antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 17, 2015 Comments are off

Боом, галзуу өвчний хорио цээрийн дэглэм хэвээр байна

нийтлэсэн Admin
boomУлсын хэмжээнд Боом өвчний нэг, Галзуу өвчны хоёр тохиолдол бүртгэгдэн, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа талаар албаныхан мэдээллээ.Тухайлбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр”-т малчин Ц, Б нарын 9 адуу халдварт өвчны шинж тэмдэгтэйгээр хорогдсон байна гэсэн дуудлагыг зургадугаар сарын 25-нд ирүүлжээ. Уг дуудлагын дагуу хорогдсон малаас дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь тогтоогдсон байна. Мөн Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн “Далан-Ээв” гэдэг газар малчин Т-ийн 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогджээ. Тус тэмээнээс дээж авч шинжилхэд “Галзуу” өвчин болох нь илэрсэн байна.
 
Хотонд боом өвчин илэрсэн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын малчин Б-г аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамруулахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон ба тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж байгаа аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car