antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2015 13 comments

Засгийн газар Ерөнхийлөгчийг иртэл тэсэх үү, 10 хоногт багтаж задрах уу

нийтлэсэн Admin

ulstoryokkhuralЭмтэрсэн аяганд цай уух дургүй ард түмэн “доголон” төртэй наадмаа угтах уу. Төрт ёсны их баяр наадмын өмнө “Төр минь” гээд хүндлэе гэхнээ итгэл төгс бус нөхцөл байдалтай учирлаа.Эв нэгдлийн бэлгэдэл-Ерөнхийлөгч энэ “гурвалжин гэр бүл”-ийг салгах дургүй байгаагаа илэрхийлэн “эвлэрэх” хугацаа өгчихөөд айлчлалд мордов. Иртэл нь хэрэлдэж муудалцсаар байх уу. Эсвэл Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн нэг намын нэлээн хэдэн хүний шийдвэрээр Засгийн газраа тараах уу. АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс УИХ дахь намын бүлэгтээ өгсөн даалгавраар бол арав хоногийн дотор Засгийн газрыг задалж зургаан сайдын орны хүмүүсийг УИХ-аар хэлэлцүүлж “элэг бүтэн” болгох ёстой гэнэ.

АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс УИХ дахь намын бүлэгтээ өгсөн даалгавраар бол арав хоногийн дотор Засгийн газрыг задалж зургаан сайдын орны хүмүүсийг УИХ-аар хэлэлцүүлж “элэг бүтэн” болгох ёстой гэнэ.

Хэрэв АН-ынхан Төрийн тэргүүний үгийг дагаж гэрээгээ үргэлжлүүллээ гэхэд элэглэж шоолоод байх нь юу л бол. Тэгээд ч засгийн эрхийг барих бүртээ дотоод зөрчлөөсөө болж бусгаж хөрвөөдөг, “ордны хуйвалдааны аргаар” Засгийн газраа тараадаг гэдэг гуншингаа ичгүүртэйгээр ч атугай гээж эвлэлдэн нэгдэж сонгуультай золговол яасан юм бэ гэдэг дээр талцаад эхэлсэн сурагтай. Хадаг барьж гуйсан Ерөнхий сайдаа улайлган байж хагалан бутаргахын цаана дахиад хэдэн жилийн хугацаанд сөрөг хүчин байх бол гэсэн айдас хүйдэстэй байгаагаа ч зарим гишүүн нь нуухгүй байгаа гэнэ.

Энэ тохиолдолд Ардын намын өмнө буулт хийх бус ард түмнээсээ уучлал гуйчих хэрэгтэй юм. “Нэг алхам ухарч хоёр алхам урагшилна” гэх зарчмаар бол АН-ын Гүйцэтгэх зөвлөл болон УИХ дахь АН-ын шийдвэр буруутаж мэдэх үндэслэл дэндүү олон бий. Авлигатай тэмцэх газраас шалгагдан буруутаад байгаа дарга асанууд, тэдний тойрон хүрээлэгчдийг хар. Өнөөдөр Монголын эдийн засагт авчирсан гай гамшиг, өр ширийг хар. Урагшилсан биш гацсан ажлууд, тэдний шалтгааныг хар. Энэ бүхэнд яагаад МАН буруутна гэж. Дэндүү буруутгах гэж яараад, хүчилж наагаад байгааг чинь сонгогчид эртнээс мэдрээд байна. Магадгүй, цаашид Засгийн газрыг энэ бүтэц, бүрэлдэхүүнээр нь ажиллуулахад хүрлээ гэхэд МАН-ынхан “Та нар хөөсөн биз дээ” гэж гэдийж мэдэх ч “үхэхээс бусдыг үзэж” 94 жилийн ойтойгоо золгож буй “өвгөн” нам төрийн тогтвортой байдлыг хангаж яваад сонгуультай золгохоо ч бас мэднэ. Гэхдээ “Хагарсан чулуу эвлэж нийлдэггүй шиг үнэн”-ийг хэлэхэд АН-ынхан өөрсдөө л буруутан. Эвдэрсэн ч, эвлэрсэн ч тэр.

