antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 22, 2015 9 comments

Улаанбаатарт даншиг наадам болно

нийтлэсэн Admin

143752522955aee4eda924fМонголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг наадмыг нийслэлийн Буддын шашны сүм хийдүүдээс ирэх сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

Энэхүү наадмаар дамжуулан үндэсний соёл, уламжлалыг олон нийтэд  сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэ гэж зохион байгуудагчид үзэж байна. Тиймээс НЗДТГ-аас энэхүү наадмыг дэмжин ажиллаж, аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох Mongolian Tourism Market (MTM)–ийг наадмын үеэр зохион байгуулж, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Саран хөхөө” дуулалт жүжгийг дэглэн олон нийтэд толилуулахаар боллоо. Мөн наадамд зориулан Хүрээ цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэхээс гадна Буддын шашны бүх хийдийн лам нар  Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдах юм байна. Энэ үеэр Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгаа аж.

Наадмын хөтөлбөрт Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг Хүй долоон худагт нээхээс гадна Улаанбаатар хотын шилдэг гар урлал, урлаачдын үзэсгэлэн зохион байгуулах зэрэг сонирхолтой арга хэжмээнүүд багтжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • baagii (July 22, 2015 6:11:18 pm )

    harhorind yum bishvv

  • ganaa (July 23, 2015 11:27:35 am )

    naadmaa bolieooo

  • zochin (July 23, 2015 2:40:26 pm )

    Setgvvlchee ta aria heterhii yma Harhorin shde ovgoon. Hariutslagagvi setgvvl zvig halay.

  • ZALUU (July 25, 2015 5:09:58 pm )

    ULAAANABTARIIN NAADAM BOLOH BOLOOGUI ANDUURSAN BNSHDEE ENE NAADMAAR BOHOD TSOL OGNO GESIIISHDEEEE

  • зочин (July 27, 2015 1:59:07 pm )

    Энэ наадам найр цэнгэлээ болимоор байна. Арай ч дэндэж байна. Өчнөө тэрбумаар наадаж байна. Одоо төсвийн тодотгол хийнэ гэнэ (9 сард) төсвийн ажилчидын цалин танагдана гэсэн үг шүү дээ. Одоо болъё оо. Хэрэв цомхотгол явагдвал ард түмэн та нараас ял асуух байх шүү. (Эрхэм Ерөнхий сайд, Их хурлын дарга, Ерөнхийлөгч, Их хурлын гишүүдээ…..)

  • davaa (July 27, 2015 6:10:53 pm )

    Hiih ajilgui ymnuud naad naadam nargiagaa boliochee namriin ajil uvliin beltgelee hangahsan daa

  • буугийб (July 28, 2015 8:34:02 am )

    Наадаж хандаггүй үхэрнүүд юмаа

  • Зочин (July 28, 2015 2:38:36 pm )

    Наадаж цэнгэж ханадаггүй сонин сэтгэхүйтэй юм бэ Ажлаа бодооч,УДИРДАЖ БАЙГАА ТОЛГОЙТОЙ ХҮН БНУУ.ЗУГАА ЦЭНГЭЛ,АРХИ ДАРС, УНТАЖ ИДЭХ ХЭТЭРЛЭЭ ШДЭЭ. үР ТАРИА ХАДЛАН БОРДОО, МАЛ СҮРЭГ ,ТЭЖЭЭЛ ЯАСАН БЭ СЭРЭЭЧЭЭ ХҮҮЕ ТӨРИЙН ТӨЛӨӨ ОГОТНО БООЖ ҮХЛЭЭ ПАДГҮЙ ЮУ

  • билэг (August 04, 2015 9:15:53 am )

    монгол чууд хамгийн ядуу байж найр наадмаа тэвчээд ажлаа хийвэл яасан юм бэ наадам бол баячуудын баяр болжээ, ямар машин дээл хувцас өмссөнөөрөө уралддаг болж ядуучууд яахав талбай орж хуушуур аяч идээд л болох нь тэр ээ

antalya rent a car