаврын тариалалтын ажлыг тавдугаар сарын 03-наас эхлүүлж, нийт 511.2 мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс үр тариа 387.9 мянган га-д, үүнээс улаанбуудай 359.7 мянган га-д, төмс 12.6 мянган га-д, хүнсний ногоо 6.9 мянган га-д, тосны ургамал 78.5 мянган га-д, тэжээлийн ургамал 19.5 мянган га-д, эмийн ургамал 5335 га-д, жимс, жимсгэнэ 228 га-д тус тус тариалсан юм.
Харамсалтай нь энэ жил ургац алдах тодорхой болжээ. Одоогоор төлөвлөсөн ургацын 50-60 хувийг алдах нь тодорхой болсон мэдээлэл тариалангийн бүсээс ирээд эхэллээ. Энэ хэмжээгээр ургац алдвал бид 200-230 тонн улаанбуудай хураана гэсэн үг.
Газар тариалангийн холбооноос өнгөрсөн өдрүүдэд тариалангийн талбайдаа ажилласан бөгөөд манай улсын тариа буудайн голлох нутаг Сэлэнгийн хувьд нийт ургацынхаа 80 хувийг алдах нь тодорхой болжээ.
Ингэснээр ирэх өвөл монголчууд бид өлсөж мэдэхээр болоод байна. Мэдээж гаднаас импортоор буудай авах л байх. Тэр нь тэнгэрт тулсан үнээр орж ирнэ. Учир нь манай урд, хойд хөршүүд ч гэсэн энэ жил тариа буудайгаа хүссэн хэмжээгээрээ хурааж авч чадахгүй болсон гэдгээ албан ёсоор зарласан. ОХУ тариалангийнхаа 25 хувийг алдах нь тодорхой болсон гэдгээ мэдэгдсэн. Харин өмнөд хөрш маань 25-30 хувиа алджээ. Дээрх улсууд тавдугаар сарын сүүл болон зургаадугаар сарын үед манай улстай яг адилхан гантай байсан. Тэд цаг тухайд нь үүлээ буудаж газар тариалангийн бүс нутгууддаа бороо хур оруулснаар 20-30 хувийн ургацаа л алдаж байна. Манай бол эсрэгээ бахь байдгаараа “Ургац алдах нь тодорхой боллоо” гэсэн марзан юм ярьцгаагаад л сууж байх жишээтэй. Яам тариаланчдын хүсэлтээр цаг тухайд нь үүлээ буудаад хур тундас оруулсан бол Орос, Хятад шиг 20-30 хувиа алдах боломж байсан уу гэвэл байсан.
Тариаланчид ажлаа мэдэхгүй хэмээн салбар яамныхандаа нэлээдгүй ам муутай сууцгааж байна лээ. Учир нь тухайн үед ХХААЯ-д олонтаа бичиг явуулж “ган гачиг болох нь газар тариалангийн бүс нутагтаа үүл буудаж бороо хур оруулж өгөөч” гэж хүссэн байдаг. Харамсалтай нь энэ хүслийг нь салбарын сайд нь гүйцэлдүүлж өгөхгүй байсаар өнөөдөр ийм “амжилтанд” хүрчээ. Ургац алдах үйл явцыг томоор харвал улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Гаднаас өндөр өртөгөөр буудай, гурил авна. Түүнийхээ хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ.
Арай багаар харвал банкнаас өч төчнөөн төгрөгийн зээл аваад газарт булсан иргэд, аж ахуй нэгжүүд жинхэнэ утгаараа хамраараа газар хатгах нь тодорхой. Дарга нар одоо бороо орвол буцаад сэргэнэ гэсэн шумыг нийгэмд тарааж байна. Харамсалтай нь тийм зүйл хэзээ ч болохгүй. Механик болцондоо орсон тариаг мянга услаад нэмэргүй гэдгийг захын тариачин хүүхэд л мэдэх зүйл шүү дээ. Эндээс тус яамныхан ажлаа хэрхэн мэддэг болох нь харагдаж буй гэлтэй. Мэдлэг байх, сэтгэл байхгүй, ажлаа мэдэхгүй, дээрээс нь тариаланчдынхаа үгийг сонсдоггүй Хөдөө аж ахуйн яамныханыг яах вэ.
Газар тариалан бол манай улсын чухал салбаруудын нэг. Үүнийг уналтад оруулсан хэсэг бүлэг хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй.
