Ерөнхий сайд эцсийн шийдвэр гаргана. Түүний ямар шийдвэр гаргахыг экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэднэ. Сонин байгаа биз. Ерөөсөө гэнэт яагаад нэгэн тайван үдэш АН-ын удирдлагууд МАН-тай хамтрах гэрээгээ цуцлах болсны шалтгаан нь Тавантолгой төсөл, төмөр зам, Эдийн засгийн өршөөл үзүүлэх хууль мэтийн аль нь ч биш экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шалгах болсонтой холбоотой байсан аж. Та бүхэн санаж байгаа бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг эвгүй тонгорсон доо. Тэрбээр “Намайг ТЕГ-аас дуудаад, би танаас тодруулахад очих хэрэггүй, би ярьчихъя” гэсэн. Гэтэл дахиад намайг дуудлаа гээд Ерөнхий сайдад хаягласан бичгээ фэйсбүүк хуудаснаа дэлгэсэн юм. Энд Ерөнхий сайдыг унагах эсэхийн эхний асуулт явж байж. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадаадад айлчлалаар явчихсан. Тэр үед Н.Алтанхуяг гишүүнийг “мурьсан” уу, дахиад л “Очоод би шийднэ” гэж тайвшруулсан уу гэдгийг таашгүй.
Ерөөсөө гэнэт яагаад нэгэн тайван үдэш АН-ын удирдлагууд МАН-тай хамтрах гэрээгээ цуцлах болсны шалтгаан нь Тавантолгой төсөл, төмөр зам, Эдийн засгийн өршөөл үзүүлэх хууль мэтийн аль нь ч биш экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шалгах болсонтой холбоотой байсан аж
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн хийж чадах зүйл болох хууль санаачилж өргөн барихаас өөрөөр яаж ч чадахгүй байв. Тэрбээр энэ сарын 4-нд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан юм. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж чиг үүргийг нь авлигатай тэмцэх газарт харьяалуулах болсноор мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрх зөрчсөн ямар нэг үйлдэл гарахыг мэдэхгүй өнгөрөх боломжийг нээж өгсөн хэмээн хүний эрхийн ажиглагч нар дүгнэдэг. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан прокурор төрийн нэрийн өмнөөс, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн УИХ-ын даргад танилцууллаа.Энэ хуулийн төсөл батлагдсанаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн заалтыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт нэмэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан прокурорын хяналт хэрэгжих нөхцөл бүрдэхийн зэрэгцээ цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны хяналт нь ашиг сонирхлын зөрчилгүй, холбогдох хуульд заасны дагуу хэрэгжих зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн үр дагавар бий болно хэмээн хууль санаачлагч үзжээ.
Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга дээрх хуулийн төслийг хойшлуулах саналаа гаргасан. Учир нь тус Байнгын хороонд АТГ-аас албан тоот ирсэн, асуудлыг ҮАБЗ хэлэлцэх шаардлагатай гэсэн үндэслэлээр Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан төсөл хойшлогдов. Яг эндээс л Н.Алтанхуяг АТГ-тай бус Засгийн газар, товчхондоо өөрийг нь хамгаалахгүй байгаа Ерөнхий сайдтай тэмцэж эхэлсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр “Н.Энхбаяр МАН-ыг хуваасан шиг би ч бас АН-аас тасдаж авч яваад нам байгуулчих дэмжлэгтэй шүү” гэсэн бололтой.