Тийм ч учраас АН-аас нэр дэвшиж ялсан Ерөнхийлөгч хүртэл үүнийг мэдэрч, тодруулбал 2016 оны сонгуулийг тосож хагарч цуурахаас нь өмнө эвлэрүүлэх үгээ хатуухан ч гэсэн хэлчихээд мордлоо. Эргээд ирэхэд нь шинэ бүтэц танилцуулахад таатай хандахгүй нь ойлгомжтой. Мөн АН-ынхан уучлал гуйчихлаа гэхэд ч баярлахгүй.

Зөвхөн хөгжлийн төлөө, хөрөнгө оруулалт татахын төлөө улс төрийн тогтвортой нөхцөл байдлыг хангаж ажиллаасай. Дахин томилгоо хэлэлцэж, бүлэг, байнгын хороод хуралдаад, чухал хуулийн төслүүд овоорчихоод байхад хойшлуулаад байгаасай гэж төрийн төлөө гэсэн улстөрч хүсэхгүй. Өнөөдрийн байдлаар Засгийн газар хэрхэхийг, улс төр, эдийн засаг, нийгэмд ямар шинэ нөхцөл байдлыг хэн ч хэлж мэдэхгүй байна. Засгийн газрын гишүүд ч, МАН-ын зургаан сайд ч өмнөх замаа харахгүйгээр жолоо барьж явна. “Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэдэгчлэн “МАН-ын” гэсэн хаягтай төрийн байгууллагын ажилтнууд ч маргаашгүйгээр ажиллаж, ёстой л “хоноцын сэтгэлгээ” гэгчээр наадмыг үдэж байгаа харагдана. Тэдний буруу гэж хэлэхэд хэцүү биз дээ. Сэтгэл шулуудан, “маргааш”-ийн төлөвлөгөөтэй ажиллаж амьдрах сайхан. Наадмын маргааш МАН-ынхан намар шиг л буцах амархан. Хамтарсан шиг хамтарч чадаагүй, урьчихаад хөөсөн гэрийн эзэн, тэр айл хоёрыг л олон нийт цаашаа хэрхэн “аж төрөх”-ийг нь харж хоцорно. Учир нь алдаа бүхнийг нь аваад явахгүй учраас тэр шүү дээ.

Эх сурвалж: Zaluu.com С.Лантуу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (July 09, 2015 4:50:41 pm )

    ЗАЛУУ СОМ ЫНХАН БОЛ МАН ЫН САЙТ ШҮҮ ДЭЭ. НАМЫНХАА 6 САЙД ГОЛ НЬ ЗҮҮНИЙ ХҮЧНИЙ ХОЛБООНЫ ТЭРГҮҮН ХҮРЭЛСҮХИЙГЭЭ ХАМГААЛЖ Л ДУУГАР Ч БАЙНА ШҮҮ ДЭЭ. АН ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ ТОГЛООМЫН ЗӨВЛӨЛ ҮҮ МАГАД МАН ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ИЙМ ШИЙДВЭР ГАРГАХ БАЙХ Л ДАА. МАН ТЭРТЭЭ ТЭРГҮЙ АН ЫГ МУРИАД ЭНЭ ЗАСГААС ГАРАХ Л БАЙСАН ТЭР ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ. ГОЛ НЬ АН НАМ ТЭДНЭЭС ТҮРҮҮЛЖ НҮҮДЭЛ ХИЙСЭНД СҮРЖИН ЮМ ЯРИАД СУУХ Л ТЭДЭНД ҮЛДЭЖ ДЭЭ.

  • rrrrjjgffj (July 09, 2015 5:09:19 pm )

    xooe malaa MAH ii ued uls oron ingej doroitoj ard tumen ni tuildaa xurtel yadarch bsan uu.AH iin ued uls oron unexeer dampuurch ard olon ugeegui yaduu bolloo.gaduur xun bolgon yarij bgaa yumiig chi xudlaa gex uu.AH bol axij songoj boloxgui unexeer ad chotgoriin nam yum bna.yax gej 2012 ond AH sanalaa ogov doo.odoo xaramsaad ch baraxgui bxad.

