antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2011 Comments are off

Монголын дипломат ажилтан Казахстаны тагнуул уу?

нийтлэсэн Admin

Саяхан орос хэл дээрх нэгэн сайтад “Казахстаны тагнуулын “Барлау” албаны “В” газрын туршуулуудын талаарх нууц мэдээлэл” гэсэн нэртэй материал тавигджээ.

Үүнд Казахстанаас гадны улс орнуудад байх нууц албаны ажилтнуудын овог нэр, аль улсын иргэн болох, ямар чиглэлд ажилладаг гэхчлэн товч анкет нь дурдагджээ. Нууц ажилтнуудын тухай тодорхойлолтыг Бүгд найрамдах Казахстан улсын КНБ-ийн “Барлау” албаны “В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбеков гэгч гаргаж, гарын үсэг зурсан байна. Сүүлийн үед Казахстанд дотоодын үймээн самуун гарч, зарим газраа онц байдал зарласан бөгөөд гадаад дотоодын гар хөл оролцохоос тус улсын Ерөнхийлөгч нь сэргийлж арга хэмжээ авч байгаа үед дээрх мэдээлэл цацагдсан нь анхаарал татаж байгаа юм. Уг нууц ажилтнуудын тухай мэдээллээс Пакистан, Иран, Египет, Турк, Саудын Арави, Энэтхэг зэрэг улсад нийт 15 тагнуулч ажиллаж, тухайн бүс нутгийнхаа бүх төрлийн мэдээллийг Казахстан руу дамжуулдаг тухай бичсэнийг мэдэж болно.

Тухайлбал, Пакистаны мэдээллийг гэхэд дөрвөн нууц ажилтан дамжуулдаг ажээ. Тэднийг бүс нутгийн аюулгүй байдал болон тус улсын дотоодын улс төрийн байдлын талаар мэдээллийг өгдөг хэмээн тодорхойлжээ. Нууц мэдээлэл дамжуулдаг болон туршуулын үүрэг гүйцэтгэдэг нэг хүнийг  хэрхэн тодорхойлсныг жишээлэн хүргэе. “Пакистан улсад байх “Жума”. Жинхэнэ нэр нь Азиз Хайдари. 1969 онд төрсөн, Кабул хотын оршин суугч. Исламын Пакистан улсын “Ройтер” агентлагийн ерөнхий редакторын туслах. Бүс нутгийн аюулгүй байдал болон Пакистан, Афганистан дахь аюулгүй байдал болон улс төрийн байдалтай холбоотой асуудлыг боловсруулахад ашиглагддаг” хэмээжээ.

Түүнчлэн Туркт гурав, Саудын Аравид хоёр, Египетэд дөрөв, Энэтхэг, Иранд тус бүр нэг нууц ажилтан ажиллаж мэдээлэл дамжуулдаг гэдэг нь дээрх материалаас харагдана. Бүгдийнх нь нэр ус мэргэжил хийдэг ажлыг нь тэмдэглэн үлдээжээ. Харин уг жагсаалтад Монгол Улсад бас тагнуул туршуул нь ажилладаг гэх ухааны тэмдэглэл байна. Тэр туршуулыг нь Кадырын Сайран гэдэг гэнэ. Уг тодорхойлолтод “Нууц нэр нь “Алтай”. Жинхэнэ нэр нь Сайран Кадыр. 1955 онд төрсөн, Монгол Улсын иргэн, казах. Египет дэх Элчин сайд. ПР-ийн шугамаар ашиглагдаж байдаг. Байгаа орондоо өргөн хэмжээний харилцаа холбоотой” хэмээн бичжээ. Энэ нэр манай нэг казах дипломатч нэртэй таарч байгаа нь тохиолдлын хэрэг үү. Үнэхээр манай улсад К.Сайран гэдэг дипломатч байдаг нь үнэн. Манай К.Сайран одоо мөн л гадаад улсад Элчин сайд хийж яваа. Гадаад оронд улс орноо төлөөлөн суугаа түүний талаар ингэж бичсэн байна гэхэд үнэмшил муутай. Гэвч яах аргагүй дээр өгүүлсэн тодорхойлолт бүхий материалд К.Сайран гэсэн нэр байгаа юм. Манай дипломатч бас Египетэд Элчин сайд байсан. Харин нилээд хэдэн жилийн өмнө тэнд байсныг бид мэднэ. Манай хүн түүнээс хойш УИХ-ын гишүүний албыг хашиж, улмаар МАН-ын дарга, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад Кувейт улсад Элчин сайдаар томилогдон одоо тэнд ажиллаж байгаа билээ.

Тодорхойлолтод дурдагдсан ПР-ийн шугамаар ашиглагддаг гэдгийг нь тайлж чадсангүй. Ер нь уг материалд мэргэжлийн хүмүүс нь тайлж уншдаг болов уу гэмээр товчлолууд ихээр багтсан байгаа юм.

Энэ чухам хэдийд бичигдэж, хэзээ ямар зорилготой ашиглаж байсан нь тодорхойгүй материал. Бас ямар учраас манай дипломатчийн нэртэй адил нэр орсон нь ч ойлгомжгүй. Эх сурвалж нь баталгаатай эсэхийг нь ч бид мэдэхгүй. Харин улс орноо хилийн чинадад төлөөлөн суугаа хүний нэртэй адил нэр ус ийм маягийн мэдээлэлд ороод явж байгаа нь харин инээдтэй юм даа. Гэхдээ аль нэг орны тагнуулын байгууллага нууц мэдээлэгч нараа веб сайтаар зарлаад сууж байдаг гэхэд хүн үнэмшмээргүй гэнэн санагдаад байгааг дурдах хэрэгтэй. Зориудаар хэн нэгнийг хорлох, нэр төрийг нь гутаах гэж ийм юм хэвлэл мэдээллээр цацдаг арга бол их хуучных даа.

Т.ГЭРЭЛМАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car