antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2015 Comments are off

Сармис ,сонгино бэлгийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг

нийтлэсэн Admin

sarmisСармис, сонгино нь бэлгийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэнэ. Учир нь ганга, цоохор майлз, шанцай, аглаг алим, цэцэг бол байгалийн идэвхжүүлэгчид юм. Ер нь биеийн ерөнхий чалх, идэвхжилтэнд амтлах хольц, тухайлбал улаан чинжүү чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Улаан чинжүү нь нимбэгнээс тав дахин илүү С витамин агуулдгийг эрдэмтэд тодорхойлсон аж. Мөн улаан чинжүүнд цусны даралтыг зохицуулах, цусны эргэлтийг сэргээх үйлчилгээтэй Р витамин байдаг байна. Унгарын эмч нар улаан чинжүүг өргөн хэрэглэсний үр дүнд хүмүүсийн дунд зүрхний өвчин, судасны хатуурал, шигдээс өвчин харьцангуй бага байдаг гэж нотолжээ. Улаан чинжүүнээс гадна ногоон чинжүү, гич, сармис нь зүрх судасны эргэлтийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Амтлагчтай хоол идэхэд шүлс их ялгарч хоол сайн боловсорч, ферментийн хэмжээ нэмэгдүүлдгийг олон судлаач ажиглажээ. Энэхүү амтлагч нь хоолонд байдаг олон чухал тэжээллэг бодисыг сайн боловсруулахад нөлөөлдөг байна. Улаан чинжүү, сармис нь элдэв нянд антибиотик шиг үйлчилнэ. Сармисны тосонд байх граммыг мянга хуваасны нэгтэй тэнцэх идэвхтэй бодис 25 нэгж пенициллинтэй тэнцдэг. Сармис нь олон өвчин, түүний дотор цусны даралт их, нойргүй болох үед хэрэглэхэд үр дүнтэй. Антибиотиктай төстэй үйлчилгээтэй сармис, улаан чинжүү нь зүрхний өвчтэй хүнд сайнаар нөлөөлдөг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car