  • Зочин (July 09, 2015 5:32:16 pm )

    Манай АН-ын удирдлага яасан тэнэг юм хийгээд байна даа.Дотоод зөрчилөө арилгаад улс орноо гэсэн сэтгэлээр ажлаачээ.Дан хувийн өшөө хонзон агуулсан,бодол бодлого явуулаад байх юм.Дутагдлыг өөрсдөөсөө хайгаач.Хийж бүтээж байгаа зүйлдээ эзэн болоочээ.Хийснээ битгий харлуулаачээ.Хэдхэн хүний болчимгүй үйлдэл,хэл ярианаас чинь болоод байна шүү дээ.Ганбат гэдэг залууг гайгүй зөв хүн гэж ойлгож байсан чинь юу вэ хэтэрхий намчирхсан үг хэлээ захирч чаддагүй юм шив дээ.

  • Anonymous (July 09, 2015 10:47:28 pm )

    МАН ЭНЭ ЗАСАГТ ЗӨВХӨН АЛБАН ТУШААЛ САНДАЛ ШИРЭЭНИЙ ТӨЛӨӨ МӨН АН НЭР ХҮНДИЙГ УНАГАХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН НЬ ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ ШАДАР САЙД ХҮРЭЛСҮХ ГЭХЭД ӨӨРИЙН ОЙР ТОЙРНЫ НӨХДҮҮДЭЭ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАНД ШУРГАЛЖ ЖИНХЭНЭ ЗАВХРАЛЫГ ЯВУУЛЖ БАЙНА ЦЭРГИЙН СУРГУУЛЬ ТӨГСӨӨГҮЙ НӨХРИЙГ ГЕНЕРАЛ БОЛГОЖ ӨНДӨР БОСГОТОЙ ЭНЭ ЭРХЭМ АЛДРЫГ ГУТААЖ БАЙНА ДАА

  • ШУДАРГА ҮНЭН (July 09, 2015 10:48:26 pm )

    МАН ЭНЭ ЗАСАГТ ЗӨВХӨН АЛБАН ТУШААЛ САНДАЛ ШИРЭЭНИЙ ТӨЛӨӨ МӨН АН НЭР ХҮНДИЙГ УНАГАХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН НЬ ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ ШАДАР САЙД ХҮРЭЛСҮХ ГЭХЭД ӨӨРИЙН ОЙР ТОЙРНЫ НӨХДҮҮДЭЭ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАНД ШУРГАЛЖ ЖИНХЭНЭ ЗАВХРАЛЫГ ЯВУУЛЖ БАЙНА ЦЭРГИЙН СУРГУУЛЬ ТӨГСӨӨГҮЙ НӨХРИЙГ ГЕНЕРАЛ БОЛГОЖ ӨНДӨР БОСГОТОЙ ЭНЭ ЭРХЭМ АЛДРЫГ ГУТААЖ БАЙНА ДАА

  • зочин (July 10, 2015 12:30:09 am )

    Ноёдууд сандал ширээний төлөө дайтаж байх зуур чоно борооноор гэгчээр Бас Баянгол дүүргийн 7-р хороо, III-IV хорооллын эцсийн автобусны буудлын дэргэд, замын урд 12-р байрны эгц өөдөөс харсан нийтийн эзэмшлийн газарт 7-р сарын 9-ний шөнийн 01.10 цагаас хүнд даацын машинаар газар сэндийлж эхэллээ. Ядаж байхад иргэдийн амрах цагаар хулгайч шиг тэрэг техник тачигнуулаад,дэргэд нь “Очир титэм” энэ тэр баарууд өнөөдрөөс шөнийн 4 цаг хүртэл ажиллаад энэ төрд эзэн даанч алгаа. Дампуурсан, засаг захиргаагүй төр

  • nmbhu,lkj (July 10, 2015 5:25:43 am )

    MAN-iin saiduudiig AN-iin ofshor Bayartsogt danjaadtai ni hamt hurdan huuj yavuulah heregtei shuu

  • Зочин (July 10, 2015 8:02:21 am )

    УИХ ЫГ ТАРААХГҮЙ БОЛ УЛСЫГ МААНЬ ТАРААГААД ДУУСЛАА ШҮҮ. З. ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХГҮЙ БОЛ МОНГОЛЫГ ДЭЛХИЙД НҮҮРГҮЙ БОЛГОЛОО ШҮҮ.