Нөхцөл байдал ийм хүнд байгааг мэдсээр байж Р.Бурмаа сайд наадмын өдрүүдэд ёстой л наадаж цэнгэж явсан даа. Хүй долоо худагт бэсрэг наадам хийхээс наагуур л юм болсон. Сайдын гал гаднаа туг далбаа, усалгааны систем, том оврын буюу 165 морины хүчин чадал бүхий трактор байрлуулжээ. Орсон, гарсан гадаад дотоодын зочдод уртын дуу сонсгож, морин хуурын татлага татаж сонирхуулсан шигээ олны нүдийг хужирлаж байв. Төсвийн мөнгөөр наадамлаж, техникийн хүчээр Хүй долоо худагт ус асгаж сууж байхаар гантай зудтай байгаа тариалангийн бүс нутагтаа анхаарлаа хандуулахгүй дээ.
Гэхдээ амар, амар. Жилийн жилд улаанбуудайг минь авахгүй байна гэж хэрэлддэг цаг ард хоцорлоо. Энэ жил мянга хүссэн ч тийм хэрүүл гарахгүй нь. Юу ч хурааж аваагүй хүмүүс юугаараа хэрүүл хийх вэ дээ. Монголын газар тариаланг элгээр нь газар хэвтүүлчихлээ хөөрхий.
Г.Ган
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 27, 2015 10:09:50 am )
Ургац асуу гэхээс илүү Энэ хүн ургацаа ялгаж чадах уу
-
эрка (July 29, 2015 1:59:27 pm )
Сэлэнгэ аймагт 6 сард нэг ч удаа бороо ороогүй гэж засаг дарга нь мэдээлж байналээ. Ид ургалтын үед цаг агаарын прогноз хардаад үүлээ буудаад ч болов бороо орууллах талаар бодоогүй юм байхдаа Бурмаа гуай Одоо хичнээн бороо ороод үр дүнгүй гэж мэрэгжилтнүүд нь ярьж байна.Энэ бол цэвэр сайдын зохион багуулах ажил мөнөөс мөн
-
эрка (July 29, 2015 2:01:01 pm )
Сэлэнгэ аймагт 6 сард нэг ч удаа бороо ороогүй гэж засаг дарга нь мэдээлж байналээ. Ид ургалтын үед цаг агаарын прогноз хараад үүлээ буудаад ч болов бороо орууллах талаар бодоогүй юм байхдаа Бурмаа гуай Одоо хичнээн бороо ороод үр дүнгүй гэж мэрэгжилтнүүд нь ярьж байна.Энэ бол цэвэр сайдын зохион багуулах ажил мөнөөс мөн
-
-
санаа (July 27, 2015 1:58:09 pm )
ургашгүй хог
-
Zochin (July 27, 2015 2:55:13 pm )
Zochin (27.123.214.123)
Yg unen burmaa. Said. Havar neeree. Taria tarival. Tari. !? Bolivol. Boli. Geed. Baisan !? Odoo. Jinhen. Tarialchid Urgats. Muu. Buun. Dalim. Odoo. Jinhneesee. Budaa. Zuuj. Dee. !? Salbaraa. Ungaad. Avsan. !? Helj. Baigaad. Ungaj. Baina. Shuu!? Mundag. !? Estoi. Mundag. !?