Ингээд Ерөнхий сайдыг солихгүй л бол Н.Алтанхуяг аврагдахгүй нөхцөл байдал үүсэв. Энэ нь цаанаа Ерөнхий сайд танхимаа тараахыг хүсэхгүй байгаа гэсэн утга илэрхийлж буй. Дээрх таамаглал МАН-ынхны өнөөдрийн мэдээллээс харагдаж байна. МАН-ынхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Засгийн газрын зургаан сайдыг хөөх, орных нь сайд нарыг оруулж ирэх эрхийг нь хүндэтгэн үлдээн ёжлохын цаана хэлсэндээ хүрдэг “шийдэгч” удирдагч мөн эсэхийг харахыг хүсчээ.Одоо АН-ынхан Ч.Сайханбилэгт зургаан шинэ сайдаа сонгох, үүнд “Шударга ёс” эвслээс хоёр, АН-аас хоёр, ИЗНН-аас нэг, бие даагч нэг сайд байх хувилбар хүлээж байна. Харин МАН-ынхан “Би өөрийн хүсэлтээр Засгийн газрыг тараахыг хүсэж байна. Амласандаа хүрдэг улстөрчийн хувьд Ардын намынх гэдэг шалтгаанаар зургаан хамтран зүтгэгчээ хөөснөөс энэ нь дээр” гэж хэлэхийг нь хүлээж байна. Аль ч хувилбарыг сонгосон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хугацаа дуусгавар болж буй ч сүүлийн хувилбарыг сонгосноос маргааш нь арай гэгээлэг дурсамж, зөв түүх үлдээх билээ.
Zaluu.com С.Лантуу
Холбоотой мэдээ
-
Зочин (July 07, 2015 1:01:01 pm )
Ингээд л нэг хувь хүний тоглолтоор засгаа унагаагад байдаг яамар хэврэг төр вэ? Төрийг төлөөлж байгаа энэ АН гишүүд арай л увайгүй эх орон ард түмнээ гэдэг сэтгэлийн тухай энэ хүмүүстэй яриад ч хэрэггүй юм бна даа.Даанч дээ бид яамар хүмүүст итгэл хүлээлгээ вэ?? хүмүүсээ
-
ХХ (July 07, 2015 1:42:38 pm )
Монголын төрд хамгийн арчаагүй ерөнхий сайд Н.Алтанхуяг байлаа. Төрийн бодлогыг төрлийн бодлого болгож Монгол төрийг эдийн засгийн хямралд хүргэллээ.
-
зочин (July 07, 2015 3:09:30 pm )
Ерөөсөө энэ АН-д төр удирдах,төлөвших яагаа ч үгүй юм бна. Дараагийн сонгуулиар төрхөмд нь буцаая Монголчууд аа
-
зочин (July 07, 2015 9:32:54 pm )
Үнэхээр Ардчилсан намын гишүүд зарим аймаг орон нутагт мөн ялгаагүй хувийн сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд тун их чармайж байна даа. Дахиад боломж олдохгүй гэсэн шиг урьд нь боломж байгаагүй гэж гонгинон наймаа эрхэлдэг нэг нь тендер авах, эсвэл төрийн албанд хууль бусаар шургалах гэж их л элдэв зүйлийн юм хийцгээх юм даа. яахаар ч юм бэ дээ
-
Батхүү (July 08, 2015 8:31:09 am )
Одоохон болох 2016 оны сонгуулиар АН мөн МАН-ын намыг сонговол юу болохын жишээ л энэ шүү дээ би МАН гишүүн хүн бид нэг удаа гишүүнээ умартаж энэ хоероос л өөр нам гишүүдийг дэмжихгүй бол болохоо байлаа
-
ард (July 08, 2015 10:06:19 am )
Өөдөө харавсан чулуу өөрийн толгой дээр гэж, хүн яаж гарч ирнэ яаг тэрнэ шигээ яаг тэрнэ шигээ унана.
-
ард (July 08, 2015 10:11:22 am )
Ер нь МАН-н түгжлүүдийг гаргах нь зөв өөрсдийнхөө нам, ах дүү нартаа албан тушаал өгөхөөс өөр юуч хийхгүй байгаа шүү дээ. Манай улсын түүхэнд ийм хогийн юумнууд төрийн өндөр албан тушаал хашиж байх үедээ дотороос нь хагалган бутаргаж байсан түүхтэй шүү дээ. ТҮҮХЭЭ БҮҮ МАРТ МОНГОЛЧУУДАА
7 Comments