Улсын хэмжээнд дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 33.5 хувь, дулааны станц, дулааны шугам сүлжээнүүдийн өвлийн бэлтгэл ажил 23 хувь, цахилгаан түгээх болон дамжуулах сүлжээ компаниудын өвлийн бэлтгэл 32 хувьтай байна.
Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Эрчим хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарын мэдээллийг сонсчээ. Түүнчлэн хуралдаанаар төв, суурин газрын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган тогтоол гаргахаар болжээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 01, 2015 8:09:58 am )
бичин жил айсуй шүү дээ. яаг юу хийхээр зэхэж байнаа 76данхараа. улсын нөөц бүрдэлтээ яах гэж байнаа. малчидадаа ямар боломж өгөх гэж байна. махны ченжээсээ яаж салах гэж байнаа.????
1 Comment