antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2011 1 comment

Wikimon:Хөшөөтийн уурхайд осолдсон хүүгийн амийг хятадууд сохор зоосоор ч үнэлсэнгүй

нийтлэсэн Admin

Хятад хүний санаа гэж даанч их юм даа. Сүүлийн үед Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад хүн амины хэрэг гарах нь жирийн үзэгдэл болоод байна. Үүнд ямар нэг байдлаар хятадуудын нэр холбогдох нь Монголын уул уурхайн салбарт тус улсын явуулж буй бодлого хэр их өргөн далайцтай явагдаж байгаагийн тодхон жишээ юм. Баруун, зүүн хязгаараас гадна говийн хэдэн аймгийн уул уурхайн лицензийг хятадууд олноор эзэмшиж, Монголд үйл ажиллагаагаа явуулж буй гадаадын компаниудад ч хэдэн арван мянган хууль бус хятад ажилчид ажиллаж буйгаас харахад манай улс аль хэдийнэ Хятад улсаас эдийн засгийн хараат байдалд орсныг илтгэж байна.

Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани одоогоос хоёр сарын өмнө орон нутгийн гэрээ хийсэн 10 гаруй сумын байгууллага, иргэдэд үнэгүй нүүрс өгөхөө мэдэгдсэн аж. Ингээд өвөл ч болж, хүйтний эрч эрс чангарч эхэлмэгц тус компанийнхан 100 гаруй тонн нүүрсийг албан байгууллага, ард иргэдэд үнэгүй тараасан тухай сурталчилгаа хийж төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд төлбөртэй сурталчилгаа тавиулав.Тэдний үзэж буйгаар нутгийн иргэд өвлийг өнтэй давахад “МоЭнКо” компанийнхан халуун дулаан илч бэлэглэж байгаа нь энэ гэнэ. Тэр ч бүү хэл Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Түмэндэмбэрэл гэгч Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийг өнтэй өвөлжихөд үнэтэй хувь нэмэр оруулж, ард иргэд, хүүхэд багачуудад маань сургууль, цэцэрлэг, гэр орондоо халуун дулаан, тав тухтай орчинд сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэн өгч, нүүрс үнэгүй нийлүүлсэн нь чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо гэж нутгийнх нь баялгийг ухаж буй хужаа нарт долигонон яаж ч магтах учраа олохгүй хоосон магтаал урсгажээ. Үүнээс гадна Булган, Үенч сумын төвд гурван километр хар зам барьж өгсөн, Ховдын 170 гаруй оюутны их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг 100 хувь санхүүжүүлсэн, 2010 оны өвөл малчид болон сумын эмнэлэг, сургуулиудад нүүрс тээвэрлэн хүргэхээс гадна өргөн хэрэгцээний бараа бүхий 260 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлсэн гээд бүхий л талаар өөрсдийгөө магтан сайшаасан байна. Мөн чанартаа эл уурхайн нууц ноёнтноор УИХ-ын дарга Д.Дэмбэрэл,  Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Байгаль орчны сайд асан У.Барсболд нарын нэр дуулддаг.

Тэр их нүүрс урагшаа гарсаар байтал одоо болтол үйлдвэрлэл явуулаагүй, ашгаа аваагүй байгаа мэт хоосон жүжиг тавихаа ч тэд мартсангүй. Өнгөрсөн намар Хөшөөтийн уурхайн ухсан хамгаалалтгүй карьер руу 14 настай хүү тоглож яваад тэнд тогтсон усанд унаж амь насаа алдсан хэрэг гарсан. Түүний ээж Хөшөөтийн уурхайн хятадуудад гомдол гаргасан боловч “Бид нар ямар түлхсэн биш” гээд огт хавьтуулаагүй гэнэ. Үүгээр ч зогсохгүй нас барсан хүүгийн ар гэрт сохор зоос ч хялайлгаагүй аж. Учир ийм аваас Оюутолгойд ар араасаа хүмүүс нас барж, элдэв төрлийн гэмт хэрэг гарч эхэлсэн өнөө цагт “МоЭнКо” компанийнхан сандралд орж, үтэр түргэн өөрсдийгөө хаацайлах бодлого явуулж эхэлсэн нь энэ аж. Тэдний хувьд Ховдын ард түмний эзэмшилд байсан байгалийн баялгаас хэдэн төмөр техникээр ухаж, сэндийчээд 100 тонн нүүрс гаргаж өгснөө их юманд бодож бараг л буяны байгууллага мэт ажил эрхэлж байгаа гэх сэтгэгдлийг төрүүлэхээр чармайж байна. 100 тонн нүүрс гэдэг нь угтаа 100 портер машины тэвшийг ч дүүргэж хүрэхгүй юм. Нөгөөтэйгүүр, 100 тонн нүүрсийг газар дээрээс нь олборлоход сайндаа л 2 сая төгрөг хүрэх биз. Тэгэхлээр амиа алдсан 14 настай хүүгийн гэр бүлд энэ “их” мөнгийг өгсөнд орвол нийт 10 суманд тус бүрт нь 10, 10 портер нүүрс тарааж, нэг айлд нэг шуудай, эс бөгөөс тал шуудай нүүрс өгсөн болоод л хөөрхий ховдчуудын амыг таглах гэсэн өвөрлөгч хүний санаа ийнхүү хэрэгжиж эхэллээ.
А.Харанга (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 04, 2012 11:23:23 am )

    sanaa gj sarmis bolson hvmvvs ym da howdchuud tgd vlgert itgel chiher hvleegel suutsgaagaad ireedvidee bid hujaagiin ayiig harj amidrah bolchood bna shdee nohdoo??? oor oorsdiigoo senhrvvlj mongoldoo chadwarlag bolowson hvchin bolii gadaad garch doromjllulj ajilj baisnaas mongoldoo vnlegdtsegeey zaluusaaaaaaaa

antalya rent a car