antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2015 1 comment

Наадмын талбайд эмч нар ажиллана

нийтлэсэн Admin

naadamНаадмын өдрүүдэд ажиллах эмнэлгийн байгууллагуудын цагийн хуваарь гарчээ. Тухайлбал, энэ сарын 10-ны өдрийн 20.00 цагаас 16-ны өдрийн 09.00 цаг хүртэлх хугацаанд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хариуцлагатай жижүүр нь 320981 дугаарын утсанд 24 цагаар ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авах юм байна. Харин өрхийн эрүүл мэндийн төвүүд энэ сарын 11,12, 13,14,15-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд ажиллах аж. Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд эл өдрүүдэд ажиллаж үйлчилгээгээ иргэдэд үзүүлэх юм. Тодруулбал, 10-16 цагийн хооронд Шүд  эрүү нүүрний эмгэг судлалын төв ажиллаж нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх аж. Үүнээс гадна сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол “Хүй долоон худаг”-т хурдан морь унаач хүүхдүүдэд Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Яаралтай түргэн тусламжийн төв буюу иргэдийн хэлж заншсанаар 103 хариуцахаар болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • УЛСЫН ИХ БАЯР НААДАМ (July 09, 2015 12:23:35 pm )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car