antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 17, 2015 11 comments

Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ

нийтлэсэн Admin

oronsuutsҮл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 2015 оны 06-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа.

Тус судалгаагаар ОСҮИ 06-р сард 14.0 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 2.37 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -4.15 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -8.4 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 26.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.17 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -0.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -1.14 хувиар буурсан байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 7.6 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.24 хувиар, оны эхэн үеэс -7.4, өнгөрсөн оны мөн үеэс -12.0 хувиар буурсан үзүүлэлт юм.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4635 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

2015 оны 06 сарын орон сууцны үнийн индекс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • BAAGII (July 17, 2015 11:18:17 pm )

    ШАЛЬТАЙ БУУГААГҮЙ Л БАЙГАА Ш ДЭЭ, ТАРХИ УГААХ ЮМАА, ТҮҮНИЙ ОРОНД ДУУГАЙ БАЙСАН НЬ ДЭЭР.

  • bidzochin (July 18, 2015 12:08:12 pm )

    haana tegj byygaad bgaa yum be, tserkiin hajyyd barigdaj bgaa mun 1-r syrgyyliin yrd MAKS-iin barij bgaa bair 1 m2 ni 6 saya tugrug bna sh dee , hydalaa medeeleh yumaa

  • uur (July 18, 2015 8:04:21 pm )

    mongold ymnii une yag buuj haragdaach hudlaa shaalaaal baishtai chenjuud tedentei niilsen tord shurgalsan novsnuud tsuurhal taraaj bga ym

  • Онороо (July 19, 2015 7:26:00 am )

    Зээл авах гэж авилга

  • hihi (July 19, 2015 2:23:29 pm )

    shineer barigdsan zaragdahgui baigaa chanargui oron suutsuud l une ni buuj bga baihaa.

  • zocnim (July 19, 2015 3:38:39 pm )

    Haana buusan ym be heleed ogoocn hudlaa yrihaa bol

  • tarhi (July 19, 2015 3:41:24 pm )

    Tenegt hudlaa yrihaa bol unen ym bol heleed ogcnih

  • зочин (July 20, 2015 4:38:12 pm )

    орон сууцны үнэ буурсан нь харагдахгүй л байгаа шдээ , яах гэж худлаа мэдээлэл хийж байдаг юм вэ, ЭНЭ НИЙГЭМД ЕР НЬ ДАНДАА ХУДЛАА ЯРЬЦГААЖ, АРД ТҮМН ИЙ ТОЛГОЙГ УГААХ юм өөр бүтэж байгаа зүйл алга даа…

  • Anonymous (July 21, 2015 11:50:49 am )

    Байрны үнэ буулаа л гэх юм. Буурсан нь хаана байгаа юм бэ. худлаа мэдээлэл бичээд л. . . Үнийг нь хувиар биш мөнгөний тоогоор урд онд хэд байгаад энэ онд хэд болж буусныг тоогоор харуулбал бүр сайн тодруулах юм бишүү.

  • Бат (July 29, 2015 11:51:18 pm )

    Найзуудаа сонгууль ойртож хошигруулж байгааг ойлгохгуй байна уу. Барилгын салбарт оруулсан зоосоо авч чадахгуй банкнууд нь сандач байгааг бас гадарлахгуй байна уу.

  • Зочин (July 30, 2015 10:48:17 am )

    Энэ статистик мэдээлэл ч гэх шиг бас ҮСХ-ноос гаргадаг мэдээлэл ч гэх шиг хаанаас ямар дүнгийн харьцуулалт хийгээд буурлаа, өслөө гээд байдаг юм бол.Ёстой худлаа мэдээллээр иргэдийг буюу дарга нараа хулхиддаг.Яг амьдрал дээр гарч судалгаагаа хийгээч Эрхэм судлаач нараа.Худал үзүүлэлт өгч байгаа хурган дарга нарын амыг харах юм даа.Өөрсдөө бодит байдлаар явж үз.Эрхэм статистикч нараа……..

antalya rent a car