  • Зочин (July 10, 2015 8:06:00 am )

    АН минь дээ яах гэж ингэж байдгийм бэ. МАН засгаас гарганаа гэдэг хяналтгүй болноо гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл ХЯНАЛТГҮЙ ИДЭХ гэж байнаа л гэж ойлгож байна. З. Энхболдоосоо салахгүй л бол АН улс төрийн тавцангаас арчигдах нь байна шүш

  • зочин (July 10, 2015 8:23:48 am )

    Улстөрийн дүгнэлт хийж юм бичих гэсэн юм бол эхлээд язгуур эрх ашиг гэж юу хэлээд байгааг сайн ойлгох хэрэгтэй. МАН-аа өмөөрч хамгаалан буруу ч байсан зөвтгөөд байх шаардлага огт байхгүй. Тархи, толгойгоо алдсан манжууд

  • Anonymous (July 10, 2015 9:07:31 am )

    МАН ХАМТАРСАН ЗАГИЙН ГАЗАРТ ОРЧИХООД АН-ЫНХАА БӨГСИЙГ ИЛЭЭД ИНЭЭД АЛДААД ХАРИН АРД ТҮМЭНД ШУДРАГА ЖУДАГТАЙ ХАРАГДАХ ГЭЖ БОЛОХГҮЙ БҮТЭХГҮЙ БАЙНА ГЭЭД ГОМДОЛЛООД ЮУМАНД БУЙРТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ МАН НӨХДҮҮД ҮНЭНДЭЭ ТИЙМ Ч ШУДРАГА АРИУН НӨХДҮҮД БИШ ШҮҮ ДЭЭ ЕР НЬ БОЛ УРЬЖ ОРУУЛААД ГАР ГЭЭД ХӨӨДӨГ ЮМ БАЙНА ГЭЭД СӨРӨГ ХҮЧНИЙ БАЙР СУУРИА БАРИАД БАЙЖ БАЙЛ ДАА ХУСМАА ГОЛСОН ГӨЛӨГ ШИГ Л ДЭЭД ДООДГҮЙ ГҮЙГЭЭД УЛАМ Л НЭР ХҮНДЭЭ АЛДААД БАЙХ ЮУМ ДАА МАНАЙ ХЭД Ч

  • зочинЗочин (July 10, 2015 9:13:14 am )

    худал амлалт, хар хайрцагны буянаар төрд заларсан түшээд, МАНАН-таж гүйцсэн засгийн сайдуудад 94 жилийн баярын мэнд хүргэж чадахгүй юмаар оролдож ард иргэддээ энэрэлгүй байхын оронд чаддаг юмаа хийцгээж иргэддээ буян болоосой гэж ерөөж шанзав Бадамдоржид зориулж ард түмний зохиож дуулж байсан манийгаа худалдаад гялайв уу? гэдэг дууг та нартаа зориулая. магнаг торгоор гоёж маш сайхан баяралцгаахыг доордос бид ерөөе.

  • Зочин (July 15, 2015 2:40:45 pm )

    АН-хан энэ ерөнийлөгийн үгэнд орох уу????? Эргэлзээтэй. Урьд нь засаг байгуулахдаа орсон уу? Үгүйшдээ. Нэгэнт ийм яриа гарсан хойно явах сэтгэлгээтэй хүмүүс ажил хийхүү. Үгүй. Лав л цагдаагийн алба хаагчдын яриагаар 2014 онд ажил хийгээгүй гэсэн. Шинэ бүтэцийг хүлээн авахгүй. Түүний нэгэн адил одоо хэвээр явбал энэ засгийн газар ажил хийхгүй л байх даа……

antalya rent a car