antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 22, 2015 6 comments

БЗД-ийн “Засаг ноён”, гараашийн эзэн хоёртой хариуцлага тооцъё

нийтлэсэн Admin

143752314355aedcc7dcc74Оршин суугчдын эрх ашгийг уландаа гишгэсэн засаг ноён, гараашийн задарсан эзэн хоёрыг яах вэ.

Ийнхүү уулга алдах болсон минь учиртай. Баянзүрх дүүргийн 1-р хороонд  байрлах Денверийн гудамж  79-р байрны  217 айлын оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж  байна. Тодруулбал, тус барилгын орцны үүдийг хааж дулааны шугам сүлжээн дээр А.Номинзаяа гэх иргэн зургаан машины авто гараашийг барьжээ.

Орон сууц захиалагчдын өмнө хариуцлага хүлээн барилгыг  ашиглалтанд оруулсан  “Эс Си Эм” ХХК оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалж дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваад хэд хэдэн удаа мэдэгдсэн ч асуудлыг шийдэж өгөхгүй өнөөдрийг хүрчээ. Харин ч буруутай талд нь ээлтэй хандаж эхэлсэн байна. Мөн дээд байгууллага болох Нийслэлээс инженерийн шугам сүлжээн дээр хууль зөрчин барьсан уг авто гараашийг иргэдийн гомдлын дагуу яаралтай албадан буулгаж асуудлыг шийдвэрлэ гэсэн бичиг хүртэл БЗД-т хүргүүлсэн байх юм.

Уг нь дүүргийн засаг дарга оны эхээр нэгдүгээр сарын 10-ны өдөр Газар албадан чөлөөлөх тухай захирамж гаргаж, ирэх 10 дугаар сарын дотор асуудлыг шийдэж дуусгахыг холбогдох албаныхандаа даалгасан байдаг. Үүнд нь үндэслэн гомдол гаргасны дагуу Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа гуравдугаар сарын 31-ний өдөр “А.Номинзаяагийн зургаан машины зориулалт бүхий авто гараашийг албадан чөлөөлсүгэй” гэсэн захирамж гаргасан байдаг.

Гэвч хачирхалтай нь өнгөрсөн зургаадугаар сарын 22-нд нөгөө гайхал “засаг ноён” чинь  “өөрийн гаргасан албадан буулгах захирамжаа  хүчингүй болгосугай” гэсэн захирамж гаргажээ.  Энэ орон сууц нь  Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу, ямар нэгэн хууль зөрчилгүйгээр холбогдох бүх зөвшөөрлийн дагуу баригдсан. Гэтэл эсрэг тал нь барилгын орц, үүдийг таглаж авто гарааш барьж гадна тохижилтийн ажил хийх боломжгүй болгон,иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байхад ийм шийдвэр гаргасан нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Хууль зөрчин ашиг хонжоо хайгч нэгэн хүний төлөө 217 айлын мянга орчим оршин суугчдын амьдрах  эрхийг ингэж зөрчих нь ер нь ариун явдал мөн үү. Гаргасан зөв шийдвэрээ яагаад ийм амархан цуцлах болов. Авилгад автсан хэрэг үү ? Эсвэл ажлаа огт мэдэхгүй учраас  өмнө нь алдаатай захирамж гаргасан гэж ойлгох уу? Ер нь энэ Д.Пүрэвдаваа гэж хүн төрийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж, дүүргийнхээ иргэдийн  төлөө хууль дүрмийн дагуу ажиллаж чадаж байна уу?  гэх зэрэг олон асуултууд урган гарч байна. Дээд байгууллагынхаа шийдвэрийг биелүүлдэггүй “том толгойтой” даргын талаар өмнө нь ч янз, янзын зүйлүүд сонсогдож байсан юм.

Бид уг асуудлыг үргэлжлүүлэн сурвалжлах болно.

Г.Бат

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • zochin (July 22, 2015 11:34:05 am )

    Ene zasag darga buulgah ,nuulgeh zahiramj gargasan baital iim medee buchij baidag duurgee huu

    • Admin (July 22, 2015 12:12:57 pm )

      chi sain haraach butsaagaad buulgah shiidweree tsutsaltsan bgaa bizdee holduu gar chine

  • Fuck 76 (July 22, 2015 1:19:14 pm )

    Goomoo tsarai garagchaad zewvvn muujgai bainlee.

  • saruul (July 22, 2015 6:12:55 pm )

    suuliin ued barilgiin kompanud grajuudiig daramtalj munguur huuli hinaltiig uuriin bolgoh gedeg yzegdel bii bolson bna grajiin tymen zub

  • Anonymous (July 24, 2015 11:12:13 pm )

    boliochee hot duurgiin udirdlaguud naad garaashiin humuust uur gazar shiidej uguud buulgah heregtei ger horoolloos ch doloon dor shees unertsen hogondoragdsan hashaa bna lee s h dee garaash barisan humuus ch uhamsarlah heregtei uch tuchnuun zeel avaad bairand ordog ortsnii uud ni jorlon shig hog novshoor duursen arai l denduu bna sh dee

  • ЗОЧИН (August 07, 2015 11:36:56 am )

    ЭНЭ МУУ ПҮРЭВДАВАА ГЭГЧ ЧЯЦАГА ӨМНӨХ ЗАСАГ ДАРГЫНХАА ГАРАЖИЙГ БУУЛГАХ ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН НЬ ГАРАЖИЙН ЭЗЭН НОМИНЗАЯАГААС АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВСАНтАЙ ХОЛБООТОЙ ГЭЖ ЯРИЬЦАГААДАГ НЬ ҮНЭН БОЛОЛТОЙ, ЭНЭ ГАРАШИЙН ЗУРГИЙГ НЬ ХАРДАА, ТЭГЭЭД ДУЛААНЫ ШУГАМ ДЭЭР ШҮҮ, ПҮРЭВДАВАА ЯАЖ ИНГЭЖ ЧАДАЖ БАЙНА АА, ЭНЭ МУУ ЧЯЦАГИЙГ ОГЦРУУЛААД, ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЭНЭ ГАРАЖИЙГ НЬ ТҮРЭЭД ГАЗАРТАЙ ТЭГШИЛЧИХЭЭЧ. БИ БОЛ НЭГ Л ШӨНӨ ГАЗАРТАЙ ТЭГШИЛЧИХНЭ.

antalya rent a car