Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнд шүүхээс ял оноосон. Тодруулбал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж гурван жилийн хорих ял оноосон юм. Н.Түмэндэмбэрэлтэй хуйвалдаж тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болорт хоёр жилийн хорих ял, энэ хэрэгт хамсаатан гэгдэх н.Туулд хоёр жилийн ял оноож, бусад таван шүүгдэгчийн гуравт нь тэнсэн харгалзах ял оноож, хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Тэгвэл тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Шүүх тэдний гомдлыг хүлээн авч, ирэх мягмар гаригт буюу энэ сарын 21-нд хэлэлцэхээр товложээ.
Тэднийг буруутгасан хэргийг эргэн сануулбал,
Хэргийг шалгах явцад тендерийн мөнгийг 2012 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийн данс руу 1.735 тэрбум төгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлэхэд зориулан шилжүүлсэн. Шилжүүлж авсныхаа дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг тэрбум 720 саяыг нь шилжүүлж, тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл Н.Түмэндэмбэрэл нь бусадтай үгсэн хуйвалдаж өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн хэрэгт буруутгагдсан юм.
Б.Анир
Холбоотой мэдээ
-
bat (July 17, 2015 8:12:07 pm )
tegwel naad birdvvdee yaliig n 20- jil bolgochixgvi yu
-
ps (July 17, 2015 9:12:57 pm )
bolomjtoi bol buudax jm can
-
zochin (July 18, 2015 12:39:30 am )
vnen shde company zahiral hvn biznes l boddog bhgvi yu tord iim ymnudig gargasan toriin bolon ard tvmnii buruu mongoliin ard tvmen hohi chini
-
Sansar (July 18, 2015 9:40:08 am )
Gemt hereg hiigeegui humuus shig baigaa umaa. Bas neg zahailgiin asuudal yrigddag um bilee. Iimerhuu um bol zondoo zondoo.
-
Anonymous (July 18, 2015 9:45:58 am )
Ингэж амархан баяжих боломжтой болохоор л төрийн албанд орохын тулд юугаа ч өгөхөд бэлэн б.гаа юм да.гэтэл хувийн хэвшлийнхнийг яаж б.на..энэмуу төрийн нэр барисан шулаачид хулгайчид хэн дуртай нь ямар нэг байдал.р хаана бооно ч гэдэг юм уу дарамталж мөнгө төгрөг авилгал авч б.на. Авилгалын хууль гарах тусам арга нь улам нарийсч б.гаа шүү дээ.мэддэг ч юм уу,үгүй ч юмуу даа.
-
Zochin (July 18, 2015 11:34:53 am )
Biznes hiih amar bish toriin alband ajillah ni amar ym baina.
-
ГЭРЭЛЭЭ (July 19, 2015 2:00:11 pm )
ЮУ ГЭНЭЭ ИЙМ ИХ УЛСЫН ХӨРӨНГӨ ЦААШИЛБАЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГЛОЧИХООД ИЙМХЭН ЯЛ ҮҮРЧ БАЙГАА ЮМ УУ.ОЛНЫ НҮДЭН ДЭЭР ЦААЗАЛ ХЯТАД ШИГ ХҮН ЦӨӨН Ч ГЭСЭН ИНГЭЖ ХҮНИЙГ ДОРОМЖИЛОХ ЭРХ ЭНЭ ТӨРИЙН ДЭЭРЭМЧИН НӨХДӨД БАЙХГҮЙ ЮУ.АРАЙ ДЭНДЭНЭ ХУЛГАЙ ХУДАЛ ХЭЛСЭН ИРГЭНДЭЭ ЯЛАА ХҮЧЭЭР ТУЛГАДАГ БАЙТАЛ ЖИНХЭНЭ МАФИ НӨХДҮҮД ЗҮГЭЭР ЯЛ АВААД БАС БОЛООГҮЙ ДАВЖ ЗААЛДАНА ГЭНЭЭ ШҮҮХ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ШИЙДЭЖ ЯЛЛААД ӨГНӨ ШҮҮ ЗА
-
zochin (July 20, 2015 8:37:57 am )
ene tumendembereliin huvid u huuhen heseg ni shuu , bur sain shalgaval ih yum garna , Ue ueiin eruul mendiin said nartaigaa huivaldaj idsen uusan ni gedes ni hagarmaar bolsoon, Hurelbaatar. Gonchigsuren nariig dahin shalgah heregtei
-
unen (July 20, 2015 8:39:09 am )
har nobshnuudaas ter yalaas gadna hohirliin mungiig ni tuluulekg heregtei sh deee
-
Fuck 76 (July 20, 2015 1:42:36 pm )
Ene shvvgch nar in bas ajildaa vnen shudraga handasaa bilee yooe burhan min Ene awilgal arai dendej bna.
10 Comments