Өнөөдөр 00:39
Хариулах -
baraa (July 27, 2015 5:01:00 pm )
Odoo orsoos oruulj ireh bailgui nodinon hymd uneer oruulna geedel yriad baisan UUL BUUDAHIIN HUVID BOL ZAAVAL NUUTSTEI BAIH ESTOI ESVEL SHUURHAI ARGA HEMJEI AVH BAISAN HARUUTSLAGIIG SHUUD NEHEED AJILAASANA HAL HARUUTSLAHA TOOTS AJILAAN HIIJ CHADAHGUI HUNEER BITGII AJIL HIILGELDEI CHADAHAARNA HIILEGeldei
-
Mongol (July 27, 2015 5:26:06 pm )
Er ni xaraad bxad emegtei hun bogino uhaantai gej unen. Ene avgai gertee ach zeegee haraad suuj baih heregtei
-
за заааа (July 27, 2015 7:27:23 pm )
муу л амтай хүүхэн юм даа
-
ШИЗО ГҮН БАЛАЙ (July 28, 2015 10:06:20 am )
МОНГОЛД БОЛЖ БҮТЭЖ БАЙГАА ЮМ ИХ БАГА БАЙНА. ЭРҮҮЛ МЭНД, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР Ч НАВС УНАЛАА. ОДОО ШИЙЛЭГДАМБА ГУАЙ САЛБАРАА УНАГАХ Л ҮЛДЭЖ БАЙНА. ТӨСӨВГҮЙ, ЭМГҮЙ, ЦАЛИНГҮЙ САЛБАР БАЙНА. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХҮН АНАГААХ МЭДЭЭД ЭЛЕКТРОНИКИЙН ИНЖЕНЕР ХҮН ХӨДӨӨ АЖ АХУЙ УДИРДАХААР АРГАГҮЙ Ч ЮМ АА ДАА ХӨӨРХИЙ ДӨӨ МОНГОЛ ОРОН МИНЬ. ЯАСАН Ч ҮЙЛИЙН ҮРТЭЙ АМЬТАДААР ХЭМЛҮҮЛЖ, ХҮҮЛҮҮЛЖ ДУУСДАГГҮЙ ЮМ БЭ. ГАЗАР ШОРОО, ТЭНГЭР ТЭДНИЙГ НИРГЭГ
-
ЗОЧИН (July 28, 2015 11:08:49 am )
Энэ нөхөд мэргэжлээрээ ажиллаж байсан уу. Үгүй байлгүй дээн дандаа улс төрийн нөхөд байх.
-
unen (July 28, 2015 12:22:48 pm )
olon tumniig ulsguj aihtar nugel hiihendee ene avgai SHunalaa gej aihtar yumdaa
-
-
зочин (July 28, 2015 12:48:14 pm )
хөдөө аж ахуйн талаар “А”-ч байхгүй хүнээр сайд тавихаар салбар нь яаж өөдлөхөв дээ.
Энэ хүн ядаж тариа тарьж байхыг ганц удаа ч гэсэн харсан болов уу -
Батхүү (July 28, 2015 7:01:41 pm )
2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ
-
хххх (July 29, 2015 8:21:13 am )
ард түмнийхээ амьдрал гэхээс өөрсдийн хувийн эрх ашгийг дээдэлсэн бүх нийтийн баялагийг харийхантай цөлмөж хагартлаа баяжсан улс найр наадам амралт зугаалага ой тэмдэглэлт баяр уул овоо тахих харийн орноор зугаалах зэргээр татвар төлөгчдийн мөнгийг урсгаж байгаа бусуу Түүгээр ч зогсохгүй төсөл тендер нэрээр идэж ууж бас болоогүй асар их зээл өр тавьж бонд гаргаж “жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих ” нэрээр цөөн тооны хагартлаа баяжиж байгаа олигархуудыг мөнгөөр тэтгэж байгаагаа их ажил хийсэн мэт сүржигнэж байна Тавьсан өрөө яаж барагдуулах ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх талаар 76 их мэдэгч засаг төрийн ямбатангууд юу ч хийхгүй улс орноо дампууруулж байгааг юу гэж үзэх болж байна Төрийн хүнд байх эх оронч сэтгэл энэ 76-д байхгүй гудамжны ховч хэрүүлч авгай нар шиг намаараа талцан хайран цагаа үрж татвар төлөгчдийн мөнгийг хий урсгаж байна Монгол орон үзэнгүй мэт гэмт хэрэг зөрчил гаарсан залуус нь хийх ажилгүй архин далайд живсэн эмс охид нь садарласан иргэд нь өлсөж үхэхгүйн тулд хог түүж амьдарч ядуу иргэд нь өвчин эмгэгт баригдсан ахмад буурлууд нь тэтгэврийн хэдээрээ арай ядан гол зогоож үхлээ хүлээсэн байдалтай байхад төрийн албан хаагчид тансагласаар Эдийн засгийн байдал хүндэрч юмны үнэ тэнгэрт хадаж иргэдийн амьдрал доройтож байхад зугаалж цэнгэж амарч байх цаг мөнүү Ард түмнээ уран гоё үгээр хуурч гишүүн болчихоод өөрсдийгөө хаан хатан болсон мэт сэтгэж үүлэн дээргүүр нисэхээ больж газарт буун хотын захын должин эмээгийнд чуулж иргэдийнхээ үнэн үгийг сонсвол яасан юм
