antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 22, 2011 2 comments

Цаазаар авхуулсан ХЗХ-ны Ц.Тvмэнгэрэлийн паспорттой иргэн Монголын хилээр орж иржээ

нийтлэсэн Admin

Хадгаламж зээлийн хоршоод хаалгаа барьж байх 2006 оны үед “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны захирал

Ц.Тvмэнгэрэл Санхvvгийн зохицуулах хорооны дарга Д.Бадрааг ажил дээр нь хутгалан амийг нь хөнөөсөн хэрэг гарсан нь олныг сэрдхийлж байлаа.  Хүний амь хэрцгийгээр хөнөөсөн Ц.Тvмэнгэрэлд шүүхээс цаазаар авах ял 2007 оны дөрөвдүгээр сард оноож, цаазын ялыг 2008 оны есдүгээр сард гүйцэлдүүлсэн гэх мэдээлэл байдаг.

Гэвч нэгэн хачирхалтай зүйлийг хуулийнхан илрүүлсэн байна. Токио – Улаанбаатар чиглэлийн нислэгээр сууж явсан Монгол Улсын нэгэн иргэн хүний амь бүрэлгэсэн Ц.Тvмэнгэрэлийн иргэний үнэмлэхээр зорчиж явсан гэх мэдээлэл хуулийн байгууллагын өндөр дээд албан тушаалтнуудын дунд яригдаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар манай улсын иргэн   М нь Ц.Түмэнгэрэлийн паспортоор өнгөрсөн есдүгээр сард Токио – Улаанбаатар чиглэлийн онгоцоор эх орондоо буух  үед нь хуурамч паспорт ашигласан хэргээр хуулийнхан саатуулсан байна. Түүнийг цагдаагийн байгууллага тэр дариу шалгасан бөгөөд өөрийнх нь иргэний үнэмлэх биш болохыг тогтоожээ. Улмаар 2008 онд цаазаар авхуулсан Ц.Түмэнгэрэлийн иргэний үнэмлэх байсан гэнэ. Эл мэдээллийг олон нийтэд дэлгэхгүй байх үүргийг ч хуулийн байгууллагын удирдлагууд тухайн хэргийг илрүүлсэн ажилчиддаа үүрэгджээ.

Ямар учраас гурван жилийн өмнө цаазаар авахуулсан хүний паспортоор М-ийг зорчиж явсаныг тодруулахаар шалгаж эхэлсэн байна. Талийгаач Ц.Түмэнгэрэлийн иргэний үнэмлэх ямар учраас Монгол Улсын иргэн М гэгчид явсан нь анхаарал татаж буй юм. Хоёр жилийн өмнө түүнийг амьд байна, АНУ-д амьдарч байна гэх мэдээлэл гарч байсан. Одоогоор М-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй гэхээс өөр мэдээлэл алга байна. Эх сурвалжийн өгүүлж буйгаар талийгаачийн ар гэрийнхнээс мэдүүлгэ авч эхэлсэн ч байж мэдэх гэнэ.

Манай улсад цаазаар авах ялыг төрийн нууцад хамааруулан гүйцэтгэх ажиллагаа явуулдаг бөгөөд талийгаачийн цогцсыг ч ар гэрийнхэнд нь өгдөггүй, цаазлуулсных нь дараа салах ёс гүйцэтгэх боломжгүй байдаг байна. Монгол Улсад цаазаар авах ялын гүйцэтгэлийн хэлбэрийг буудан алах гэж заасан байдаг ажээ. Хуулийнхны дунд Ц.Түмэнгэрэлийг амьд сэрүүн яваа юм биш гэх хардлага ч төрч эхэлсэн байна.

Т.АМУР gonews


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 22, 2011 10:05:31 am )

    Tsaazin yalig busdad il bolgoh heregtei yum bishu?! Ugui bol mungutei l bol tsaazin yal awaad durveed alga bolchihod bna shu de

  • Anonymous (December 23, 2011 3:21:30 am )

    togtool guitsetgesenii daraa shariliin geriihend uguh heregtei.hedii jltan ts gelee ah duu aav eejdee dotno hun shuudee.

antalya rent a car