Хоёр сайхан залуу дуучин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар дэлхийн хэмжээнд Монгол Улсын нэрийг өндөрт өргөсөн сайхан үйл явдал болсон. Тиймээс хоёр залуу дуучинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн баатар хэмээх цолыг олгов.
Тиймээс энэ жилийн баяр наадмын нээлтэд залуу хөдөлмөрийн баатрууд маань хоршин дуулахаар болжээ. Дэлхийг донсолгосон хоёр залуу дуучны хоолой хоршино гэдэг сайхан хэрэг. Энэ хэрээр ч наадмын нээлт урьд урьдынхаас өвөрмөц дуулиантай болох нь дамжиггүй.
Дашрамд дурдахад дуучин Э.Амартүвшин нь 2011 онд ОХУ-д зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр, 2011 онд Испани улсад зохиогдсон Франческа Виниасын нэрэмжилт олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, 2012 онд БНХАУ-д зохиогдсон Плачидо Доминогийн “Operalla” дэлхийн дуурийн уралдааны тэргүүн байрыг тус тус эзэлж байсан, мэргэжлийн өндөр төвшний, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дуучин юм. Мөн тэрээр 2014-2015 онд Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Cardiff Singer of the World” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагналыг тус тус хүртэж, эх орныхоо нэрийг гаргасан.
Харин дуучин Г.Ариунбаатар саяхан ОХУ-д зохион байгуулагдсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, “гран при” шагналын эзнээр тодорсон билээ.
А.Гал
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 09, 2015 2:58:07 pm )
Яагаад худлаа мэдээлэл тарааж байнаа. Хөдөлмөрийн баатар аваагүй харин Засгийн Газраас мөнгөн шагналаа авсан ш дээай. Ишшш энэ сэтгүүлчийг ээээ
-
Usuhuu (July 09, 2015 7:36:36 pm )
Mongol naadamd ene 2 balaigaar yadag uym. Gadnii ylsiin syrtalchilgaa bolood dyygaa dyylaad Mongoloos hol yavbal taarna. Gadnii yrlag Mongold hereggui. Ed 2 uhriin orond yrtiin dyychdaa dyylyylsan ni deer. Yamar ch yls undestnii naadam, bayaraaraa gadnii dyy dyyldaggui l baihgui uy.
-
zochin (July 09, 2015 8:43:12 pm )
Odoo arai zaluu bn zangad guai 60 jil duulj baij abch baihad ene zaluuchuud eshee ih zvil hiih heregtei yagaach vgvi hantal shagnal abaad tsaashdaa setgel n hanaad ajil hiihgyi bolno
-
Munkhuu (July 10, 2015 3:20:12 am )
Zangad guai saya hb bolhiin iim nasniihan hb bolj bolhuu Yu hiisen yum zamiin zardsltai l uchiraas
-
Зочин (July 10, 2015 12:07:31 pm )
Ерөөлөөр болог дээ, би харин Зандаахүүгийн Энхболдыг хоёр метр гаруй өндөр болсон явж байна гэж зүүдэлсэн гээч
-
зочин (July 10, 2015 2:23:39 pm )
зангад гуайд баяр хүргэе,2 залуу дуучиндаа улам их амжилт гаргаарай гэж ерөөеөө
6 Comments