-
irgen (July 29, 2015 10:28:59 am )
ene odoo tarialanchid bolimoor ymaa.said boroo oruulah ym uu.uursduu urgatsaa avarahiin tuld usjuulalt ene ter uur yamar arga bna bololtsoogooroo baih yostoi bi dee.gants tenger khangai, said 2 t naidaad bj bolohgui shuu dee.yagaad dandaa belen hool am ruugaa hiilgeh geed bdag ym buu med
-
гэгээ (July 29, 2015 4:56:43 pm )
талх идэхийг мэдэхээс газар тариалан эрхлэх амаргүйг яаж ч хичээсэн байгаль цаг уураас хамаардагыг мэддэггүй байж муу сайдаа өмөөрөөд ч яахав дээ
-
-
zochin (July 29, 2015 12:07:58 pm )
Ard tvmnii amijirgaanii gol salbaraa ene avgaid ogch l baidag mon dvvrsen eronxiilogch dvnxvvrsen zasag shvv
-
зочин (July 29, 2015 12:51:31 pm )
АН-ыг сонгосондоо харамсаад барахгүй байна, улс орныг маань сүйтгээд хаячихлаа, ийм ссайд гэж ямар юм байхав дээ
-
лам (July 29, 2015 1:19:15 pm )
Аливаа зүйл удирдаж байгаа хүнээсээ шалтгаална ийм үйлс муутай хэрүүл хов хор хутгахаас өөрийг мэддэггүй муу бузартай хүмүүсээр гол гол яамдаа удирдуулаад цаагуураа байгаль дэлхий хүртэл нүүрээ буруулж байна юм бүхэнийг мөнгөөр хараад сурчихсан луйварчид жаахан жудагтай байж мэддэг хүнээр нь ажил хийлэгмээр байна юу ч мэдэхгүй ерөнхий сайд сонгосон албат нь хүртэл мөнгө эрх ямба хээнцэрлэж шомбойж суухаас өөр мэдэх зүйлгүй мануухайнууд?
-
гэгээ (July 29, 2015 3:31:22 pm )
сэтгүүлчийн энгийн асуултанд хариулт өгч чадахгүй, мэргэжилийн бус хүн улсын гол салбарыг эхнээсээ удирдаж чадахгүй нь илт байсан. ухамсараараа бушуу суудлаа тавьж өгвөл таарна бурмаа гуай. атрын 3 аянаар жаахан сэргэж байсан амжилтыг сэхээ өгөлгүй унагалаа давхар дээлгүй байлгахыг дэмжиж ярьж байсан хүн дээ
-
ZALUU (July 29, 2015 5:42:16 pm )
SAID OOROOO UHAMSARLAAAAD OGTSOROH BAIH L DAAA ENE BOL OGTSROH BATUGAI ASUUDAL SHUUU DEEEEE
-
Anonymous (July 31, 2015 12:03:42 pm )
АН-ын даргаа унагасан намд Тэнгэр хуртэл хилэгнэдэг юм болов уу
-
axmad (August 01, 2015 7:15:07 am )
ene bol nogoo l mongolchuudiin negneesee buruu haidag zan gazar tarialan 100xubi hubid bn ted nar ulsaas mon ch ih tataas absan daa /manai buudaig tedeer l ab huugui mongo og tehnik og/geh met ulsaa hedii boltol shantaaj hiih be dor burnee ajilaa xiij chadahguil bn daa
-
зочин (August 01, 2015 6:22:10 pm )
Ийм ХАА сайд дахин бүү заяаг АН та алга болоосоййгаа
-
тэнгэрийн гэсгээл (August 04, 2015 9:40:38 am )
энэ бузар 76 улсын төлөө 1 хүрз шороо хаяж үзээгүй байж биднийг жаргаах гэнэ. 2016 онд хэний төлөө сонгууль өгөх вэ? ойлгохгүй байна хүмүүсийн амьдрал тартагтаа тулж байгааг ойлгохгүй тэд өөрсдөө баяжихаа л бодно одоо 1921 он шиг л болоод байна үнэн шударгаар ажиллаад ч амьдрах аргагүй болж байна. Тэгээд 76 шиг хулгай хийвэл мань мэтийн жирийн иргэдийн торны цаана суулгах байлгүй. 76 д бол хууль үйлчилдэггүй үэнэхээр гомдмоор харамсмаар байна. Дээшээ хэлье тэнгэр хол доошоо хэлье газар хатуу л болоод байна.
26 Comments