antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 30, 2015 2 comments

Дарханы чиглэлийн замын хөдөлгөөнийг нээжээ

нийтлэсэн Admin

Хөдөлмөрийн болон техникийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гуравдугаар сард Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай замын байдлыг шалгасан. Засварыг чанаргүй хийснээс их хэмжээний эвдрэл гарч жолооч, зорчигчид эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл бүрдээд байгаа учир өөрийн хөрөнгөөр дахин засахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд гүйцэтгэгч компаниудаас шаардсан юм.

Зам засварын ажил ямар байгаатай МХЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй Ажлын хэсэг газар дээр нь очиж танилцсан байна. Зам засварын компаниуд тавдугаар сарын 20-ны өдрөөс ажилдаа орсон байна. Хэдийгээр улсын байцаагчийн дүгнэлт хараахан гараагүй ч засварын ажлын явц урьдчилсан байдлаар 96 хувьд хүрч хөдөлгөөнийг нээжээ.

Өмнө нь өгсөн дүгнэлт, албан шаардлагыг биелүүлсэн тохиолдолд Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын шинэчлэлийн ажил баталгаажиж, байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллах юм. Зам засч байгаа компаниуд ажилчдынхаа хөдөлмөр, нийгмийн хамгаалал, аюулгүй байдалд анхаарч ажиллахыг дэд дарга Б.Бат-Эрдэнэ анхаарууллаа. Улаанбаатар-Дархан, Дархан-Сүхбаатар-Алтанбулаг-Улсын хил чиглэлийн авто зам 1971 онд ашиглалтад орсон. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр 1997-1999 онд хэсэгчилсэн их, дунд засвар хийснээс хойш урсгал засвар л хийж байжээ.  Өөрөөр хэлбэл их засвар хийлгүй 44 жил болж байна гэдгийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (July 01, 2015 12:11:12 pm )

    нүглийн нүдийг гурилаар хуурчээ.

  • Anonymous (July 01, 2015 12:13:17 pm )

    нүглийн нүдийг гурилаар хуурчээ, нүгэлтэй даргын нүдийг мөнгөөр тагалжээ.

antalya rent a car