antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 7, 2015 Comments are off

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр түүхийн шинэ ном өлгийдөн авлаа

нийтлэсэн Admin

nominneltУИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Дэлхийн их хувьсгалын сүүдэрт” нэртэй түүхэн сэдэвт шинэ номоо гаргалаа. Уг номын нээлтэд Ардын Их хурлын депутатаар ажиллаж байсан С.Гүндэнбал,  УИХ-ын гишүүн асан Л.Одончимэд,  УИХ-ын гишүүн  Д.Сумъяабазар, түүхийн ухааны доктор Л. Дашдулам, МАН-ын Намын байгуулалт, стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Даваасүрэн,  НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Мөнгөнчимэг нар оролцлоо. Энэ арга хэмжээг нээж Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич Ж.Болдбаатар үг хэллээ.  “Дэлхийн их хувьсгалын сүүдэрт” номонд Ц.Дамбадорж, Б.Цэрэндорж, А.Амар, Ж.Цэвээн зэрэг Монголын улс төрийн зүтгэлтнүүдийн үзэл бодол, байр суурийг сонирхолтой байдлаар оруулж өгчээ.  Түүнчлэн Төвд, Өвөр Монгол, Тува, Буриадад болж байсан үйл явдлыг БНМАУ-ын  тусгаар тогтнол, түүхтэй ямар сэжмээр холбогдож байгааг нь гаргаж өгсөн ажээ. Ингээд номын зохиогч УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяраас цөөн асуултад хариулт авлаа.

-Өмнө нь та түүхийн хоёр ном гаргаж байсан. Энэ удаагийн “Дэлхийн их хувьсгалын сүүдэрт” ном өмнөх номноосоо ямар онцлогтой вэ?

-“Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн товчоон” гэж цуврал ном хийж байгаа. 1900-1915 оны  түүхэн үйл явдлаар “Талд ассан түймэр” , 1915-1924 оныхоор “Ээдрээт цагийн бичээс” гэж ном гарсан.  Одоо 1924-1933 оны түүхээр “Дэлхийн их хувьсгалын сүүдэрт” номоо гаргаж байна. Энэ бол манай түүхэнд нэг их бичигдээгүй. Баруунтан, зүүнтэн гээд өнгөрчихсөн. Тухайн цаг үед чухам юу болж байсан юм. Ямар асуудал дээр монголчууд маргалдаж, үл ойлголцож байсан вэ гэдгийг гаргаж өгсөн. Яг энэ үед “Бид цаашид ямар замаар хөгжих вэ” гэдэг асуудал хурцаар тавигдаж, маргаан өрнөж байсан. Монголын удирдагчдын түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар голлож өгүүлж байгаа юм.

-Түүхэн ном бичихийн тулд хэр их хугацаа зарцуулсан бэ?

– Ном гаргах үндсэн материалыг нь 10-аад жилийн хугацаанд цуглуулсан гэж хэлж болно. Бичиж гаргахын тухайд нэг их хугацаа зарцуулаагүй. Миний ном гурван онцлогтой. Нэгдүгээрт 1990  оноос хойш архивын материалууд нээлттэй болсон ч олон түмэнд хүргэх талд тааруухан байгаа. Тиймээс түүхийн бодит үнэнийг олон нийтэд хүргэх ёстой гэж бодсон. Хоёрдугаарт Хятадад юу болж байсан. Эргээд энэ үйл явдал манай түүхэнд хэрхэн нөлөөлөв гэдэг талаас нь холбож өгөхийг оролдсон. Гуравдугаарт түүхийг бид үйл явдлуудаар нь бичдэг. Гэтэл түүхэнд хувь хүн ямар үүрэг гүйцэтгэж байсан. Хоорондын харилцаа ямар байсныг гаргаж өгснөөрөө онцлогтой.

Ц.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car